Залуучуудад улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар гүн гүнзгий ойлголт өгч, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөллийг нэгтгэдэг MEF Youth арга хэмжээ “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриатайгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээ долоодугаар сарын 6-нд M bank arena-д болох юм.
Хөтөлбөрт оролцохыг хүсвэл https://tsoilogsoz.online/ хаягаар бүртгүүлж, мандатаа аваарай! Энэ жилийн оролцогч залуусыг долоодугаар сарын 8, 9-нд болох үндсэн форумд оролцох эрх болон батламж хүлээж байна.
“Rebuilding Trust” - Итгэлцлийг дахин сэргээх залуусын индэр
Энэ удаагийн MEF Youth арга хэмжээ “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриан доор зохион байгуулагдаж буй. Уг сэдэв нь өнөөгийн залуусын төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагатай харилцах итгэлцлийг сэргээхэд чиглэж байгаа аж. Жил бүр монгол орны өнцөг булан бүрийн хэдэн мянган залуусыг хамруулан зохиогддог тус арга хэмжээ энэ удаад илүү өргөн цар хүрээтэй, олон улсын илтгэгчид, бодлого боловсруулагчид, төр, хувийн хэвшлийн манлайлагчдыг оролцуулах бүрэн хэмжээний чуулган болж өргөжиж байна.
ЮНЕСКО-ийн “Education 2030” судалгаагаар дэлхийн залуусын 70 хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцоход шаардлагатай ур чадварын зөрүүнд орсон гэх дүгнэлт гарсан. Энэхүү хандлага нь зөвхөн боловсролын системийн асуудал биш, харин бодлого боловсруулагчид, бизнес, нийгмийн бүх талуудын хамтын шийдлийг шаардсан сорилт болж байна. MEF Youth 2025 нь энэхүү сорилтыг даван туулах, залуусын ур чадварыг нөхөх бодит платформ болж буйгаараа онцлог. Уг арга хэмжээгээр залуус:
- Бодлогын хэлэлцүүлэгт шууд оролцох,
- Ирээдүйд эрэлттэй салбарууд болон залуусын зайлшгүй эзэмших ур чадварын талаар хөдөлмөрийн зах зээлийн зөрүү ба боломжид суурилсан судалгаа, бодит туршлагыг сонсож, хэлэлцүүлэгт оролцох,
- Залуу бизнес эрхлэгчид итгэлцэлд суурилсан зээл, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнд хамрагдаж, нийгмийн санаачилгаа хэрэгжүүлэх боломжийг олж авах,
- DJ болон акустик амьд тоглолт үзэхийн зэрэгцээ Playtime фестивалийн тусгай бүүтээр зочлон зураг даруулж, судалгаанд оролцон, бэлэг авах,
- 1 минутын урам зоригийн илтгэлийн нээлттэй микрофонд оролцон, үзэл бодлоо илэрхийлэх,
- Интерактив гэрэл зургийн булан болон хамтрагч байгууллагын мэдээллийн булантай танилцах,
- Хамтрагч байгууллагуудын сонирхолтой pop-up үзэсгэлэнг үзэж, сонирхох,
- Хөнгөн зууш, ундаа бүхий цайны завсарлагаар залуусын старт-ап бүтээгдэхүүнүүдтэй танилцах,
- Бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчидтай 1:1 уулзах боломжтой.
Яагаад MEF Youth 2025-д ирэх ёсой вэ?
- Салбартаа тэргүүлэгч эрхмүүдийн туршлагаас суралцана.
- Дотоод болон олон улсын экспертүүдтэй танилцаж, зөвлөгөө авах боломжтой.
- MEF Youth 2025 арга хэмжээний албан ёсны CERTIFICATE авна.
- Өсөж, хөгжих эрмэлзэлтэй +2000 залуусын коммьюнитид нэгдэнэ.
- Залууст шаардлагатай ур чадвар, мэргэжил, арга барилыг олж авна.
- Дуртай хамтлаг, дуучныхаа тоглолтыг үзнэ.
Орон нутгийн залуусын оролцоо - Монголын ирээдүйн гол хүч
MEF Youth 2025 арга хэмжээ бол Монголын залуусын дуу хоолой, бодлого тодорхойлолтод нөлөөлөх орон зай юм. Тэгэхээр манай улсын өнцөг булан бүр дэх залуусын оролцоо энэ индэр дээр хамгийн үнэ цэнтэй байр суурийг эзэлдэг. Учир нь:
- Бодлогын төв Улаанбаатар хотод төвлөрсөн ч хөгжлийн амьд хөрс нь орон нутагт оршдог. Орон нутгийн залуусын санал, санаачилга, сорилт, боломжийг бодлого тодорхойлогчид сонсож, анхаарлын төвд авчрах нь үнэн утгаараа хөгжлийн тэгш хүртээмжийг бий болгоно.
- Хөдөө орон нутгийн залуус өөрийн бүс нутгийн ирээдүйн манлайлагчид юм. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор та нутаг орныхоо төлөөлөл болж, асуудал, шийдлээ бусдад илэрхийлж, хүргэх боломж бүрдэнэ.
- Шинэ бизнес, нийгмийн санаачилгууд зөвхөн нийслэлд биш, орон нутагт ч өрнөж байдаг. Иймээс MEF Youth 2025 дээр бусадтай танилцаж, санаачилгаа танилцуулан, магадгүй хөрөнгө оруулалт татах боломж ч олдож болно. Энэ нь аймаг, сумын залуусын хувьд ирээдүйгээ өөрсдөө бүтээх түлхүүр билээ.
- Танилын хүрээ, мэдлэг, урам зориг. Энэхүү арга хэмжээ Улаанбаатар руу ирэх шалтгаан болно гэхээсээ илүү нутагтаа эргэж очоод, хийж хэрэгжүүлэх олон ажлын эхлэл болох юм.
Тиймээс залуучууд маань энэ боломжийг алдаж боломгүй. Учир нь таны оролцоо бол зөвхөн хувь хүнийх биш, тухайн бүсийн ирээдүйн төлөөх үйлдэл юм. Таны бодол, асуулт, санал бүхэн шийдвэр гаргагчдын анхаарах ёстой агуулга. Мөн таны ирээдүйдээ хийж буй бодит хөрөнгө оруулалт билээ.
Үйл ажиллагаатай холбоотой шинэ, дэлгэрэнгүй мэдээллүүдийг ЦойлогсоZ фэйсбүүк хуудсаас тогтмол аваарай!