gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эх соёлын ундрагаа сааж амьдрах ухаан

2010-09-13
0
Twitter logo
0
Twitter logo
2010-09-13
Эх соёлын ундрагаа сааж амьдрах ухаан
-Аянга: Эцэг өвгөдийнхөө бүтээсэн агуу их соёл хэмээх уурхайгаа малтах юм бол барагдахгүй, дундрахгүй, экологийн гай чирэхгүй-

-Тэгэлгүй яахав. Ийм том, энд тэндээ бариул гэхээр сэртэнтэй, хагарч гэмтэж болох шаазанг энгийн иргэн хэрэглэж, хадгалах аргагүй. Харин монголчууд бол шаазанг худалдаа наймааны хэрэгсэл болгосноос гадна тухайн хүний зэрэг дэвийг тодорхойлох нэг хэмжүүр болгосон байдаг нь сонин. За та нар хар, энэ шаазан дээрх лууны хурууг хар. Эрхий хуруу, дээр нь гурван хуруу байгаа биз? Хурууны тоо 4, 3, 2 байдаг. Хамгийн ховор нь 1+4 хуруу. Үүнийг хаан л эдэлж хэрэглэх ёстой байснаас тэр. 1+3 хуруутай луу бүхий энэ шаазанг хааны ойрын хамаатан садныхан, 1+2 хуруутайг хаанд шадарлагчид хэрэглэдэг байж.

Бас энд зурагдсан хөлийн саваг үс, лууны нүд, шүд, араа, биен дээгүүр нь зурсан зураас бүгд тод, хоорондоо давхцахгүй, зай хэмжээ ч тогтсон дэгтэй байж. Доогуур нь итгэл үнэмшил бурхан шашны билэгдэл бадамлянхуа цэцэг байна. Оройд нь эрдэмт хувилгааны төлөөлөгч болох түвд нохойг зурдаг байж. Одоо банхар шүү дээ. Ингэж хөлөө эвхэж хэвтдэг амьтан бол ганцхан банхар юм гэдэг. Шаазан үйлдвэрлэлд монголчуудын оруулсан хувь нэмэр, Юань улсын үеийн шаазангийн үнэ цэнийн талаар жаахан төсөөлөлтэй болов уу?

-Тэглээ, их баярлалаа. Энд байгаа олон шаазан тэгээд бүгд л Юань гүрний үеийнх үү?
-Янз янз л байгаа. Энэ шаазан бол Юань гүрний үед архи хадгалахад зориулан хятадын нутгаас олсон паалангаар хийсэн эд. Өнгө зүс арай л тааруу байгаа биз? Харин тэр өнгө цайруу, цэнхэр гэмээр шаазан бол Мин улсын үеийнх. Паалангаа хуучин шигээ Иранаас биш, Индонезээс авчирдаг болсон үеийнх л дээ. Эндээс үүдээд шаазангийн өнгө зүс, сүр хүч өөрөөр хэлбэл дээр нь зурж байсан зураг тухайн үеийн улсын сүр хүчний илэрхийлэл болж байж ч гэж хэлж болно. Мин гүрний үед бүр томыг хийдэг болсон. Харин хээ хуар нь өөрчлөгдсөн. Хар даа, энэ лууны нүдийг. Нүд гэхэд нэг л сонин, нүдний шил ч гэмээр харагдаж байгаа биз.

-Тэнд өнгө өнгийн шаазан харагдана. Хэдий үеийнх юм бол?

-Шарыг өндгөн шаазан гэдэг юм. Алдартай, ховорт тооцогддог шаазан шүү. Сүүлийн үед дуудлага худалдаанд хэд хэдэн удаа гарсан. Тэр улаан мөн нэг үеийн, Мин улсынх гэсэн үг л дээ. Улаан шаазангийн мөрөн дээрх бугыг хар даа, нэг л амьгүй шавар байгаа биз? Харин энэ улаандуу шаазан бол өөр өө. Юань гүрний үеийнх, зэсэн паалан гэдэг юм. Шавар вааран дээр зурж байхад зураг дүрс харагддаггүй, зүгээр л чийг байдаг. Харин шатаагаад гарахаар ийм болдог юм.

Бас энэ паалан шатаах үед төв рүүгээ бөөгнөрч улайдаг онцлогтой. Ийм чанарыг ингэж мэдэрч зурна гэдэг их нарийн ажил шүү. Шаазан дээр амьтны дүрс барьсан, үнэт чулуу суулгасан улс бол монголчууд. За энэ бол маш их ховордсон шаазан. Сүн улсынх л даа. Өөрөөр хэлбэл Юань улсын өмнөх үеийнх гэсэн үг. Хэмжээгээр бага, хээ хуаргүй, нимгэн байж. Ийм шаазан 1998 онд Хонконгийн дуудлага худалдаанд нэг гарч ирсэн.

-Таны яриа үндсэндээ үе үеийн шаазан ялгах тухай болоод байна. Над шиг мэдэхгүй хүнд Юань, Мин улсын шаазан дээрх амьтны дүрийг ялгаж чадахгүй л юм...
-Яалаа гэж, та хар даа. Жинхэнэ хуучны шаазангийн амсар гар чөлөөтэй багтахаар, бас таг, мөрөн дээр нь хийсэн арслан, нохойны ам, хамар, араа шүд цөм тод ялгарч харагддаг онцлогтой. Ер нь шаазан ваар хийхдээ хатуу баримталдаг тогтсон тэг, загвартай байсан. Удаан хугацаанд өөрчилдөггүй байж. Харин сүүл рүүгээ ваарны шавар цагаан, жигд болж байгаа. Доторхыг нь харахад Юаний үеийнх болохоор толигор гилгэр биш, гарын хээ ч үлдсэн байх нь энүүхэнд.

Шаазангийн ёроолыг харуулахын тулд бид дор нь толь тавьсан байгаа. Хар даа Юаний үеийн гээд байгаа шаазангийн ёроол хар толботой, бор байгаа биз? Миний хэлээд байгаа ялгаа бол нүдээр харж, гараар барихад хэрэгтэй анхны гэмээр шинжүүд шүү дээ. Манай музейд шаазангаас гадна зарим нэг зүйл бий. Тухайлбал, зоосны цуглуулга байна. Чингис хаан, Юань гүрэн, бүр Манж чин улсын үед хэрэглэж байсан зоос ч байгаа. Тэр хоёр бөхтэй тэмээтэй зоосыг дундад Азийн орнуудад хэрэглэж байсан гэдэг юм.

-Ганц бөхтэй тэмээтэй газар хоёр бөхтэй тэмээний дүрстэй зоос хэрэглэх гэж үү?
-Харин тийм. Бас тэр хүрэл тамгыг хар даа. Дээр нь “Асар цэргийн зүүн гарыг хамгаалагч зуутын ноёны тамга” гэсэн бичээс байгаа. Өө хэлбэл дээр үеийн зоосон дээрх бичиг, зураг бүдэг л байдаг юм. Сүүл рүүгээ сайжирсан. Юань гүрний үед цаасан мөнгө хэрэглэгдэх болсон юм. Төмөр зоос авч явахад хүнд байсан болохоор дороо л нэвтрэлгүй яахав.

-Энэ хавтгай шар, юу юм бэ?
-Өө энэ үү? Мин улсын үеэс хаандаа айлтгал хийж байгаа түшмэл нүүрнийхээ өмнө өргөн барьдаг байсан зааны ясан ялтас. Хоёр үүрэгтэй гэж болно. Нэгд үгээрт айлтгал өргөж байгаа түшмэл хаан руу эгцлэн харах ёсгүй учраас нүүрээ халхалж байгаа хэрэг. Хоёрдугаарт, хэлэх айлтгах үгээ ялтасны дотор талд барьсан цаасан дээр тэмдэглэсэн байдаг байж.

-За энэ чинь харин таних юмс гараад ирж байх чинь. Эхлээд хутганы тухай...?
-Манж ноёны хэрэглэж байсан хутга. Хуйг нь яст мэлхийн арьсаар бүрсэн байгаа юм. Их ховор яст мэлхий гэх юм билээ. Хутганы иш хаш чулуу, харин савх нь зааны яс байгаа юм. Нэлээн өндөр зэрэглэлийн ноён хүн хэрэглэж байсан болов уу гэж санагддаг. Энэ бол Чингисийн байлдан дагууллын үед хэрэглэж байсан галт бөмбөг байна. Хар даа тойроод том том хошуутай, нэг онгорхой нүхтэй байгаа биз. Нүхээр нь дарь хийгээд шатдаг зүйлээр таглаад, асаагаад шиддэг байж. Өнөө гал нь дариндаа хүрэхээр дэлбэрдэг байсан байх. Надад олдсон энэ бөмбөг дэлбэрээгүй, хүний толгой хага цохисон л болов уу.

-Энэ олон хөөрөг чинь одоо бас эртний эд үү?
-Эртнийх л байх гэж би бодож байгаа юм. Танайхан нааш нь авчирч зарсныг авсан хүмүүс надад авчирч өгсөн юм. Ингэж болохгүй шүү дээ. Хэд хэчнээнийг авчирч, ямар улсын гараар орж байгаа юм, мэдэхгүй. Би цөөхнийг ч болов тогтоож торгоох санаатай аваад заримыг нь үзмэрт тавьчихаад байгаа минь энэ.

-Түрүүн ирэхэд Баяраа зураачийн хэлж байсан байх нь... Бусдыг нь үзэж болох уу? гэхэд Аянга над руу гайхсан янзтай харав.

-Бүгдийг нь биш юм гэхэд заримынх нь зургийг нь аваад явъя. Болбол сонинд тавихдаа олон түмэнд харуулаад хая л даа.
-Аа, тэгж болно оо гэснээ хүн дуудан агуулах руу оръё гэв бололтой. Төдөлгүй мөнөөх хүн хэлхээтэй олон түлхүүр барьсаар ирэв. Ингээд бид доошоо, байшингийн хонгил руу буув. Байнга хүн байдаг бололтой ор тавьсан өрөө- ний өмнөөс харсан хаалгыг түлхэн орлоо. Хана дагуулан тавьсан олон сейф ярайж харагдав. Нөгөө ханыг дагуулан хийсэн тавиур дээр хоргонд байсан шиг олон шаазан ваар өрөөтэй байх ажээ. Барьж ирсэн түлхүүрээрээ нэг сейф нээгээд хос хунгийн нарийн хийцтэй, жижгэвтэр шаазан гаргаж үзүүллээ.

Нэг түлхүүр дараа нь гаргаж ирээд зэргэлдээх сейфүүдийг түжигнүүлэн нээж хаана. Мөнөөх хүссэнээ эрээд л байгаа бололтой. Тэгж тэгж гурван хайрцаг гаргаж ирсэнээ “ингэсгээд болно биз дээ?” гэлээ. Д.Баясгалан бид хоёр шалан дээр тавиулж байгаад зургийг нь авлаа. Нэлээн олон, бараг зуугаад байх шиг байна. Дээр хоргонд 50-аад юм байх шиг байсан. Бас цаана нь байгаа гээд бодвол Аянга хэмээх энэ залуу нэлээн хэдэн хөөрөг цуглуулж, харж хамгаалж байна аа. Тэрээр хайрцагнаас нэг хөөрөг авч,

-Энэ хөөрөг л гэхэд лавтай 30 түм хүрнэ шүү. Ийм л эд зүйлээ бариад мантууны үнээр өгчихөөд буцаж байх юм даа хэмээн хэлснээ дуугаа хурааж харагдсан. Тийм дээ, саяхан Монгол Улсын Үндэсний түүхийн музейд ажиллаж байсан хэсэг хүмүүс хариуцаж байсан сан хөмрөгтөө хүйтэн гар дүрж, олон эд зүйл хил давуулан наймаалсан гэж шийтгэгдэж байгаа дуулдсан. Тэр хүмүүсийг барилаа гэж удсан, барьсан хойноо шийтгэх гэж хэдэн жил боллоо гэж сонсогдсон. Дахиад ч шүүх үйл явц дуусаагүй гэсэн байх шүү. Ингээд бодохоор бид чинь юугаа хайрлаж, юугаа үнэлж, дээдэлж яваа улс билээ хэмээх гол зурсан бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Бас “хужаа” хэмээх доромж үгээр цоллон үл тоох янзтай ханддаг энэ хүмүүс чинь харин өвөг дээдсийнхээ үлдээсэн их соёлыг өөдлөн дээдэлж, өргөн мандуулах гэж та биднээс илүү зүтгэж байгаа юм биш үү хэмээн өөрөө өөрөөсөө асууж зогслоо. Аянга миний дотор огшиж ирсэн бодлыг яаж ч мэдхэв дээ. Гэхдээ л, “Танайхан Оюутолгой гэж их ярих болжээ дээ. Энэ бол газраа малтаж олох баялаг. Харин би өөр баялагтай холбоотой хэдэн үг хэлье. Миний байгуулсан энэ музей интернэтэд өөрийн сайттай. Би тэр сайтад энд байгаа хийгээд өөр газар байгаа Юань гүрний үеийн шаазан ваар, түүх соёлын холбогдолтой товч мэдээлэл тавьдаг. Хоногт дунджаар 1500 хүн 10 юаниар үздэг. Илүү дэлгэрэнгүй зүйл хүсвэл нэмж төлөөд, авч болно. Бас ингэснээр манай музейг үзэхээр ирж байгаа хүмүүсийн тоо ч олширч байна.

Музейгээ бид 300 юаниар үзүүлдэг. Сонирхол ингээд нэмэгдэж байгаа нь газар газрын судлаачид архелогичид шинэ шинэ олдвор нээж байгаатай ч холбоотой. Хар л даа, зөвхөн шаазан вааран эд зүйлийн талаар 16 боть бүхий энциклопед гаргаад байна. Үүний нэг боть Өвөрмонголын газар нутгаас олдсон зүйлд зориулагдсан байгаа юм шүү дээ. Ийм ном хэвлүүлэхэд хичнээн л мөнгө зарав гэж. Хэвлүүлээд нэг номноос ердөө 100 юаний ашиг олъё гээд бод. Ийм номыг хятад, монгол, түрэг, англи хэлээр хэвлүүлбэл хичнээн ширхэг борлогдхов гээд бодоод үз дээ. Ийм л учраас их цагийн уртад эцэг өвгөдийнхөө бүтээсэн агуу их соёл хэмээх уурхайгаа малтах юм бол барагдахгүй, дундрахг үй, экологийн гай чирэхгүй, харин ч буянтай ажил болох юм биш үү гэж боддог хүн” гэсэн юм. Нээрээ ч дээ гэж санагдахгүй байна гэж үү?..

Үргэлжлэл бий

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан