Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төрөл бүрийн ундаа, шүүс, савласан цэвэр ус, рашааны үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн угсралт, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, түүхий эд, бүтээгдэхүүний чанар зэрэгт шалгалт хийжээ.
Шалгалтанд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн ундаа, жүүсний 17, савласан цэвэр усны 20, рашааны 1, квасны 4, нийт 42 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан байна.
Шалгалтаар нийт үйлдвэрүүдийн технологи үйл ажиллагаа тогтворжсон байгаа нь харагдсан байна.
Нийт үйлдвэрийн 70.5 хувь нь технологийн явцад хяналт тавих дотоодын хяналтын лабораторийг ажиллуулж, 88 хувь нь мэргэжлийн технологичийн удирдлагаар үйлдвэрлэл эрхэлж байгаа ажээ. Харин зарим жижиг үйлдвэрүүд дотоод хяналтын лабораторигүй, технологийн бүртгэл хөтлөлтийг тогтмол хөтөлж хэвшээгүй байна.
Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 83 хувь нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын нормоо зохих журмын дагуу боловсруулан баталгаажуулж, 92.8 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээ стандартын шаардлагын дагуу шошголжээ.
Мөн үйлдвэрүүдийн 85 хувь нь түүхий эдийг, 100 хувь бэлэн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажилтад хамруулсан, 92 хувь нь зориулалтын тээврийн хэрэгсэлтэйгээр үйлдвэрлэл явуулж байна.
Шалгалтын явцад гүний худаг, төвлөрсөн хангамжийн уснаас 6, бэлэн бүтээгдэхүүнээс 135, түүхий эд, нэмэлтээс 21, нийт 162 сорьц, 20 арчдас авч лабораторийн шинжилгээнд хамруулахад “Шим рашаан” ХХК-ийн шүүсний хуурай бодис, “MCS coca cola” ХХК-ийн хүсэлтээр, БНХАУ-аас 2009 оны дөрөвдүгээр сард импортоор оруулж ирсэн ундаа, жимсний шүүснээс авсан 15 дээжинд нян судлалын шинжилгээгээр нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байжээ.
Шалгалтаар нийт 89 зөрчил илрүүлж, 64 зөрчил буюу 71.9 хувийг газар дээр нь арилгуулсан ба 9 үйлдвэрт 34 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, 11 аж ахуйн нэгжид 840 мянга, 1 иргэнд 60 мянга, нийт 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан байна.
М.Жаргал