Өмнөд Солонгосын байлдааны арваад хөлөг онгоц Хойд Солонгосын усан хилийг зорчлоо хэмээн Пхеньян мэдэгдлээ. Хойд Солонгосын эрх баригчид үүнийг дайн мөргөлдөөнд хүргэж болох өдөөн хатгалга гэж нэрлэв.
"Хэрэв Өмнөд Солонгос манай усан хилийг зөрчсөөр байвал манай улс өөрийгөө хамгаалахын тулд цэргийн хүч хэрэглэхээс өөр аргагүй болно" хэмээн Пхеньяны төрийн мэдээллийн агентлагийн мэдэгдэлд онцолжээ. Хойд Солонгос уржигдар өмнөд хөрштэйгээ бүх харилцаа холбоогоо тасалж, 1.2 сая цэрэгтэй зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан юм.
Өмнөд Солонгосын цэрэг ус, агаараар хил хязгаар зөрчин орж ирвэл хариуг нь хатуу барих болно гэдгийг анхааруулжээ. Мөн Пхеньяны эрх баригчид хоёр улсын хил дээрх хамтарсан үйлдвэрт ажиллаж байгаа өмнөдийн бүх иргэнийг хөөж гаргана хэмээн сануулсан байна.
Өмнөд Солонгос хойдуудтай худалдааны харилцаагаа зогсоосны дараа Пхеньяны тал Сөүлтэй бүх харилцаа холбоогоо таслах шийдвэр гаргасан ажээ. Сөүлийн эрх баригчид Хойд Солонгосоос хүнсний бараа, түүхий эд худалдаж авахаа зогсоож, Пхеньяны худалдааны хөлөг онгоцыг өөрийн мэдлийн усаар өнгөрөхийг хориглосон байна.
Үүнээс гадна өмнөдүүд суртал ухуулгын радио станцаа ажиллуулж хойд нутгийн эсрэг сэтгэл зүйн дайныг сэргээлээ. Гуравдугаар сарын сүүлчээр Өмнөд Солонгосын "Чеонан" цэргийн хөлөг онгоц сүйрч живснээр Солонгосын хойг дахь нөхцөл байдал хурцадсан билээ. Хөлөг онгоцыг онож устгасан усны пуужин нь Хойд Солонгосынх гэсэн дүгнэлт гарсан юм. Гэвч Хойд Солонгос энэ хэрэгт ямар ч хамаагүй хэмээн мэдэгдсээр байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Өмнөд Солонгосыг дэмжиж, аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийг Хойд Солонгосын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. Харин Орос, Хятад хоёр энэ асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандахыг хүслээ. Хойд Солонгост хэтэрхий хатуу хандвал томоохон дайн дэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж.
Сөүлийн радарт хойд Солонгосын шумбагч хөлгүүд орж иржээ
Өмнөд Солонгосын цэргийн радар энэ долоо хоногт баазаа орхин гарсан Хойд Солонгосын дөрвөн шумбагч хөлгийг илрүүлээд байна. "Эдгээр шумбагч хөлгүүдийг Япон тэнгис даяар бүх боломжтой техник хэрэгслээр тандаж ажиглах болно" хэмээн Сөүлийн зэвсэгт хүчний төлөөлогч мэдэгдлээ.
Эдгээр нь Хойд Солонгосын тэнгисийн цэргийн Sang-О загварын 300 тн жинтэй шумбагч хөлгүүд бололтой. Хойд Солонгосын хэд хэдэн хөлөг онгоц хоёр хоногийн өмнө баазаа орхин алга болсон Нь өмнөд хөршид нь ихээхэн сэжигтэй санагдаж байгаа аж. Хоёр Солонгосын хямрал хурцдаад байгаа энэ цаг үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Өмнөд Солонгост ирлээ.
Азиар хийсэн урт аяллаа энд төгсгөж байгаа хатагтай Клинтон Ерөнхий сайд Ю Мен Хван болон Ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзахаар төлөвлөжээ. Өмнөд Солонгосын цэргийн "Чеонан" хөлөг онгоцыг Хойд Солонгосын пуужин онож устгасан гэсэн олон улсын шинжээчдийн багийн дүгнэлтийг АНУ дэмжиж байгаа. Вашингтон Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах хүсэлтэй байгаа юм.
Н.Мөнхжин