Хөөрхий дөө, миний Монгол Наадам харийншиж эхэлжээ
Монголын ард түмэн хэдхэн хоногийн өмнө Улсынхаа их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэв. Амтай болгон л сайхан наадам болсныг ярьж байна. Арга ч үгүй юм даа. Энэ жил хурдан морьдын уралдаан будлиангүй болов. Энэ бас нэг ахиц дэвшил шүү. Гэхдээ "Шинэ Монгол" гэх нэршилтэй эрлийзүүдийн уралдаан болсонд жаахан сэтгэл дундуур байгаа юм. Өнгөрсөн жилийн наадмаар эрлийз, Монголоор нь хувааж уралдуулна гэсэн яриа гарч байсан. Гэвч энэ яриа өнөө жил ч үлгэр хэвээр хоцорлоо.
Хэдийгээр чац урттай эрлийзүүдтэй уралдсан ч Монгол морьд маань сэтгэлийг минь гундаасангүй, өнгөтэй сайхан давхиж харагдсан. Айргийн тавд морь нь давхисан нэгэн уяач "Миний морь жинхэнэ цэвэр Монгол адуу" хэмээн бардамнахад нь өөрийн эрхгүй омогшил төрж байв.
Уламжлал болсон төрийнхөө наадмаар ч наадаж чадахаа байж дээ Монголчууд. Дэлхий даяаршиж байна хэмээсэн уриа төдийхөнд автаж, хамаг үнэ цэнэтэй бүхнээ бид бусадтай хуваалцах болсон. Харин "Эрийн гурван наадам"-аа л жинхэнэ утгаар нь хадгалах байх даа гэсэн горьдлого маань ч ингээд талаар болов. Уур ч хүрэх шиг. Морь ирлээ гэх чимээнээр сэтгэл догдолж хүлээдэг сайхан мөч ч ард хоцорч. Зэгзийсэн том биетэй, шингэн сүүлтэй, сүүлээ шарвасан морьдыг барианд ороход сэтгэл догдлох нь байтугай ой гутав.
Хөөрхий дөө, миний Монгол наадам ингээд эхнээсээ харийншиж эхлэх нь энэ. Удахгүй Төрийн их баяр наадамд маань шар толгойтнууд зодоглож, өнгөт арьстнууд сур харван зогсож ч мэдэх нь. Тэр үед л бид Монгол наадмаа Монголоор нь хадгалж чадаагүй уяачиддаа гомдох байх даа. Эх нь Монгол гүү гэж байгаа ч цус холилдсон л бол эрлийз болдог гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Үндэсний их баяр наадам болохоос англи цустай эрлийзүүдийн наадам биш л байлтай. Яасан өөнтөгч юм бэ гэж дургүйлхэж болох ч ядаж "Эрийн гурван наадам"-аа аваад үлдэхийг хүссэн жирийн нэгэн Монгол хүний үг шүү энэ бүгд. "Эрийн гурван наадам"-аараа омогшиж явахгүй юм бол дэлхийд юугаараа гайхуулах юм бэ бид. Монгол хүнийхээ хувьд ёс заншлаараа "оролдож" байгаа хүмүүст би дургүй. "Миний", "Монгол"-ын гэсэн бүхнийг өмөөрч омогшихын учир энэ бөлгөө.
Улаан өмдтэй, цагаан цамцтай азарга...
Барианы зурхай ойртлоо гэх нэвтрүүлэгчийн дууг сонсоод гэртээ гүйн орлоо. Гэтэл морь тайлбарлаж байсан нэвтрүүлэгч маань ёстой нэг нүүр түлж орхих нь тэр. Адил мэргэжилтэй болохоороо би сэтгүүлчдээ их өмөөрнө. Танил нөхөд, гэрийнхнээсээ ч хамгаалж, хир халдаахыг ер хүсдэггүй юм.
Гэтэл нөгөө нэвтрүүлэгч маань "Улаан өмдтэй, цагаан цамцтай азарга давхиж явна" гээд аваад хаячихдаг юм байна. Гэрт зурагт үзэж суусан хүмүүс нирхийгээд л явчихав. Би ч "За яахав дээ. Сандарсан л юм байгаа биз" гэсэн ч хүмүүс шоолоод байхаар нь өөр суваг дээр тааруулж, сэтгүүлчдийг ямар байдгийг харуулахыг хүсэв. Гэвч дахиад л урам хугарлаа. Өнөө сувгаар ч гэсэн "Цагаан цамцтай азарга" гэж тайлбарлаж байв. Хурдан азарга барианы зурхайд ойртсон байсан болохоор суваг сольж, цаг алдалгүй хэний хурдан буян жолоогоо өргүүлэхийг хүлээв. Эхний азарга барианд орлоо. Төв аймгийн Баян сумын уугуул "Баатрууд тэнгэр ХХК" -ны захирал, Агт-Эрдэнэ галын уяач Хэнгэрэгийн Цоггсайханы Сүмбэн зээрд азарга хэмээн нэвтрүүлэгч маань хэлж байна. За ашгүй овоо сайхан тайлбарлах нь байна гэж бодтол дараагийн азаргануудыг "2,3,4,5" гээд л тоолоод оруулчихдаг юм байна. Наадам үзэж суусан хүмүүс хэний азарга хэдэд орсныг ч мэдэж чадсангүй.
Соёолон морьдын уралдааны бариа ойртсон байлаа. "Соёолон ирлээ" гэсэн зарыг түгээх даалгаврыг авсан би гадаа байгаа хүмүүст хэл хүргээд эргэж орохоор ойртож явтал "Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Д.Дагвадорж" гээд л нэвтрүүлэгчийн дуу хадаж байна аа. Сүмо гарч байгаа юм байх даа. Хугацаа нь арай л болоогүй баймаар юм. 15-наас эхэлдэг шүү дээ гэсэн бодол тээсээр орж ирэв. Үнэндээ энд сүмо бөхийн тайлбар байсангүй. Хурдан соёолонг тайлбарлаж байсан нь энэ ажээ. Магадгүй тэр нэвтрүүлэгчийн ганц таньдаг хүн нь их аварга Д.Дагвадорж байсан ч байж мэдэх юм.
Телевизүүдийн суваг болгон морины уралдааныг шууд дамжуулж байлаа. Гэхдээ сэтгэлд хүрсэн тайлбар тун ч бага байсан даа. Зарим нь бүр уралдааны үеэр таг дуугүй, баахан морьд гаргаж байгаад дараа нь хэний морь хэдэд орсныг хэлж байв. Энэ жилийн наадам морь тайлбарлагчаар дутаж байсан гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй дог шүү.
“Морио” гэсэн нэг ч үг дуугарсангүй
Жил жилийн наадмаар хурдан морь унаач хүүхдүүд унаж бэртэх явдал гардаг. Гэтэл энэ жил хүүхэд мориноос унасан ч гэмтэж бэртээгүй тухай наадмыг зохион байгуулагч нар цаг тухайд нь мэдээлэл хийж байлаа. Харин энэ мэдээлэл хэр үнэний ортой байсныг хэлж мэдэхгүй нь. Энэ жил долоон хүүхэд мориноос унажээ. Тухайлбал дааганаас хоёр, соёолонгоос нэг, азарганаас нэг, их наснаас гурван хүүхэд унаж хүнд гэмтэл авсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуугараад байгаа юм.
Өнгөрсөн жилийн наадмаар 18 морь эндэж мөн төдий хэмжээний унаач хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авч байсан. Харин энэ жилийн хувьд миний мэдэхээр их насны гурван морь уралдааны замд эндсэн золгүй явдал болсон юм. Хамгийн харамсалтай нь эдгээр морьд ямар нэг осолд ороогүй,
уяачийн буруу сойлгоос болж эндсэн гэх мэдээллийг албаны хүн өгч байв. Морь мэддэг хүнээс ямар моринд золгүй явдал тохиолдсоныг асуулаа. Егүзэр хээр эндсэн сураг дуулдав. Нүднээс нулимс цувж дотор харанхуйлаад л явчихлаа. Сайхан ч хүлэг, сайн ч морь байсан даа гэж дурсан харуусах сэтгэл өөрийн эрхгүй төрөв.
Ер нь өнөө үед морь уяж байгаа нэрийн дор морь "тамлаачид" дэндуү олширчихжээ. Буруу уяа, сойлго гэдэг тамлалтаас нэг их ялгарахгүй болов уу. Уралдааны замд морь эндсээр л байна. Уяачдад ямар нэг цензур тавихгүй бол өөр хэдэн аргамаг хүлэг осолдохыг хэлж мэдэхгүй юм. Айргийн тавд давхисан морьдын уяачдаас энэ жил морио өөр наадмуудад уралдуулах эсэхийг лавлалаа. Бараг бүгд л "Өө уралдуулалгүй яах вэ. Сайхан зун болж байна. Морь маань ч сайн давхилаа" гэж хариулав. Харин нэг хашир уяач "Морио харж байж л болно доо" хэмээн хариулав. Энэ хүнээс бусад нь "морио" гэсэн нэг ч үг дуугарсангүй.
Наадмын маргааш наадам
Уг нь Монголчууд наадмын дараа намар гэдэг сэн. Гэтэл энэ үг наадмын маргааш наадам болж өөрчлөгдөөд байгаа ч юм шиг. Улсын их баяр наадам өндөрлөв үү үгүй юу морио ачих нь ачиж, хөтлөх нь хөтөлж наадам "хайх". Өвлийн гурван сарын зуд, хаврын хахир цагийг арай чамай давсан морьдод зоолох цаг байтугай жилийнхээ тарга авах ч сөхөө өгөх шинжгүй. Бараг л зуднаар мэнд үлдсэн нь тэдний /хурдан морьдын/ хохь ч юм шиг.
Олон наадам хэсч уралдуулсаар хурдан хүлгээсээ салж байсан уяачийн яриаг санаж байна. "Нэг л жил өнжөөчихдөг байж" хэмээн халаглаж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Наадмаар мориныхоо толгойтой ирж байсан хүнийг ч мэдэх юм. Сүүлийн үед манайхан наадмыг туйлшруулж ойлгодог болсон бололтой. Багийн даргад өрсөлдсөн хүн ч наадам хийж л суух. Бүр үүндээ дасал болчихож. Төв аймгийн Баян, Баянцагаан сумын заагт Үнээгийн уул гэж нэг хайрхан бий. Түүнийг Баян сумын сургуулийн төгсөгчид жил бүр ээлж ээлжээрээ тахиж наадам хийдэг заншил тогтжээ. Аймаг, сумын Засаг дарга болохыг тулд наадам хийнэ. Овооны тахилга, Мянгатын найр, аймаг, сумын ой, насны ой, шинэ цол авлаа гээд Монголын наадам тасралтгүй үргэлжлэх ажээ. Бэлтэйхэн нэгэн нь хуримын ёслол дээр ч хурдан морь уралдуулдаг. Энэ жил ч уламжлал болсон наадмууд үргэлжлэх юм байна.
Их хурд энэ сарын 21-нд Хүй долоон худагт болох аж. Мөн Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойг тохиолдуулан зургаан насны морьдын уралдаантай юм байна. Баруун бүсийн наадам Говь-Алтай аймагт долдугаар сарын 28, 29-нд болох бол Хотгойдын хурд-2010 Хангайн бүсийн наадам Хөвсгөл аймагт болох юм. Түүнчлэн Хардэл жанжин бэйсийн нэрэмжит Зүүн бүсийн наадам Хэнтий аймагт, Төвийн бүсийн наадам Орхон аймагт, Амарбаясгалант хийдийн нэрэмжит бүсийн наадам Сэлэнгэ аймагт зохиогдохоор тов нь гараад байгаа юм.
Ер нь наадмыг Монголчууд арай л өөрөөр ойлгоод байх шиг. Юм хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алддагийг бид энэ олон наадмаас харж болохоор байгаа юм. Томоохонд тооцогдох наадмуудыг нэрлэхэд л ийм байна. Харин үүний хажуугаар аймаг, сумын ойн наадмууд бий гээд бодохоор хурдан морьд, унаач хүүхдүүдийг өмөөрч бичихгүй байхын аргагүй санагдах юм. Өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд халж, гэмтэж бэртэн, азгүй нэг нь тэнгэрт халина.
Саяхан даа наадамд морь унахыг хүсдэг багачууд олон байсан. Харин одоо бол хурдан морь унах нь дурлаад байх зүйл биш болжээ. Хэдэн арван км газар морин дээр "нүдүүлснийхээ" эцэст цүнх, хэдэн дэвтэр аваад ч яах юм бэ. Морь унаач хүүхдүүдийг даатгалд хамруулсан гээд л яриад байдаг. Эцэстээ хүний аминаас үнэтэй зүйл гэж юу байх вэ. Даатгууллаа гээд буцаад амилдаг амь байсан бол бас яалтай.
Ж.Тагтаа