Энэ оныг дуустал Монгол Улсад хамгийн эрэлттэй байх ажлын байрууд юу вэ? Ямар мэргэжлүүд хүчээ авч, аль салбарт шинэ боломжууд нээгдэж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын газраас жил бүр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-аар танилцуулдаг.
Энэ нь улс орны эдийн засгийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний богино хугацааны эрэлтийг тодорхойлох зорилготой.
Тус судалгаанд дурдсанаар 2025 онд ажиллах хүчний эрэлт хамгийн их байх салбар нь бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрийн салбар гэжээ. Тодруулбал, бөөний болон жижиглэн худалдааны салбарт жилийн нийт эрэлтийн 37 хувь буюу 31 мянган ажиллах хүчний эрэлт, барилгын салбарт 15 хувь буюу 12.5 мянга нь, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7.7 мянга буюу нийт эрэлтийн 9.2 хувь бий болох төлөвтэй гэж онцолсон.
2025 он хоёрдугаар хагас руугаа орсон. Энэ оны сүүлийн хагаст улсын хэмжээнд 17.4 мянган ажиллах хүчний эрэлт бий болох нь ажиллах хүчний нийт эрэлтийн 20.8 хувийг эзэлж, тухайн хугацаанд хамаарах ажиллах хүчний эрэлт өмнөх оны мөн дүнгээс 0.9 пунктээр өсөх төлөвтэйг судалгаанд дурджээ.
Ажиллах хүчний сүүлийн хагас жилийн эрэлтийн хүрээнд бий болох ажлын байрны 69.5 хувь нь байнгын, үлдсэн хувь нь түр ажлынбайр байна.
Сүүлийн хагас жилд бий болох ажиллах хүчний нийт эрэлтийн 46 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээний салбарт, 9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 7.3 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт бий болох үр дүн гарч байна. Эдгээр нь сүүлийн 6 сарын нийт эрэлтийн 63.2 хувийг бүрдүүлж байна.
Оны сүүлийн хагас дахь ажиллах хүчний эрэлт /2025.07-2025.12/
Байршлаарх ажиллах хүчний эрэлт 2025 онд хөдөлмөрийн зах зээлд бий болох нийт ажиллах хүчний эрэлтийг байршлаар тодруулбал, 60.2 хувь буюу 50.4 мянга нь Улаанбаатар хотод, 17.6 хувь буюу 14.7 мянга нь Хангайн бүсэд, 16.4 хувь буюу 13.7 мянга нь Төвийн бүсэд бий болох төлөвтэй байна.
Хэдийгээр нийслэлд бий болох ажиллах хүчний эрэлтэд бага хувийг эзэлж байгаа ч тухайн салбарын хувьд Улаанбаатар хотод бий болох ажиллах хүчний эрэлт өндөр байх салбарууд ч байна.
Тухайлбал санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын ажиллах хүчний эрэлтийн 96.1 хувь, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарын эрэлтийн 94.2 хувь, мэдээлэл холбооны салбарын эрэлтийн 94 хувь нь Улаанбаатар хотод бий болж ажиллах хүчний өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Хүлээгдэж буй ажиллах хүчний нийт эрэлтийн 39.8 хувь нь орон нутагт бий болох бөгөөд үүний 49 хувь нь шинэ ажлын байр байгаа нь орон нутгийн хөдөлмөрийн зах зээл 10.2 пунктээр өсөж, мөн хэмжээгээр орон нутагт бий болох ажиллах хүчний эрэлт тэлэх боломж буйг харуулж байна.
Эдийн засгийн үйл ажиллагааны салбарт эзлэх ажиллах хүчний эрэлтээр харвал хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарын нийт эрэлтийн 7.2 хувь, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын эрэлтийн 73.3 хувь, Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын ажиллах хүчний эрэлтийн 55.2 хувь, барилгын салбарын 53.6 хувь нь орон нутагт бий болохоор байна.
Хангайн бүсэд ажиллах хүчний эрэлт бусад бүсээс өндөр байх буюу 14.7 мянган шинэ болон сул ажлын байр бий болох төлөвтэй байна.
Тухайн эрэлтэд бөөний болон жижиглэн худалдааны салбар, барилгын салбарын ажиллах хүчний эрэлт өндөр хувийг эзэлж, тус бүсийн ажиллах хүчний эрэлтийн 69.3 хувийг бий болгох төлөвтэй. Зүүн болон Төв бүс нутагт хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын ажиллах хүчний эрэлт 64-өөс дээш хувийг бүрдүүлэхээр байна.
Харин Баруун бүсийн ажиллах хүчний эрэлтэд хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, барилга, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын эрэлт голлох хувийг бүрдүүлж нийт эрэлтийн 81.5 хувийг эзэлж байгааг дээрх судалгаанд дурджээ.