gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Газар доорх ч, гавал доторх ч чухал"

Нийгэм
2010-01-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-01-12
"Газар доорх ч, гавал доторх ч чухал"

“Монголын хөгжил газар доорх баялгаас гадна гавал доторхоос ч хамаарна” энэ үгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр болсон нэгэн хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн юм.

Тэрбээр, Монголчууд яагаад ид шидэнд итгээд байна. Монголд шинжлэх ухаан хаана явна. Яагаад бодит байдлыг харж чадахгүй байна гэдгийг хэлэлцэх зорилгоор “Ид шид ба бодит байдал” сэдвээр хэлэлцүүлэг санаачлан "Нээлттэй академи" төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Харин яагаад заавал ийм хэлэлцүүлэг хийх болсон шалтгаанаа,

-Нэлээн олон хүн, тэр дундаа боловсролтой, мэдээлэл сайтай хүмүүс нэг юм асуугаад байна. Монголчууд бид амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахдаа яагаад хов жив, мухар сүсэг, үнэн худлыг мэдэхгүй домог зүйг баримталдаг юм бэ? гэж. Шинжлэх ухааны нэр барьсан ямар олон хоосон хийсвэр мэдлэгүүд бий болов. Энэ нь бидэнд туслахаасаа илүү биднийг хохирогч болгоод байна. Нөгөөтэйгүүр энэ хандлага хамгийн их шинжлэх ухаанд ойрхон, хамгийн их хариуцлагатай, энэ нийгмийг авч явах оюунлаг хэсэгт хүртэл нэвтэрчихээд байна.

Ганцхан жишээ хэлэхэд саяхан нэг судлаач доктор хамгаалах гэж байхдаа өөрийнхөө хийсэн судалгаанд итгэхээсээ илүү зэрэг хамгаалуулах гэж байгаа эрдэмтэд рүүгээ элс цацаад явж байсан. Энэ юу гэсэн үг вэ?. Магадгүй маргааш шүүгчид шийдвэр гаргахдаа хараал ерөөлөөс болоод би шийдэж чадахгүй нь өөрөөр шийдлээ гээд эхэлбэл бодит оюун ухаан хаачих вэ? Тиймээс өнөөдрийн нийгэмд ярилцах ёстой сэдэв гэж бодсон. Би шашныг бол үгүйсгэхгүй байгаа. Ганцхан энэ шинжлэх ухааны шийдэх ёстой асуудлыг орлож чадах уу? гэдэг дээр л асуудал байгаа юм хэмээн тайлбарласан юм.

Дээрх хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Сэхээтэн тэрслүү үзэлтэн үү?”, Э.Бат-Үүл “Оюун ухааны бослого”,МУИС-ийн багш Г.Эрдэнэбат “Зөвлөлт маягийн хүн”, академич Т.Галбаатар “Шинжлэх ухаан ба бид” гэсэн илтгэл тавилаа. Хэлэлцүүлгийн санаачлагч Х.Тэмүүжин гишүүн “Уламжлалт хүн ба иргэншсэн хүн ” нэгтэй илтгэл тавьсан. Тэрээр уг илтгэлдээ хөндсөн гол асуудал нь иргэний боловсрол. Түүний үзэж байгаагаар ямар иргэдтэй орон хөгжөөд байна, ямар иргэдтэй нь ядуу байна вэ гэвэл латин Америк, Африкийн орнуудыг хараад байхад мухар сүсэгт автсан иргэдтэй орон ядуугаараа үлдэж, шинжлэх ухаан боловсрол руугаа анхаарсан улс энэ даяаршил дунд илүү хөгжиж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл оюун ухааны боолчлол, түүний хор уршиг, төр нийгмийг оюун ухаанаар удирдах ёстой гэсэн санаа бүхий илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ, нийгмийг удирдах хэрэгт оюун ухаан нөлөөж чадахгүй байна. Англид төрд оюун ухаан бүрэн хяналтаа тавьж чадсан. Тэнд парламентад намуудаас нэр дэвшигч нь эхлээд бичгээр дараа нь илтгэл тавих чадвараараа шалгалт өгдөг. Гэтэл манайд бол нэр дэвшигчийг мөнгөөр л хэмжиж байна. Мөнгө өгөөд л, сонгуулийнхаа зардлыг л гаргаж байвал болох нь тэр..Хэлсэн үгийнхээ учрыг ч мэдэхгүй хүмүүс УИХ-д байдаг. Зарим гишүүний үгийг сонсоод үзээрэй. Нэг үг нь нөгөөгөө өшиглөөд унагачихсан байдаг. Тиймээс манайд ч Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж шалгалт өгдөг болгох хэрэгтэй байна гээд илтгэлийнхээ төгсгөлд оюун ухааны эрхэм чанарыг товойлгохын төлөө нийтээрээ босох ёстой гэсэн юм.

Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн оюутнууд, судлаачдаас гадна Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Г.Равдан нарын олны танил хүмүүс ирж оролцож, саналаа солилцлоо.

Ш.Эрдэнэчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан