gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байлдааны шилдэг нисэх онгоцууд

Дэлхийд
2010-03-18
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-03-18
Байлдааны шилдэг нисэх онгоцууд

Эрчүүддээ сонирхуулан энэ удаагийн дугаартаа байлдааны үе үеийн шилдэг нисэх онгоцуудыг танилцуулж байна.

Фоккер
Дэлхийн нэгдүгээр дайны үед Германы нисэх хүчний бараг бүх нисэгч энэ нисэх онгоцоор ниссэн. Энэ нисэх онгоцны ачаар Германы арми Улаан Барон гэдэг домогт нисэгчтэй болсноос гадна ахмад Вон Рихтофений нисэгчид 1918 онд дайн дуусах хүртэл хүчээ нэгтгэсэн холбоотны цэргүүдийн зүрхэнд шар ус хуруулсан цохилтыг өгч байжээ.

Мицубиши Зеро
Энэ нисэх онгоц нь түүхэн дэх хамгийн бат бөх онгоцны жагсаалтад багтахгүй. Гэхдээ Японы энэхүү байлдааны нисэх онгоц нь хурд болон маневрлах чадвараараа онцгойрч байжээ. Мицубиши Зеро хөнгөн цагаанаар хийсэн их биетэй байсан учир хөнгөн, бусад онгоцыг бодвол агаарт шумбан нисэх зэрэг чадвар нь илүү байв. Зеро нисэх онгоц нь Японы амиа золиослогч "Камиказе" эскадроны гол хэрэгсэл болжээ. Камиказе довтолгооноор японы нисэгчид дайсны талдаа ихээхэн хохирол учруулдаг байв.

Мессерсшмитт "Бп 109"
Германы нисэх онгоц зохион бүтээгч Мессерсшмитт дэлхийн II дайны хүнд тулааны үед дайны морь гэгдэх ийм төрлийн нисэх онгоцыг бүтээж байв. Дэлхийн II дайны үед энэ нисэх онгоцоор Германы агаарын нисэх хүчин Британийн нисэгчдэд ихээхэн хохирол учруулсан түүхтэй.

Спитпаяер
Холбоотон орнуудын агаарын хүчин Супермарине Спитпаяер нисэх онгоцыг Дэлхийн II дайнд ялалт байгуулахад чухал хувь нэмэр оруулсан зэвсэг гэж үздэг байна. Британийн эзэн хааны агаарын хүчин энэ техникийг 1950 он хүртэл ашиглаж байжээ. Спитпаяерийг Германы Мессерсшмитт нисэх онгоцны гол өрсөлдөгч гэж үздэг байв.

П-51 Мустанг
1944 он буюу дэлхийн II дайны сүүлээр бий болсон байлдааны нисэх онгоц П-51 Мустанг дайны хамгийн шилдэг нисэх онгоцуудын нэг юм. Роллс-Ройсийн хөдөлгүүртэй нисэх онгоцны нисэгчид бүхээгийнхээ гадна сөнөөсөн нисэх онгоцуудаа тэмдэглэдэг байв. Уг нисэх онгоцны загварыг 117 хоногийн дотор гаргасан байна. Мустанг нисэх онгоцыг мөн Солонгосын дайнд ашиглаж байжээ.

Ф-86 Сабре
Америкийн агаарын нисэх хүчний тийрэлтэт хөдөлгүүрт Ф-86 Сабре байлдааны нисэх онгоцыг Солонгосын дайны үед Зөвлөлтийн МиГ-15 байлдааны нисэх онгоцтой тэмцсэн гэдгээр сайн мэдэх билээ. 1950 онд байлдааны ажиллагаанд оролцож эхэлсэн байлдааны нисэх онгоц нь 1994 оны Боливийн дайны дараа тэтгэвэртээ гарах хүртэл АНУ-ын зэвсэгт хүчний тулааны тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэдэг байжээ. Түүнчлэн 20 гаруй орон уг нисэх онгоцны загвараас санаа аван нисэх онгоц үйлдвэрлэсэн байна.

МиГ-21
Оросын зохион бүтээгч Микоян Гуревичийн бүтээл болох МиГ-21 тийрэлтэт хөдөлгүүрт, дуунаас хурдан байлдааны нисэх онгоц нь коммунизм болон хүйтэн дайныг тодорхойлох бэлгэ тэмдгийн нэг юм. Зөвлөлтийн байлдааны хүчирхэг нисэх онгоцыг Вьетнамын дайнд ашиглаж байжээ. Бага зардлаар бүтдэг энэ нисэх онгоцыг 1959 оноос байлдаанд ашиглах болжээ. Дэлхийн хөгжиж буй орнууд байлдааны энэ нисэх онгоцыг одоо ч ашигласаар байгаа юм.

Ф-18 Хорнет
Америкийн Ф-18 Хорнет байлдааны нисэх онгоц нь цаг агаарын ямар ч нөхцөлд нислэг үйлдэх чадвартай бөгөөд агаар болон газарт байгаа байнд цохилт өгөх чадвартай орчин цагийн шилдэг онгоц юм. Америкийн агаарын нисэх хүчин болон тэнгисийн цэргийн хүчин энэ онгоцыг 1980 оноос хойш үйл ажиллагаандаа ашиглажээ. Үүнээс гадна Персийн булан, Иракийн эрх чөлөөний ажиллагаанд Ф-18 нисэх онгоцыг ашигласан байна.

Радарт илэрдэггүй бөмбөгдөгч нисэх онгоц
Радарт илэрдэггүй нисэх онгоцны технологи нацистуудаас эхтэй бөгөөд энэ технологийг ашиглан Америкийн зэвсэгт хүчин В-2 Спирит бөмбөгдөгч нисэх онгоцоос гадна байлдааны өөр хэдэн нисэх онгоц бүтээсэн юм. Америкийн арми 1997 оноос уг нисэх онгоцыг байлдааны ажиллагаанд ашиглах болсон бөгөөд энэ нь энгийн болон атомын бөмбөг тээх чадалтай юм. Радарт илэрдэггүй нисэх онгоцыг Ойрхи Дорнодын дайнд ашиглаж байжээ.

Нисэгчгүй байлдааны нисэх онгоц
Ирээдүйн дайнд нисэгчгүй нисэх онгоцууд даалгавар биелүүлэх нь тун ойрхон байна. Америкийн зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа энэ төрлийн нисэх онгоцыг туршжээ. Үүний нэг нь Боинг Х-45 нисэгчгүй нисэх онгоц аж. Уг нисэх онгоцны туршилтын эхний нислэгийг 2002 оны тавдугаар сарын 22-нд хийсэн байна.

С.Отгонбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан