Шатахууны үнэ энэ сард гурав дахь удаагаа ийнхүү нэмэгдлээ. Долдугаар сарын 17-нд төрөл тус бүрийн литр тутамд 80 орчим төгрөгөөр нэмэгдэж байсан шатахууны үнэ өчигдөр 30-90 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нэмэгдсэн үнийг харуулъя.
Үүнд:
-А80 1020 байснаас 1110 төгрөг
-А92 1120 байснаас 1210 төгрөг
-ДТ 1220 байснаас 1250 төгрөг
-А95 1320 байснаас 1410 төгрөг болон нэмэгджээ.
Хэдийгээр манай улс импортын автобензин, дизель түлшний онцгой албан татвараа тэглэсэн боловч сар ирэх тутамд нэмж буй бензинийн үнийг хазаарлаж чадсангүй.
Энэ нь Монголын шатахууны хэрэгцээг хангадаг “Роснефть” компани үнээ нэмж байгаатай цаашлаад ОХУ энэ төрлийн бүтээгдэхүүний экспортын татвараа нэмсэнтэй холбоотой гэж манай импортлогч компаниуд тайлбарлаж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр газрын тосны нэг баррель нь 67.35 ам.доллар /Bloomberg.com/ байна. Энэ нь газрын тосны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал харьцангуй доогуур байгаа юм.
Өнгөрсөн оны мөн үед газрын тосны үнэ 125 орчим ам.доллар байж Монголд шатахууны үнэ А-80 бензин 1260 төгрөг , АИ-92 бензин 1400-1405 төгрөг, дизелийн түлш 1630 төгрөгөөр борлогдож байжээ. /2008 оны наймдугаар сар/.
Үүнээс үзвэл дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өнгөрсөн жилийнхээс 46 орчим хувиар буусан байхад манайд бензиний үнэ өнөөдрийн байдлаар 13 орчим хувиар буужээ.
Тэгэхээр шатахууны үнэ манайд дэлхийн захыг даган хувьсаж чадахгүй байгаа нь шууд утгаараа нэг орноос харъяат дээрээс нь монополь компаниудын үйл ажиллагаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Зургийн тайлбар: 2009.7.31-ны шатахууны үнэ.
Ч.Болортуяа / bolortuya.ch@gogo.mn /