Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг үнэнийг Н.Энхбаяр биеэрээ туулав, өнгөрсөнд. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш түүнээс танилууд нь байтугай журмын нөхөд нь хүртэл нүүр буруулж зайгаа барих болжээ. Сонгуулийн үеэр түүний баруун, зүүн талд нь гарч гүйгээд байсан фракцынх нь нөхдүүд хүртэл тойргийн гадна үлдсэнээс хойш тоохоо больсон аж. Бүр жирийн найзын ёсоор мэнд мэдэхэд нь ч ярьж цөхсөн нь экс Ерөнхийлөгчийг нэг хэсэгтээ байх.
Саяхан л гэхэд тэрбээр нөхөн сонгуульд өрсөлдөхөөр фракцын нөхдүүд рүүгаа хандахад өнөө хэд нь огт хөдлөөгүй гэнэ. Бүр хамгийн дотнын хүн нь гэгддэг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Энхтүвшин, Д.Арвин нар нь хүртэл утсаа салгаад бүгэх болжээ. Юутай ч фракцын нөхөд нь хүртэл нүүр буруулсан нь түүнийг нөхөн сонгуульд хүч үзэхэд сэтгэл зүйн хувьд багагүй дарамтад оруулаад байгаа гэнэ.
У.Хүрэлсүх
эр хүний зан гаргав
МАХН-ын
ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн
хувьд Н.Энхбаярыг нөхөн сонгуульд
өрсөлдөхөд нь тууштай дэмжиж байгаа юм
байх. Бүр намын зарим нөхөд нь хүртэл
түүнд "Нэгэн үед чи түүнтэй тулж
байсан биз дээ" хэмээн хуучны явдлыг
нь сануулж үзсэн аж. Гэвч мань хүн "Эр
хүмүүсийн хооронд аль сайдалцаж
муудалцахыг тэр гэхэв. Өнгөрсөн явдал
шүү дээ" гэж хэлсэн нь намын байрныхны
цайны хачир болж байна.
Тэр ч байтугай сүүлийн үед У.Хүрэлсүх Н.Энхбаяр хоёр урьдынхаасаа илүү сүжрэх болсон аж. Ерөнхий нарийн бичгийн даргынхаа хувиар ч, найзын үүднээс ч тэрбээр нөхөн сонгуульд хуучны андынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ хэмээн ам алдсан гэнэ.
АН-ы нууц
тактик
Уг
нь аль ч сонгуулийн өмнө МАХН-ынхан л
хамгийн сүүлд хөзрөө дэлгэдэг байсан.
Гэтэл энэ удаа АН сүүл мушгиж байх шиг.
Өнөөдөр л гэхэд тэд нөхөн сонгуульд тус
намаас сүүлийн шатандаа хэнийгээ сойхоо
ч тодруулаагүй сууж байна. Энэ нь нөхөн
сонгуульд АН ач холбогдол өгөхгүй байгаа
мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм.
Бүр АН, МАХН-тай С.Эрдэнийн суудлаар тохироо хийж байна гэх бор шувууг ч нисгэж амжсан. Гэтэл үнэн хэрэгтээ тэд хүлгээ уяад, гараанаас нь гаргасан байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд Б.Батбаатарыг Чингэлтэйн нөхөн сонгуульд сойх эцсийн шийдвэрээ гаргаад, сурталчилгааг нь ч далд хэлбэрээр явуулж эхэлжээ. Үнэн худлыг мэдье гэвэл чингэлтэйн захын айлаас асууж болох нь. Юутай ч Б.Батбаатараас өөр Чингэлтэйд эзэгнэх хүн байхгүй гэдэгт АН-ынхан эвлэрсэн аж.