gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мансуурал Орос улсыг хүчгүйдүүлэн, самууруулж байна

Эдийн засаг
2010-10-21
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2010-10-21
Героин (героин-хар тамхины нэг төрлийн ургамал) бол терроризмаас аюултай, архидалтаас илүү сүйрэлд хүргэдэг гамшиг билээ.

Энэ бол Оросын нэгдүгээр зэргийн дайсан бөгөөд үйлдвэржсэн орнуудаас хүн ам зүйн байдал нь доройтож суларсан цорын ганц улсын тоонд ОХУ орж байна.

Сүүлийн 30 жилд хүн амын наслалтын хугацаа үлэмж хэмжээгээр богиноссон юм. Оросын Мансууралтай тэмцэх албаны тэргүүн Виктор Ивановын мэдээлснээр, жил бүр мансуурах бодис, хар тамхинаас болж 30 мянган хүн үхэж байна. Энэ нь Зөвлөлт-Афганистаны дайны (1979-1989 он) үед амь үрэгдэгсдийн тооноос (13500) хамаагүй их байгаа юм.

Хэдийгээр опиумын "хар тамхины нэг төрөл" үйлдвэрл дэлхий дахинд багассан боловч 2007 онд 8890 тонн байсан бол 2009 онд 7754 тонн хүртэл  багасчээ. Оросууд Афганы героины 21 хувь буюу жилд 70 тонн орчмыг хэрэглэж байна.

Хэдийгээр Владимир Путин Мансууралтай тэмцэх албаны толгойд өөрийн хамгийн ойр дотны хамтран зүтгэгч Виктор Ивановыг (Иванов нь Путиний нэг адил УАХХ-ны "КГБ" офицер байсан хүн) тавьсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Хүчний байгууллагынхан Орос руу цутган орж байгаа хар тамхины нийлүүлэлтийн дөнгөж 4 хувийг зогсоож чадаж байна. Үүссэн нөхцөл байдалд нөлөөлөх боломжгүйгээ мэдэрсэн Ивановын удирдлага дор ажиллагсад "Орост одоо 18 наснаас 39 насны хоёр сая 500 мянга гаруй хүн мансуурах бодис хар тамхи байнга хэрэглэж байна" гэж мэдэгдсэн юм.

Тэднийг "алдагдсан үеийнхэн" гэж нэрлэдэг бөгөөд тэд Дархлал хомсдлын хам шинж өвчин ДОХ халдварлан авах эрсдэл ихтэй байдаг. Тэдний олонхи нь Уралын үйлдвэржсэн хотууд болон Дундад Азийн орнуудыг Оростой авто, төмөр зам болон агаарын замаар холбосон огтолцол газар оршин суудаг.

Хар тамхи мансуурах бодис Оросын нутаг руу Казахстаны хилээр дамжин орж ирдэг бөгөөд 7000 км үргэлжилсэн энэ их урт хилийг хяналтдаа байлгана гэдэг үнэхээр бэрхшээлтэй асуудал юм.

Урьдны Торгоны зам болох Дундад Ази одоо хэр нь яг цаг шиг алдахгүй зааж ажиллаж байна. Үгээгүй ядуу, тогтворгүй байдлын улмаас тамирдан суларч, авилга, хээл хахуульд идэгдсэн орнууд түүний дотор Тажикистан, Киргиз хар тамхи зөөвөрлөх дамжлага газар болон хувираад байна.

Хар тамхины дамжлагын нэг том  төв нь Киргизийн Ош хот юм. Тус орны өмнөд хэсэгт орших энэ томоохон хотод өнгөрсөн зургадугаар сард Узбек үндэстний эсрэг цус асгаруулсан эвдлэн сүйдэлтийг
удаа дараалан явуулсан билээ.

Нэрээ дурьдахгүй байхыг хүссэн Ош хотоос өмнө зүгт оршдог Батхены оршин суугч узбек хүн бидэнд "1990-ээд оны сүүлчээс манай гэр бүлийнхэн бүгдээрээ хар тамхи борлуулах ажлыг эрхлэх болсон. Миний ах дүү, авга, нагац ах нар болон найз нөхөд бүгд хар тамхи зарж борлуулж хөрөнгө мөнгөтэй болцгоосон" гэж ярьсан юм.

Энэ улсад дундаж цалин 70 евро хүрэхгүй байдаг бөгөөд хар тамхины наймаанаас олох орлогын хэмжээ тэднийг өөрийн эрхгүй татан оруулдаг байна.

Афганистанд нэг кг героин 1500 доллар байдаг бол Казахстаны хил дээр 6000 доллар болж, улмаар Москвад 50 мянган долларт хүрдэг ажээ.

Үндэстэн ястны хооронд өрнөсөн хоёр цус асгаруулсан мөргөлдөөний (1990 онд Узген, 2010 онд Ош, Желапабад) мөн түүнчлэн хоёр хувьсгалын (Аскар Акаевыг 2005 онд, Курманбек Бакиевыг 2010 оны дөрөвдүгээр сард) тулалдааны талбар болсон Киргиз улс авилгал хээл хахууль автагдсан эдийн засагтайн улмаас дотроосоо идэгдэн өмхөрч, гагцхүү гадаадын санхүүгийн амь тарианы хүчинд л хөл дээрээ зогсч байна.

Киргизийн нутаг дэвсгэр хар тамхи нууцаар тээвэрлэх гинжин холбооны гол зангилаа газар болж байгаа юм. Хар тамхи бүхий ачааг Тажикстаны хилээс өмнө зүгт Ош хот руу тээвэрлэж хүргэнэ. Дараа нь эндээс тээвэрлэх хоёр зам байдаг. Узбекстанаар дамжуулан Өрнөдийн орнууд руу эсвэл Казахстанаар дамжуулан хойд зүг буюу Орос руу тээвэрлэдэг.

Тэгэхдээ Киргизийн өмнө хэсэгт үндэстэн ястны хооронд үүсэн бий болсон бодит байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хуваарийг хийнэ. “Узбекүүд зөөж тээвэрлэн, Киргизүүд тэднийг удирдана" гэдэг тогтсон зарчмаар үйл ажиллагаа явагддаг гэж бидэнтэй ярилцагч тайлбарлан хэлсэн юм.

Зөвлөлтийн үеэс хойшхи бүх орон зайд үүсэн бий болсны нэгэн адил, хар тамхины эргэлтэд хууль сахиулагч байгууллагууд болон бүс нутгийн өндөр тушаалын түшмэд хутгалдан орсон байдаг.

Орон нутгийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр ямар ч зүйлийг нууцаар оруулж гаргах боломж байхгүй бөгөөд тэд наймааны 70% хувийг авч халаасандаа хийдэг гэж бидэнтэй ярилцагч тэмдэглэн хэлсэн юм.

Энэ бол гайхаад шагшраад байх зүйл үнэхээр огт биш юм. Киргизийн өмнөд хэсэгт сүүлийн үед орон нутгийн "хаадын" нөлөө асар их өссөн бөгөөд тэд Төв засгийн газрын эрх баригчидтай шууд улайм цайм нээлттэй мөргөлдөөн хийхэд ч бэлэн байдаг.

Киргизийн өмнөд хэсэгт төрж өссөн Ерөнхийлөгч Бакиевыг төрийн эрх барьж байх таван жилд хар тамхины наймаа өнгө будгаа улам гоё болгож хувирган цэцэглэн хөгжсөн юм. Ерөнхийлөгч 2008 онд ямар нэгэн тайлбар хийлгүйгээр Дотоод хэргийн яамны дэргэдэх Хар тамхи-мансууралтай тэмцэх албыг хаасан юм.

Бакиев 2009 онд Хар тамхи мансуурлыг хянах агентлагийг татан буулгаж, үүнтэй зэрэгцүүлэн Хөрөнгө оруулалт болон инновацийн санг байгуулж, түүний удирдагчаар хүү Максимаа тавьсан байна. Энэ санд оруулж буй хөрөнгө мөнгөний үүсэл гарлын асуудал эрх баригчдын сэтгэл санааг догдлуулаагүй нь мэдээжийн хэрэг билээ.

Ерөнхийлөгч Бакиев одоо Минскт дүрвэн сууж байгаа хэдий боловч түүний талыг баримтлагчид урьдын адил хүчтэй хэвээр байна. Урьд нь тус орны аюулгүй байдлын хүчнийг удирдаж байсан түүний дүү Жаныш Киргизийн өмнөд хэсэг Тажикстаны хооронд аялан явахад ихэнх цагаа зарцуулдаг юм.

Аравдугаар сарын 10-ны өдөр болсон парламентын сонгуульд тэдний нам болох "Ата-Юрт" ялсан нь тэд маш их хүчтэй байгаагийн илэрхийлэл болж байна. Ингэхлээр өмнө зүгийнхэн хууль тогтоогч шинэ парламентын гол хөдөлгөгч хүчин боллоо.

Парламентын засаглал Киргизийн улс төрийн тайзан дээр өрнөж буй нөхцөл байдлыг намжааж болох ч хар тамхины замын хүрээ далайцад хүрч нөлөөлөх нь юу л бол.

"Хамгийн аюултай асуудал бол хар тамхины наймаа ч биш харин хар тамхинаас үүдэлтэй авилга, хээл хахууль юм" гэж Оросын шинжээч Александр Зеличенко "Комсомольская Правда" сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тажикстан, Киргиз, Казахстан хилийн хяналтаа чангарууллаа гэлээ гэхэд, Дундад Ази, Оросын өндөр албан тушаалын түшмэд болон хууль сахин хамгаалах байгууллагын албан хаагчдын дунд тархсан авилга, хээл хахуультай тэмцэнэ гэдэг бол угаасаа огт боломжгүй асуудал гэж бодогдож байна.

Оросын хар тамхи мансууралтай тэмцэх албаны хоёр албан хаагч 2009 оны зургадугаар сарын 1-ний өдөр Москва хотын баруун хэсэгт байдаг албан өрөөндөө хар тамхины тун хэтрүүлж хэрэглэснээс болж амь насаа алдсан билээ.

Гэтэл мөрдөн байцаагчид тэр дор нь яаран сандран "хоолны хордлогоос болсон" гэсэн онош тавьж мэдэгдэл хийж билээ. Тэдний нэг Константин Хрусталев УАХХ-КГБ-ын туршуул, Борис Ельцины бие хамгаалагч байсан генерал Коржаковын хүргэн байсан нь ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байж болох юм.

Анхааруулж дурьдахад, энэ бол хар тамхины наймаачид аюулгүй байдлыг хамгаалах албадын төлөөлөгчид урьд өмнө олон удаа хуйвалдаж байснаас гадна зүйл шүү.

Ер нь Хар тамхитай тэмцэх албаны нэр хаяг нь хүртэл гайхал төрүүлмээр байдаг. "Мансууруулах хэрэгслийн эргэлтэд хяналт тогтоох Холбооны алба" гэж нэрлэсэн нь хачин шүү. Энэ нэр хар тамхины тээвэрлэлтийн замыг эцэс төгсгөл болгох биш харин түүний эргэлтийг хянах зорилт бүхий байгууллага юм шиг санагдуулж байна.

("Le Monde", Франция) Мари Жего (Marie Jеgo)

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан