gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Социологийн зуны сургууль” хөтөлбөр эхэллээ

Боловсрол
2025-08-01
2
Twitter logo

Залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар Монголын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Социологийн зуны сургууль” хөтөлбөр өнөөдөр (2025.08.01) Улаанбаатар хотод хэрэгжиж эхэллээ.

Цогц хөгжлийн үндэсний төвөөс 2023 онд “Социологийн хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан МУИС, Шинжлэх Ухааны Академийн Философийн Хүрээлэн, МУИС-ийн дэргэдэх Нийгмийн судалгааны хүрээлэнтэй хамтран, “Социологийн зуны сургууль” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй.

Хөтөлбөрийн тухай тус төвийн захирал М.Энхбадрал, “Хөтөлбөрийн зорилго бол Монгол Улсад социологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, тэр дундаа социологийн суурь судалгааг хөгжүүлэх зэрэг юм. Хөтөлбөрийн хүрээнд залуу судлаачдад жил бүр тэтгэлэг олгодог.

Өнгөрсөн жилийн хөтөлбөр боловсролын сэдвийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт хэрэгжсэн. Оролцогчид Монголын засаг захиргааны бага нэгж болох сум, хөдөөгийн дотуур байранд байрлаж судалгааны ажил хийдэг. Залуу судлаачдад судалгааны талбарт ажиллах, зочин багш нар, судлаачдын туршлагаас суралцах боломжийг олгодгоороо зуны хөтөлбөр онцлогтой.

Хөтөлбөрийн агуулгын хувьд зөвхөн судалгааны хатуу ур чадвараас илүүтэй байр суурь, үзэл санаа, харах өнцгийг тэлэх зорилготой. Тухайлбал нийгмийн асуудлыг зүгээр нэг сэдэв гэж сонирхдог бус, шийдвэрлэх, шийдэл санал болгох талбарт зорьж ажилладаг судлаачдыг бэлтгэх нь чухал” хэмээн ярилаа.

Энэ жилийн хөтөлбөрт 100 орчим хүсэлт хүлээн авснаас 25 оролцогчийг шалгаруулан, хамруулжээ.

“Социологийн зуны сургууль” хөтөлбөрийн оролцогч Э.Мичидмаа хөтөлбөрт оролцсон тухай ярихдаа “Би ШУТИС-д хиймэл оюун ухаанаар сурдаг. Иргэний хувьд нийгэмд өрнөж буй асуудал, тэр дундаа хүний эрхтэй холбоотой асуудлуудад нухацтай ханддаг юм. Тиймээс өөрийн чадах зүйлсээ хийхийг хүссэн” гэв.  

Мөн МУИС-ийн СНА-ын тэнхимийн багш, доктор, профессор П.Цэрэнбазар “Социологийн зуны сургууль” хөтөлбөрт хоёр дахь жилдээ багшилж байна.

Тэрээр энэ хөтөлбөрийн онцлогийн талаар “Энэхүү хөтөлбөрийн зорилго нь заавал социологи, нийгмийн ухаанаар сурдаг залуусыг хамруулах биш юм. Нэгдүгээрт, Нийгэмд хүмүүс хэрхэн яаж амьдардаг, ямар орчин нөхцөлд төрж өссөн, ямар дадал зуршил, сэтгэл зүйн онцлогтой болж төлөвшдөг, ямар мэргэжил эзэмшиж, цаашид нийгэмд хэрхэн амьдардаг гэх зэрэг олон янз байдлыг ойлгож, судлах.

Нийгэмд хүн бүр өөрийн хүсэл сонирхол, зорилготой байдаг бөгөөд энэ дунд хүмүүсийг нэгтгэж нийлүүлэх нийгмийн дүрэм журам, хэм хэмжээ, үнэт зүйлс, онцлог шинжээс гадна нийтлэг шинж байдаг гэдгийг өөр өөр мэргэжлийн хүмүүст ойлгуулах нь манай хөтөлбөрийн онцлог.

Хоёрдугаарт, хувь хүний амьдралын шийдвэр нь тухайн хүний алдаа оноо болдог бол байгууллагын шийдвэр тэр байгууллага оршин тогтнох, эсэхийг шийддэг. Улс орны шийдвэр нь ард түмнээ ядууруулах уу, эсвэл нийгэмд шударга ёс тогтоох уу гэдгийг шийддэг. Энэ мэт том том шийдвэрийг гаргахад социологийн шинжлэх ухаан зайлшгүй хэрэгтэй. Тэр утгаараа зөвхөн социологичид биш өөр мэргэжлийн хүмүүс социологийг ойлгох, судалгааг өөрсдийн ажилдаа тусгаж уялдуулдаг болох нь цаашдын хөгжилд ихээхэн чухал юм” гэж тайлбарлалаа.

Уг хөтөлбөрт хамрагдсан залуус Улаанбаатар хотод хоёр өдөр судалгааны аргазүйн хичээл үзэж, үлдсэн найм хоногт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын бодит талбар дээр байрлаж ажиллана. Энэ хугацаандаа тэд “Иргэний нийгэм – Орон нутаг дахь иргэдийн оролцоо” үндсэн сэдвийн хүрээнд судалгааны төсөл хэрэгжүүлэх юм.

Энэ жилийн “Социологийн зуны сургууль” хөтөлбөрийг Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан, Конрад Аденауэрийн сан, Нийтийн эрх ашгийн сангаас ивээн тэтгэж байна.

Мөн “Социологийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зуны сургуулийн төгсөгчдийг судалгааны төсөлд шалгаруулах, төгсөгчдийн санаачилсан судалгаанд тэтгэлэг олгох зэргээр судлаачдын хөгжлийг тогтвортой дэмжиж ажиллана.

Э.Болор-Од

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан