Монголын түүхэнд хараар тэмдэглэгдсэн “Долдугаар сарын 1-ний аймшигт өдөр” айсуй энэ үед хүн бүр нэгийг бодож тэр тусмаа эр нөхрөө алдсан гэргий, үр хүүхдээ алдсан ээж, аавын сэтгэл хямарч байгаа нь мэдээж. Энэ өдөр ойртох тусам хүмүүсийн дунд элдэв янзын яриа өрнөж эхэллээ. Эдгээрээс “Хүн буудсан цагдаа нарын хэрэг дахин сөхөгдөх нь” гэсэн яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй цацагдсан. Үүнтэй холбоотойгоор талийгаач Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяртай уулзаж ярилцсан юм.
-Долдугаар сарын 1-нд хүн буудсан цагдаа нарын хэрэг сөхөгдөх нь гээд яриад байгаа. Бас үймээний үеэр цагдаа нарыг албан үүргээ сайн гүйцэтгэсэн гэх нь ч бий?
-Илэрчихсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаачихсан шүү дээ. Харин мөрдөн байцаалтад буцахаар болсон гэж удаа дараа хэвлэлээр гараад байгаа. Тэр битгий хэл нэг сонин дээр Ерөнхий прокурорын туслах, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд “Буцахаар болсон“ гэж хэлсэн байсан. Гэхдээ бидэнд албан ёсоор хариу ирээгүй байна.
Үүргээ сайн биелүүлсэн гэж тэнэг хүн л хэлэх байх. Цагдаагийн хуульд ийм, тийм тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно гэсэн заалт бий. Тэр нь 40.1.1-д хамрагддаг. Тэнд “Цагдаагийн болон иргэний амь насанд аюул учрах болсон тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно” гэж заасан байгаа. Цагдаа нар хэрэв хуулийн дагуу галт зэвсэг хэрэглэсэн бол тэр тухай даргадаа илтгээд прокуророт “Би ийм учраас галт зэвсэг хэрэглэлээ. Шархадсан хүндээ ийм анхан шатны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэлээ” гэдгээ илтгэдэг. Бас галт зэвсэг хэрэглэхдээ аминаас хол газар буудах ёстой.
Гэтэл буудаад алчихсан шүү дээ. Тэр битгий хэл Батзаяа гэдэг хүүхдийг “Ахаа намайг буудчихлаа” гэхэд “Хохь чинь” гээд толгой руу нь өшиглөчихөөд явсан байдаг. Шархадсан Арвинбаатар гэж залууг ганцааранг нь үлдээгээд тэнд байсан залуусыг ачаад явахдаа “Наадахаа орхи оо, буудуулчихсан байна“ гээд хаяад явсан байдаг. Үүнийг үүргээ сайн биелүүлсэн гэх үү зөрчсөн гэх үү. Долдугаар сарын 1-нд цагдаа нар албан үүргээ биелүүлсэн биш гутаасан.
-200 орчим залуусыг чулуу шидсэн гэж ялласан хэрнээ яагаад цагдаа нарын хүн буудсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болчихдог байна аа?
-Үндсэн хуульдаа “Эрүүгийн онц ноцтой хүнд гэмт хэргээс бусад тохиолдолд амь нас бүрэлгэхийг хориглоно”, Онц байдлын хуулин дээрээ “Онц байдлын хуулиар иргэний эрхийг хязгаарлаж болох боловч Үндсэн хуульд заасан заяагдмал дөрвөн эрхийг хориглож болохгүй” гэж заасан байдаг. Түүнд нь амьд явах эрх нь ордог. Тэр өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад “Галт зэвсэг хэрэглэхүйц нөхцөл байдал үүсгэж болохгүй, галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэсэн үүргийг Цагдаагийн байгууллагад өгсөн байдаг юм.
Тэгэхээр Үндсэн хууль, Онц байдлын тухай хууль, ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, Цагдаагийн хуулийг зөрчиж гэмт хэрэг бүрэлдчихээд байхад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн нь үнэхээр утгагүй, ичгэвтэр асуудал. Таны хэлдэг зөв. Долдугаар сарын 1-нд 200 гаруй хүнийг баривчилсан. Тэр бүх хүмүүсээ ялласан. Яллахдаа “Чулуу шидсэн” гэдгээр. Гэтэл Доржийн шидсэн чулуу цонх оносон уу, байшин оносон уу гэдгийг ерөөсөө олох шаардлагагүй гээд автоматаар ялласан. Тэгсэн хэрнээ хэнээс гарсан бууны сум хэнийг оносон нь тодорхойгүй тул үүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзлээ гэсэн байгаа байхгүй юу. Манай шүүх байгууллага нэг хэргийг хоёр янзаар шийдэж болдгийг ард түмэндээ тод томруун харуулсан. Өөрөөр хэлбэл, ард түмнээ басамжлан доромжилсон. Чулуу шидсэн, хүн алсан хоёр чинь сонсоход бодоход ч өөр, дэнсэн дээр тавиад үзвэл бүр эсрэг байгаа биз дээ.
-Галт зэвсэг хэрэглэсэн баримтууд нэмэгдэж ирээд байгааг Х.Тэмүүжин гишүүн дурьдсан байсан. Танд нэмж олсон баримт бий юу?
-Ингэж яриад байгаа. Гэхдээ бидэнд одоогоор шинэ баримт ирээгүй.
-Хохирогчдын нэгдсэн холбоо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно гэж байсан. Гэхдээ танд “Тэд ийм хариу өгнө байх” гэсэн багцаа байна уу?
-Ер нь нийгмийн байдлыг харахад өнөөдөр төр засаг ард түмэн хоёр нэг талдаа гарч зогсохгүй бол болохоо байж. Энэ нь ард иргэдэд тодорхой байна. Харин өндөр сэнтийд суугсад үүнийг олж харж байгаа үгүйг мэдэхгүй. Төр ард түмэн хоёр нэг байсан тохиолдолд хүчтэй, хөгжиж дэвшдэг. Өнөөдөр төр засаг ард түмэн хоёр салаад дайсан болцгоочихож. Төрөө сайн хэлж байгаа хүн бараг л алга. Гэтэл бидний өвөг дээдэс “Төрийн сүлд минь өршөө” гэж залбирдаг, сүлдээ малгай дээрээ залж “Улаан залаат монгол хүн” гэдэг байсан. Энэ нь төрөө дээдэлдэг байсны тод илрэл.
Ийм байсан төрийг 20 жилийн дотор иргэний ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулахдаа төр ард түмэн хоёрыг салгаад хооронд нь дайсагнуулчихсан. Өнөөдөр УИХ-ын гишүүд дотроос янз янзын уур амьсгал гарч байна. Байдал хурцадлаа гэдгийг Ерөнхийлөгч хаалттай сонсгол тавьснаараа “Монголын нийгэм болохоо байчихжээ” гэдгийг хэлчихлээ. Тэгэхээр янз янзын шугамаар эд нар мэдээлэл аваад Ерөнхийлөгчийн хэлсэн үг ч гэсэн энэ тал дээр байсан болов уу. Тийм болохоор биднийг ямар ч байсан хүлээж авна гэсэн найдлагатай байна.
-Хэдийгээр дээрээс, өгсөн тушаал ч төрийн албан хаагч буруутай гэдгээ хүлээх чадвартай, шударга байсан бол төрийн, болоод албаны нэр хүндэд сайнаар нөлөөлөх байсан болов уу?
-Тийм шүү дээ. Гэтэл одоо төрийн албан хаагч буруутай байвал төр түүнийг аппаратаараа өмөөрдөг болчихож. Яагаад гэвэл төр буруутай болох нь гэдэг үүднээс. Гэтэл үгүй шүү дээ. Төрийн алба хааж байсан Бат л буруутай шүү дээ. Батыг аваад л оронд нь төрөө иргэдээ хүндэлдэг тийм хүнийг л тавих ёстой. Долдугаар сарын 1-ний асуудал ч тийм л байсан.
Гэтэл төр эхлээд талийгаач болсон дөрвөн залууг гэмт хэрэгтэн болгох гэж ярьсан. Эцэг эх нь гарч ирээд үнэнийг хэлэхээр дуугарахаа больсон. Тэгээд цагдаа буудаагүй, иргэд хоорондоо буудалцсан” болгох гэж ч үзсэн. Цагдаагийн газрын дарга нь “Бид нар хэдэн мянган сум, хэдэн ширхэг буугаа алдаж байсан” гэж хүртэл ярьсан. Ц.Мөнх-Оргил гишүүн болохоор “Скез буу байсан” гэсэн. Тэр буу чинь надаас өндөр байхгүй юу. Түүнийг хэрийн хүн бариад явах эд биш. Ийм илт балай тэнэг яриагаар ард түмний толгойг эргүүлэх гэсэн.
Өнөөдөр цагдаагийн албан хаагчид буудсан гэдэг нь прокурорын мөрдөн байцаах албаны даргын удаа дараа хэлсэн үгээр тогтоогдсон. Энэ бол дэмий үг биш хариуцлагатай хэлсэн үг. Тэгэхээр Засгийн газар ард түмнийхээ эсрэг галт зэвсэг хэрэглэсэн учраас зайлшгүй уучлалт гуйх ёстой. Үнэхээр хуулийг дураараа тайлбарлаж байна. Энэ чинь нөгөө буудсан, чулуу шидсэн хоёрт хэрхэн хандсанаас харагдсан.
-Талийгаачдад хөшөө барих асуудал хэрхэн шийдэгдэж байгаа бол?
-Бид хөшөөний асуудлыг анхнаасаа л ярьж явсан. Үүнийг ардчилсан холбоо сайн дэмжиж уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж 50 гаруй бүтээл ирснээс Золбаяр гэж залуугийн “2008 оны 7 сарын 1” гэсэн бүтээл шалгарсан. Өнгөрсөн жил барих ёстой байтал газар өгөхгүй байсаар өнгөрсөн. Энэ жил харин Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх А.Ганбаатар гэж залуу дуудаад “Газрыг чинь өгчихсөн байна. Хөшөөний хөрөнгийг Ерөнхийлөгчийн тамгын газар дааж байгаа” гэсэн хариу өгсөн. Үнэндээ биет бодит туслалцаа үзүүлж байгаа газар бол Ерөнхийлөгчийн тамгын газар.
Үүнийг бүр цохож хэлмээр байгаа юм. Ядарч явахад нэг хүн зөөлөн үг хэлэхэд ямар сайхан байдгийг тэгэхэд л мэдэрсэн. Буудуулснаас болж шархадсан Э.Энхтөр, н.Батзаяа хоёрыг Солонгост эмчилгээ хийлгэхэд ч тусалсан. Үнэндээ Ерөнхийлөгч болон, түүний Тамгын газрынханд “Баярлалаа” гэж хэлэхэд ч багадах байх. Үндэсний түүхийн музейн өмнөх шатны цаад тал нь Хэлмэгдэгсдийн хөшөө, наад тал нь талийгаачдын хөшөө байх юм. Долдугаар сарын 1-нд шав тавина. Амжвал Хэлмэгдэгсдийн өдрөөс өмнө барьчих болов уу.
-Олон түмний дунд тухайн үед Эргүүл хамгаалалтын газрын дарга байсан хурандаа Ш.Батсүхийг тушаал өгсөн гэдэг. Ийн ярьдаг нь тухайн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн зөвхөн даргынхаа үүргийг л гүйцэтгэх ёстой гэж үздэгтэй холбоотой байх л даа. “МИ-8”-ын ослыг ч гэсэн экипажийг удирдаж байсан хүнтэй нь холбож нэг хэсэг шуугьж байсан?
-Цагдаа хүн, тэр тусмаа цэргийн албан хаагч өглөө 09.00 цагаас орой харих хүртлээ “ Мэдлээ гүйцэтгэе” л гэдэг байхгүй юу. Хэрэв хурандаа Ш.Батсүх гэдэг хүн үүнд тушаал өгсөн бол ҮАБЗ дээгүүр алхчихсан шийдвэр болж тэр нөхөр аль эрт буудуулчихсан байх байсан. Ш.Батсүх шиг нусан буу үүн дээгүүр харайж гарч шийдвэр гаргаж чадахгүй.
-Тэгэхээр хэний өгсөн шийдвэр вэ?
-Өнөөдрийг хүртэл хэн өмгөөлж байна гэхээр хуучин Засгийн газрын экс Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, тухайн үедээ Онц байдлын шуурхай штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил хоёр. Тэгэхээр тэд л гэсэн үг.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг буруутгагчид цөөнгүй байдаг?
-Энэ хүний онц байдал тогтоох зарлиг гаргасан нь л буруу биш юм бол өөр буруугүй гэж боддог. Онц байдал тогтоох уу гээд асуугаад байхад “Хэрэггүй ээ, бид тогтооно, барина гэж байснаа сүүлд нь шамдуулаад эхэлсэн. 19.00 цагийн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдоос “Онц байдал зарлах юм бол одоо зарлая” гэж асуухад тэр “Үгүй ээ. Жагсаал цуглаан бидний хяналтад байна” гэж хариулсан. Түүнээс хоёр цагийн дараа шахаж эхэлсэн байдаг. Энэ тухай Ц.Мөнх-Оргил гишүүн дараа нь телевизээр “Баяр ч хэлсэн, би ч хэлсэн” гэж байсан.
-Тэгэхээр онц байдал зарлуулах нь энэ хүмүүсийн сонирхол байсан юм болов уу?
-Би тэгж боддог. С.Баяр телевизээр ярьж байхдаа “Танд бүх эрх мэдэл байна. Хэрэв та энэ эрхээ эдлэхгүй бол үүнээс гарах хор уршгийг өөрөө хариуцаарай” гэсэн гэж ярихыг нь би хоёр чих нүдээрээ сонсож харсан. Тухайн үед С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёрт онц байдал зарлуулах онцын шаардлага байсан үе.
-Үүнийг та сонгуультай холбож байна уу?
-Ерөөсөө сонгуулийн булхайг л дарах гэсэн шүү дээ. Булхай хийсэн. Хийсэн гэдгээ хоёр нам хүлээн зөвшөөрсөн. Ерөнхийлөгч ч хүлээн зөвшөөрсөн, Дээд шүүх ч баталсан. Үндсэндээ энэ их хурлын гишүүд чинь төр барих эрхээ шударга бусаар авсан. Сонгууль булхайтай боллоо гээд 29-ний оройноос эхлээд л жагссан байдаг. Гэтэл долдугаар сарын 1-ний өдөр жагсаж байсан залуусыг л ийм байдалд хүргэсэн.
Өдөр нь 1300 цагдаа ажиллаад дийлээгүй. Гэтэл орой 00.30-02.00 цагийн хооронд 200 гаруй цагдаа л ажиллачихсан шүү дээ. Нүдэн дээр нь хүн буудаад байхаар хүмүүс айж гэр орондоо харилгүй яахав дээ. Энэ бол “Бага дээр нь дарж авъя” гэсэн тэдний атгаг санаа.
-Тэгэхээр та ардчиллын үнэт зүйлс рүү тодруулбал, жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, сонгох, сонгогдох эрх рүү Монголын төр гал нээсэн гэх гээд байна уу?
-Яг үнэн. Ардчилсан намын жаахан өөдгүй хүмүүсээс болж ардчилсан намын нэр хүнд унасан. Тэд “Долдугаар сарын 1-ний хэргийг илрүүлэх гэж Засгийн газарт орж байна” гээд байсан нь хаана байна. Хэрэв ардчилсан намын хэсэг нөхөд шударга байж чадсан бол С.Баяр өнөөдөр шоронд сууж, “Хууль бусаар төрийн эрхийг булааж авсан” гээд хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоож болох байсан. Гэтэл албан тушаал авлига, мөнгөнд дуртай хэсэг нөхөд замхруулчихсан юм.
Тэд Оюутолгой, Тавантолгой гээд байгаа дэлхийн хэмжээний мөнгөнд шунасан хэрэг. Н.Алтанхуяг анх прокурор болохдоо “Энэ хэргийг үнэн зөв шийднэ” гэж хэлж байсан хэрнээ албан тушаалаа авснаас хойш Долдугаар сарын 1-ний тухай ганц ч удаа дуугараагүй. Чухам юу бодож явдаг юм бүү мэд. Бид уулзах саналаа 10-аад хоногийн өмнө тавьсан. Одоо болтол чимээгүй л байна. Үнэн хэзээд ялдаг жамтай.
С.Туул http://www.niigmiintoli.mn/