"Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдээд сайжирсан гэж ойлготол нөхцөл байдал огт дээрдээгүй байна. Сонгон шалгаруулалт дууссаны дараа тэнцсэн сурагчдыг ил тод мэдээлдэггүй, мөн ямар шалтгаанаар сонгон шалгаруулалтаас хасаж нь тодорхойгүй хэвээр байна.
Хэний хүүхэд тэтгэлэг, хөнгөлөлт эдэлдэг нь тодорхойгүй. Энэ нь суралцах хүсэлтэй залуусын урмыг хугалж байна" гэх гомдол манай редакцид ирсэн юм.
Уг асуудлаар Боловсролын зээлийн сангийн байранд очиж тодруулахад, "Манай дарга ээлжийн амралтаа авчихсан. Тэгэхээр ажил нь эхэлж байж, зөвхөн дарга л энэ талаар мэдээлэл өгөх боломжтой. Даргыг орлож ажиллаж буй хүн байхгүй. Мэдээлэл өгөхгүй. Яамнаас асуу" гэв
Тиймээс Боловсролын яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцан ажилтнаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, "Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа үүнд хариулах боломжтой юм байна. Түүнтэй холбогдоход ээлжийн амралт нь ирэх сарын 6-ны өдөр дуусна гэж хэллээ. Тэр үеэр дээрх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна" гэв.
Дээрх нөхцөл байдлаас, хариуцсан ажилтан нь амралттай, чөлөөтэй зэргээр ажиллах боломжгүй болбол өөр хэн нэгэн ажлыг нь орлон гүйцэтгэхгүйгээс төрийн үйлчилгээ тасалдах буюу иргэд хэрэгцээт мэдээ мэдээллээ авч чадахгүйд хүрч байна.
Өөрөөр хэлбэл, зээл хүссэн ч ямар шалтгаанаар сонгон шалгаруулалтаас хасагдсанаа мэдэхгүй байна гэж мэдээлсэн дээрх горилогчид хариулт авахын тулд Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын амралтыг дуусах хүртэл хүлээх шаардлагатай боллоо.