gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна

Бизнес
2025-06-24
18
Twitter logo

Монголын хүн амын 82 хувьд хүрч ажилладаг үндэсний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Тогтвортой хөгжлийн 5-р зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

Анх 2017 онд ХААН Банк “Glamour” кредит картыг зах зээлд нэвтрүүлснээр эмэгтэй харилцагчдад зориулсан тусгай бүтээгдэхүүний эхлэлийг тавьж байв. Цаашлаад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн хоёр төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн болох Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээл болон Эмэгтэй бизнес эрхлэгчийн цахим шилжилтийг дэмжих зээлийг нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

2024 оны байдлаар ХААН Банк жижиг, дунд бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 23,500 гаруй эмэгтэй харилцагчид нийт 1.4 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгоод буй. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн багцын 52 хувийг эмэгтэйчүүдэд олгосон зээл бүрдүүлж буй бол ЖДБ-ийн зээлийн 51 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид авчээ. Мөн түүнчлэн ХААН Банк олон улсын байгууллагаас татсан санхүүжилтүүдийн тодорхой хувийг эмэгтэйчүүдийг дэмжихэд тусгайлан зориулахаар төлөвлөөд буй. Тухайлбал, 2024 онд олон улсын зах зээлээс 331,2 сая ам.доллар татан төвлөрүүлснээс 71 сая ам.долларыг зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах юм. Хамгийн сүүлд он гарснаас хойш ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 145 сая ам.долларын санхүүжилтийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас амжилттай татан төвлөрүүлээд буй билээ. Энэ нь Монгол Улсын санхүүгийн байгууллагад ЕСБХБ-наас олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж байна.

Санхүүжилт авч, бизнесээ өргөжүүлэхэд мэдээж хэрэг мэдлэг, ур чадвар, манлайллын туршлага чухал. Тиймээс ХААН Банк энэ орон зайг нөхөх үүднээс санхүүжилт олгохоос гадна санхүүгийн бус үйлчилгээ буюу бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэднийг урт хугацааны хөгжил рүү чиглүүлэх цогц сургалтын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлдэг билээ. Тухайлбал, 2021–2022 онд “World Class Manager” хөтөлбөрийг зохион байгуулж, нийт 600 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч, захирлыг хамруулсан бөгөөд уг сургалтаар дамжуулан манлайлал, удирдах арга барилын чадамжийг дээшлүүлсэн юм. Мөн 2023 оноос эхлэн Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг тогтмол зохион байгуулж, жил бүр 400 орчим эмэгтэй бизнес эрхлэгчийг хувь хүний хөгжил болон бизнесийн ур чадварыг хослуулсан дөрвөн долоо хоногийн цогц сургалтад хамруулсан юм.

Монгол Улсад бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөж, эдийн засаг дахь тэдний оролцоо улам бүр идэвхжиж байгаа энэ цаг үед ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг олгож, шаардлагатай санхүүжилт, дэмжлэг үзүүлэхэд ийнхүү анхаарал хандуулан ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан