Ёл
Ёл шувуу Алтай, Говь-Алтайн нуруу, Алтайн цаад говийн уулс, Хангайн аль бартаа саадтай, хүн хүрэхэд бэрх, хадан хясаа, халил байцын орой дээр үүрлэнэ. Ёл бол дэлхий дээр зөвхөн Төв Азийн далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино. Тэр ч байтугай Гималайн 3000 метрээс дээш өндөрт ч оршдог ховор шувуу юм.
Ёл бол 2.5-3 метр хүрэх том жигүүртэй. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий, толгой нь цайвар шаргал зүстэй, эрүүн доороо гялтганасан хялгасан сахалтай тул бусад шувуудаас хялбархан ялгагдана. Эгц ханан хадны хүнхэнд мод бутны өгөршсөн мөчрөөр үүр засч, түүндээ жил бүр өндөглөдөг учраас үүрлэдэг газар нь холоос цайран харагдана. Эмэгчин ёл хавар эрт хоёрдугаар сард ихэвчлэн хоёр өндөг гаргадаг. Эрэгчинтэйгээ ээлжлэн 50 гаруй хоног дарж ангаахай болгон тэжээнэ. Дэгдээхэй нь намар есөн cap хүрэхэд бие гүйцэж үнсэн хөх зүстэй болдог. Дэлхийд ховордсон манай орны дархан цаазтай энэ шувуу амьтдын сэг, ясыг идэж, өвчин тахал дэлгэрэх аюулаас сэргийлж, байгаль орчныг ариутган цэвэрлэгч ашигтай жигүүртний нэг юм.
Cap шувуу
Хүмүүс нэгэн үе сарыг шувуу барьж иддэг ашиггүй шувуу гэж алж, устгахыг хичээдэг байжээ. Тэгтэл cap бол голио, царцаа, хорхой шавьж идэхийн зэрэгцээ манай хөдөө аж ахуйд туйлын хортой мэрэгч болох үлийн цагаан оготно, огодойгоор хооллодог ач тустай шувуу юм.
Cap шувуу 800-1200 грамм жинтэй боловч өдөрт 10-15, жилдээ 5000 гаруй үлийн цагаан оготно барьж иддэг гэж биологчид үздэг юм. Гэтэл муур тийм олон оготно барьж чаддаггүй байна. Cap үүрээ голчлон хад цохио, хясаа, тал хээрийн намхан хад чулуу, газар дээр хуурай мөчир, үс ноос дэвсэж засдаг.
Шилийн cap дөрөвдүгээр сарын дундуур 2-4 хүрэн юм уу, бор шаравтар толботой цагаан өндөг гаргадаг. Эмэгчин нь нэг cap орчим дарж ангаахай болгоно. Эрэгчин нь оготно барьж авчрахад эмэгчин нь түүний үс арьсыг цэвэрлэж, ангаахайдаа өгнө. Cap шувуу малын бэлчээр тэжээл, хадлан тариаг хамгаалж нэг ёсны "жигүүрт манаач"-ийн үүрэг гүйцэтгэдэг юм. Тиймээс манай орны зарим нэгдэл, сангийн аж ахуйнууд бэлчээр, тариалангийнхаа талбайд cap шувуу сууж олзоо харж хайхад тохиромжтой хөндлөн налуу бүхий шон босгодог байна.
Бэгбаатар
Бэгбаатар бол дархан цаазтай шувуу юм. Бэгбаатрыг хотны зах, гэр байшин дээр сууж дуугарахыг сүсэгтэн хүмүүс муу ёр гэж хөөж туун, сэжиглэж байв. Гэтэл тэр шувуу хүнд муу юм, ёр удах гэсэн хэрэг бус, харин хашаа хороо, гэр амбаарт нь олширсон оготно хулганыг барьж туслахаар тэгж ойртож зүрхэлснийг мэддэггүй байжээ.
Олонх хүн одоо болтол махир хошуут, хурц хумст бэгбаатрыг жижиг шувуу барьж иддэг базаахгүй амьтан мэт боддог. Тэгтэл энэ шувуу малын бэлчээрийн өвс ургамал, тариалангийн талбайн үр тариаг идэж сүйтгэгч үлийн цагаан оготно, хулгана барьж идэж сүйтгэгч үлийн цагаан оготно, хулганыг барьж иддэгээрээ хүнд их тус хүргэдэг байна.
Бэгбаатар шөнийн цагт чимээ анир гаргалгүй нисдэг байна. Монгол оронд угалзан, хув бэгбаатар гэсэн хоёр зүйл бий. Эдгээр нь идээшсэн газраа хосоор амьдардаг. Бор сааралдуу зүстэй суурин шувуу юм. Өдөрт шөнийн цагт гөрөөлсөн газраасаа холгүй хад чулуу, модны мөчир дээр суух дуртай. Нарын гэрэлд төдий л сайн хардаггүй боловч хүн амьтан ойртохыг андалгүй нисэн оддог.
Гургуул
Толгойдоо том улаан өрөвлөгтэй. Өнгөлөг урт сүүлтэй. Далавчаа дэвэн тахиатай адил гоогочих дуутай шувууг "Монголын тогос" буюу алтан гургуул гэж нэрлэнэ.
Гургуулын эмэгчин нь бүдэг цоохордуу бор саарал зүстэй. Ой, шугуйн сийрэгт үе үе гарч бутнаас бутанд хоол эрэн гүйнэ. Гургуул ургамлын навч, нахиа, үр идэх боловч элдэв цох хорхой, заримдаа мэлхий гүрвэлийг ч ангуучилдаг байна.
Өвлийн цагт сүрэглэн нийлж, хавартаа эрэгчин эмэгчнээрээ салж явдаг. Тахианы багийн энэ шувуу 1-1.7 кг орчим жинтэй. Хавартаа газар хонхойлон ноорсон үс ноос дэвсэж, арав гаруй өндөг гаргана. Өндгөө эмэгчин нь 24-25 хоног дарахад алаг дэгдээхэй гарч, шууд хоол хайж гүйдэг байна. Сайн чанарын мах, өнгөлөг өд сөдтэй энэ шувуу ихэд ховордсон учир алахыг хориглож, дархалснаас хойш тоо толгой нь олширч өсч үржиж байна.
Хойлог
Дэлхийд хэд хэдэн зүйл байгаагаас манай оронд Алтайн хойлог оршино. Хойлог бол тахианы баг, гургуулийн овогт багтдаг дархан цаазтай шувуу юм. Биеэр тахианаас томгүй 30-40 см өндөр. 2.5-3 килограмм орчим жинтэй. Хөх бордуу зүстэй, зоо нуруу хар судалтай. Элгэн биеэрээ цагаан толботой. Энэ шувуу манай орны Монгол Алтай, Говь-Алтайн нуруу, Алтайн цаадах говийн уулс, Хангайн нуруу, Хөвсгөл, Тагнын салбар уулсын эгц өндөр хадан хясаа, тагийн бүс, царамд оршино.
Хойлог өвөлдөө уулын бэл рүү бууж сүрэг сүргээрээ явснаа, хавар дөрөвдүгээр сарын сүүлчээр эрэгчин эмэгчнээрээ салж уулын таг царам өөд өгсөн идэшлэдэг байна. Сүргээрээ бэлчээрлэх, амрах үед 1-2 эрэгчин хойлог дайснаас сэргийлэн харуулдаж хад чулуун дээр гарч зогсоно. Тэд хүн амьтны бараа хармагцаа исгэрэн, түгшүүрийн дохио өгөхөд хойлогийн сүрэг ихэвчлэн газрын өөд явгалан холдоно. Хойлог нисэхдээ муу, явгалан гүйхдээ сайн. Уулын өөд, элгэн хад өөд ч хар гүйхээр гарч чадна.
Хойлог бусад шувуудын адил хадны ангал, өндөр хад байцан дээр үүрээ засдаггүй. Харин хүн амьтны хөлөөс зайдуу аль нууцгай, бут, хадан доор газар малтаж өвс, үс ноорс дэвсэж өндөглөнө. Цайвар хүрэн толбо бүхий шаргалдуу ногоон туяатай 5-12 хүртэл өндөг гаргадаг. Эмэгчин нь 21-28 хоног дарж дэгдээхэй болгодог. Хойлог гол төлөв сонгино, шувууны хөл, гогод, хойлогийн цагаан зэрэг ургамлын үр, навч нахиа иднэ. Судлаачид хойлогийг гэршүүлж, мах өндөг, өд ноорсныг нь ашиглах бүрэн үндэстэй шувуу гэж үздэг байна.
Шар шувуу
Шар шувуу, уулийн багийн хамгийн том шувуу юм. Агталсан далавчны урт хоёр метр, жин нь гурван килограмм байна. Манай орны ой хөвч, уул тал, хээр цөлд хааяагүй оршдог суурин шувуу юм. Модны мөчир, хад, эрэгний ангал, агуйд үүрээ засдаг байна. Эмэгчин нь 2-3, хааяа таван өндөг гаргаж 33-35 хоног дарж ангаахай болгоно.
Шар шувууны хурц нүд зөвхөн урагш эгц хардаг учраас хажуу тийшээ 180 хэм, босоо чигтээ 270 хэм хүртэл толгойгоо эргүүлж харж чаддаг аж. Малын бэлчээр, үр тарианы ургамал сүйтгэгч мэрэгчдээр хооллодог. Улс ардын аж ахуйд ач холбогдолтой энэ шувууг агнахыг хоригложээ.
Т.Дашмаа