Сүүлийн үед "Амьгүй ураг олноор төрж байна" гэх яриа гараад байгаа.
Аливаа өвчний тархалт, эндэгдэл буурдаг бол харин энэ нь улам газар авч
эхчүүд, эмэгтэйчүүд, айл өрхийн сэтгэлийг чилээх болжээ. Яагаад ийм
явдал гарч, улмаар өсч байгаа, үүнд юу нөлөөлж буй талаар Клиникийн
нэгдүгээр амаржих газрын Эмчилгээ, сургалт эрхэлсэн орлогч дарга,
анагаах ухааны доктор Г.Баясгалантай ярилцлаа.
-Он гарсаар хичнээн эх амаржаад байна вэ. Сүүлийн үед бага сартай амьгүй ураг төрж байгаа тухай их ярьж байгаа?
-2009 он гарсаар эхний есөн сарын байдлаар 8092 эх төрсөн. Энэ нь өмнөх оноос 1048-аар илүү байгаа. Хамгийн их анхаарал татаж байгаа нь дутуу төрөлт. Дутуу төрөлт их байгаа нь ураг эндэх, нярайн эндэх эрсдэлийг дагуулж байна гэсэн үг. Нярайн эндэгдэл өнгөрсөн жил 3.8 хувь байсан бол энэ жил 3.6 болж буурсан.
-Нөхөн үржихүйн байдлыг юуг үндэслэж дүгнэдэг вэ?
-Улсын хэмжээнд нөхөн үржихүйн тусламжийн байдлыг төрөлтийн тоо, эхийн эндэгдэл, нярайн эндэгдэл гэсэн гурван үзүүлэлтийг үндэслэж дүгнэдэг. Нярайн эндэгдэлд перинаталь эндэгдэл гэж байдаг. Энэ нь юуг хэлээд байна гэхээр нярайн эндэгдэл, амьгүй төрөлт хоёрыг хэлж байгаа. Энэ жил манай перинаталь эндэгдэл тоймоо алдаж 1.5 хувиар нэмэгдсэн.
-Энэ нь юутай холбоотой вэ?
-Нярайн өвчлөл, амьгүй төрөлт маш их байгаа. Энэ нь эхийн эрхтэн тогтолцооны
өвчлөл их байгаатай холбоотой. Үүнд юу ордог вэ гэхээр даралт ихдэх, нууц хэлбэрийн бөөрний архаг үрэвсэл, сүрьеэ маш их байна. Тэр битгий хэл умайн хүзүүний хорт хавдар, элэгний В,С-гийн халдварууд байна. Наад захын ханиад томууг манайхан тоодоггүй.
Ханиадны вирүс эд эсийг гэмтээдэг. Жирэмсний эрт хугацаандаа ханиад томуу хүрч эм тариа хийлгэж тэгсгээд өнгөрдөг. Тэгээд 2-3 хоног, сарын дараа ураг өсөлтгүй болж зулбадаг. Тэр битгий хэл бэлгийн замаар халддаг вирүс ч байдаг. Үүнийг Монголдоо ганцхан лабораторид тодорхойлдог. Монголын ард түмний дунд энэ халдвар маш их бий гэж бид үзэж байгаа.
Яагаад гэхээр эмэгтэй эрүүл байлаа ч бэлгийн замаар халддаг. Бас 30-35, түүнээс дээш насны эхчүүд төрж байгаа, охид бүсгүйчүүд аборт маш их хийлгэсэн зэрэг шалтгаанууд ордог. Одоо 43 настай ээж төрөх нь хэвийн үзэгдэл болсон. Энэ нь хэдийгээр хүний эрх ч өдий хугацаанд ээж эрүүл байсан уу үгүй юу гэдэг асуудал бий. Мөн ээжүүд зүрх судасны өвчтэй, даралт ихсэх, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл, шээс давсагны өвчтэй байх тохиолдолд ураг амьгүй төрөх нь их байдаг.
-Энэ хүмүүсийг хяналтанд байлгах бололцоо хэр байдаг бол?
-Эрсдэлийн бүлэг гээд хяналтанд авах ёстой. Дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлэг хянах ёстой. Төрөх газрууд чинь өөрийн гэсэн амбулаторитой байх ёстой шүү дээ. Гэтэл манайд ганцхан Эх нялхасын эрдэм шинжилгээний төв л амбулаторитой, тэндээ онцгой хүмүүсээ хянаж байдаг. Гэтэл хэдэн төрөхүүд яаж байна гэхээр амаржихаар ирсэн эхчүүдээ дөнгөн данган багтааж байна.
-Эх нялхаст зориулсан цогц төв байгуулах хэрэгтэй гэж хэлж байна уу. Шинээр баригдаж буй төрөх газарт амбулаторийн асуудал тусгагдсан болов уу?
-Тийм ээ. Бүх улс оронд байдаг перинаталь төв гээчийг байгуулах шаардлагатай байна. Энэ нь төрөхөөс өмнө төрсний дараа 28 долоо хоногт хянаж байдаг. Үүнийг үүсгэн байгуулдаггүй юм аа гэхэд нэг төрөхдөө эсвэл нэг дүүрэгтээ зайлшгүй байгуулах хэрэгтэй. Тэгж байж бид энэ эндэгдлээс урьдчилан сэргийлж чадна. Удирдан чиглүүлж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа муу байна. Энэ бол цогц нэг төсөл болж байж хийгдэх зүйл. Ирээдүйн монгол үрс чинь амьгүй, ээжүүд нь элдэв өвчний үүр болоод байна. Ард иргэдээ зөвхөн мөнгөөр дэмжээд байвал төрөлт ихэсч хүн ам өсөх ч чанар нь чухал шүү дээ.
-Ураг амьгүй төрөх нь ямар улиралд их байдаг вэ?
-Амьгүй төрөлт нь өвөл, зуны улиралд их тохиолдож байгаа. Энэ нь нэг талаас улирлын эрс тэс уур амьсгалтай, нөгөө талаасаа урьдчилан сэргийлэх үзлэг, хяналттай холбоотой. Төрөхөөр ирж байгаа эхчүүдийн ихэнх нь хяналтанд байдаггүй. Тодруулбал гэр хорооллынхон. Монголын хүн амын 75 хувь нь ядуу байхаар чинь яах юм бэ. Амьгүй төрж байгаа шалтгааныг тогтоогоод үзсэн чинь 38 долоо хоногтойгоос дээш амьгүй төрөлт 50 хувийг эзэлж байсан. Энэ нь эхдээ мөн хэцүү. Дээр нь тэр гэр бүл, тэр ээжийн дараагийн төрөлт, сэтгэхүйн өөрчлөлт, хүндрэл авчирдаг.
-Ургийн гаж хөгжил өнгөрсөн жилийнхээс буурсан ихэссэн эсэхийг тодруулахгүй юу?
-Өнгөрсөн жил маш өндөр байсан. Энэ жилийн тоо хараахан гараагүй байна. Одоогоор ургийн гажигтай 20 гаруй нярай төрөөд байгаа. Ургийн гаж хөгжил амьгүй төрөхөд маш хүчтэй нөлөөлдөг. Энэ гажиг дотор төв мэдрэлийн системийн, болон тархины, зүрх, шээс ялгаруулах эрхтний гажгууд давамгайлж байгаа. Ургийн энэхүү гаж хөгжил нь мөн л эхийн эрүүл байдал, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, агаар, биологийн байдал нөлөөлж байгаа.
С.Туул