gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ө.Цэрэнчунт: Монголдоо жинхэнэ тенор хоолойн стандарт бий болгохыг мөрөөддөг

Соёл урлаг
2009-07-29
0
Twitter logo

Монгол Улсын дуурийн дуучдын халааг өвлөх, жинхэнэ тенор хоолойн стандартыг Монголд бий болгож, хөгжүүлэх зорилго өвөрлөн ОХУ-ын Саратов хотын Л.В.Собиновын нэрэмжит Улсын Консерваторт дуурийн дуулаач, багш мэргэжлээр суралцаж буй Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Өлзийбүрэнгийн Цэрэнчунттай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Та эх орноосоо алс хол, нэр хүндтэй том сургуульд сурч байгаа гэсэн, сайхан амарч байна уу?
-Сайхан амарч байна. Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг 2008 онд Соёл Урлагийн Их Сургууль төгсөхөд ОХУ-ын Москва хотын Чайковскийн нэрэмжит Консерватор, Саратов хотын Собиновын нэрэмжит Консерватор гэсэн хоёр сургуулиас урилга ирсэн. Чайковскийн нэрэмжит Консерваторт тавь гаруй жилийн өмнө манай улсаас Г.Хайдав, А.Загдсүрэн гуай зэрэг дөрөв таван хүн сурч байсан. Үүнээс хойш хүн сураагүй. Учир нь энэ сургууль маш өндөр төлбөртэй.

Эхлээд би Чайковскийн нэрэмжит Консерваторт очсон боловч зардлаа өөрөө гаргаж байгаа болохоор арай хямдыг нь сонгосон. Чайковскийн нэрэмжит Консерваторын төлбөр 20000 доллар, тэгвэл манай сургууль үүнээс тавин хувь хямд. Би энэ сургуульдаа эхний жилдээ онц дүнтэй сурлаа. Нэр хүндийн хувьд ОХУ-даа Санкт-Петербургийн сургууль нэгд, Чайковскийн консерватор хоёрт, Собиновын нэрэмжит консерватор гуравт ордог юм билээ. Гэхдээ “Сургуулийн диплом өвөртөлж тайзан дээр гарахгүй, харин ямар багшийн шавь, ямар мэргэжлийг хэрхэн эзэмшээд ирэв” гэдэг нь чухал санагдсан. Дээр нь миний удирдагч багш их таалагдсан. Зуун арван жилийн түүхтэй энэ сургуулиас дэлхийд алдаршсан олон дуучин төрсөн байдаг. Л.В.Собинов нь өөрөө дуучин хүн байсан болохоор энэ сургууль дуулаачийн мэргэжлийг голлодог.

Монголоос анхны оюутан сурч байгаа гэдгээрээ манай улсын дуурийн урлагийн хөгжлийг их сонирхож, Монголоос олон оюутан ирж сурахыг санал болгодог. Би ч гэсэн нутгаасаа олон оюутан хамт сурахыг хүсдэг юм.

Тодруулга:
Собинов Леонид Витальевич (1872-1934 он) Дуучин (уянгын тенор хоолойтой) 1897-1933 онд Их театрт (1917-1917 онд анхны сонгогдсон захирал) дуулж байв. Бельканто урлагийг төгс эзэмшсэн. Сэтгэл татам хоолой, жүжигчний авьяас, гадаад сайхан төрх нь тайзнаа давтагдашгүй дүр бүтээхэд тус болсны дотор Ленский (П.И.Чайковскийн “Евгений Онегин”), Берендей, Левко (Н.А.Римский- Корсаковын “Цасан охин”, “Май сарын шөнө”) Лоэнгрин (О.Вагнерын “Лоэнгрин”), Альфред, Герцог (Ж.Вердийн “Травиата, Риголетта”) нарын дүр байна.Оросын хөгжмийн зохиолчдын романсыг гойд сайхан найруулдаг байсан.

-Сурахын хажуугаар уран бүтээл туурвиж байна уу?

-Туурвилгүй яахав. Гадаадын оюутнууд маш идэвхтэй сурдаг. Бид орой болгон сургуулийнхаа концертын танхимд тоглолт хийдэг. Дуурь сонсох дуртай олон настай хүн, гадаадын жуулчид бидний тоглолтыг үздэг.
Танхимд үзэгч дүүрээгүй байна гэж ер нь байхгүй дээ. Бид мөнгө авч, ашиг олохдоо биш, уран бүтээлдээ эзэн болж, уран бүтээлч гэсэн сэтгэлгээгээ дээшлүүлэхэд их хэрэг болдог. Энд бид 13-р зуунаас хойшхи Италийн болоод бусад бүх орны ари, романс дуулдаг. Энэ жил би Итали ардын дуу “Мамма”, “О соли мио”, “Евгений Онегин” дуурийн Ленскийн ари дуулж, урын сандаа оруулсан.

-Та багшаа өөртөө их таалагдсан гэлээ. Багшаа танилцуулна уу?

-Манай багшийг Олег Рудальфович Ковтуненка гэдэг. Тавь гаруй настай жирийн л нэг багш. Манай сургуульд ОХУ-ын нэртэй дуучид багшилдаг ч, энэ хүн олон алдартай дуучин төрүүлсэн гэдэг. Дэлхийн олон оронд манай багшийн шавь, алдартай дуучид байдаг юм билээ.

Өнгөрсөн оны 11-р сард болсон Италийн нэрт дуучин асан Павароттийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд манай ангид сурдаг ОХУ-ын оюутан Алексей Саяпин тэргүүн байр эзэлсэн. Манай багшийн шавь нар дэлхийн олон орноос байнга ярьж, амжилтаа дуулгадаг юм.

-Саратов хотын талаар сонирхвол?

-Саратов хот Ижил мөрний эрэгт оршдог. Байгал нь нэн үзэсгэлэнтэй. Эртний болон орчин үеийн уран барилга их хөгжсөн. Манайхан “Саратов” хөргөгчийг сайн мэднэ. Оростоо ч энэ хөргөгч их нэрд гарсан. Тэнд надаас өөр монгол хүн байдаггүй. Эх орны дайны үеийн музей, түүнийг үзэхээр жуулчид их ирдэг. Аялал жуулчлалын хот болж байгаа.

-Музей, үзвэр их үзэж байна уу?

-Бараг бүгдийг үзсэн байх аа. Урлагийн сургуулийн оюутан бидний хувьд хотын музей, урлагийн арга хэмжээг үзэхэд хөнгөлөлттэй байдаг.

-Хэдхэн жилийн өмнө Соёл Урлагийн Их Сургуулийн оюутан, дуучин Цэрэнчунт гэж тенор хоолойтой, туранхай хүү телевизээр анх “Алагхан хорвоод хоёулахнаа” дуу дуулж байсныг санаж байна?
-Би 2003 онд СУИС-д орж, хоёрдугаар курст байхдаа Бавуудоржийн үг, Яруугийн ая “Алагхан хорвоод хоёулахнаа” дууг анх дуулсан. Үүнээс хойш энэ үеийн залуу яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой хамтарч уран бүтээлээ хийж байсан.

Дууны шүлгийн мастер Н.Баянмөнх, яруу найрагч П.Нямлхагва, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Б.Бямбабаяр гээд олон уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийсэн. Хоёрдугаар курс төгсөхдөө арван хоёр дуутай “Хань” нэртэй анхны цомгоо гаргасан.

Дараа нь “Алагхан хорвоод хоёулахнаа” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан. Дөрөвдүгээр курстээ “Алтан үеийн үргэлжлэл” цомгоо гаргасан.Энэ цомгоо Г.Хайдав, Б.Зангад, С.Орсоо гээд манай алтан үеийн тенор хоолойтой дуучдын бүтээлийн үг,аяыг тэр чигээр нь хойч үедээ дамжуулж үлдээе гэсэн бодлоор хийсэн.

Ер нь дэлхийд тенор хоолой ховор байдаг. Ийм хоолойтой хүмүүс амжилтын оргилд хүрдэг. Дэлхийд алдартай дуучин Франко Корелли, Марио Делмоника, Паваротти, манай сүүлийн үеийн дуучдаас МУГЖ У.Далантай, Г.Эрдэнэбат нар байна.

Сая би Орост байхдаа сүүлийн 30 жилд анх зохиогдсон тенор хоолойтны олон улсын тэмцээнд оролцлоо. Энэ тэмцээнд 18-25 насны 57 дуучин оролцож, би 7 дугаар байранд шалгарсан. Ази тивээс би ганцаараа орсон.

-Соёл Урлагийн Их Сургуулийг ямар багшийн удирдлагад, дуулаачийн аль төрлөөр төгслөө?
-Би 2003-2008 онд Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн удирдлагад дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Манай Соёл Урлагийн Их Сургууль гадаадын сургуулиудтай харьцуулахад сайн мэдлэг олгодог ч, цаашаа гадаадад арван жил энэ чиглэлээр сурч, гадаадын ямар ч хүний өмнө “Дуурийн дууг ингэж дуулдаг юм” гэж гайхуулах хэмжээнд суралцах хэрэгтэй. Би Соёл Урлагийн Их Сургуульд сурч байхдаа арав гаруй аймгаар аялан тоглосон.

Өнгөрсөн оны 7-р сард Монгол циркт бие даасан тоглолтоо хийснийг маань Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Боловсролын газраас үнэлж Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнасан. Энэ нь уран бүтээлээ эхэлж байгаа оюутан хүний хувьд маш их урам өгч, цаашид улам ихийг хийх хүсэл төрсөн дөө.

-Та хувийн зардлаар сурч байгаа гэлээ. Төлбөрөө яаж олж байна, онц сурлаа гэж сургуулиас хөнгөлөлт, урамшуулал байх юм уу?
-Эхний жилдээ онц сурахад, сургуулиас сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Ноднин жилийн хувьд тоглолтоос олсон мөнгө, цомгийнхоо борлуулалтаас олсон мөнгөөрөө төлбөрөө хийсэн. Хүн өөрийн хөлс, хүчээ гаргаж олсон мөнгөөр сурахаар илүү мэрийлттэй, биеэ дайчилдаг юм байна.

-Танай удамд дуучин хүн байв уу? Аль нутгийн хүн билээ?
-Манай аавыг Өлзийбүрэн гэдэг Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, насаараа жолооч хийсэн. Ээж маань багш, Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, Цэрэннадмид гэдэг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайг манай ээжтэй садан төрөл гэдэг юм билээ.

Аав ээж хоёр маань тайзан дээр дуулдаггүй ч гэсэн “Дуу хуурын өлгий нутаг”-ийнхаа нэрийг хамгаалчихна. Би өөрөө Сайнцагаан суманд төрж, өссөн.

Ж.Ариунболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан