Европын 27 улс Газын зурвас дахь иргэдийг хэрцгийгээр хөнөөсөн хэмээн Израилийг буруутгажээ.
Их Британи, Франц, Канад, Австрали, Итали, Япон, Шинэ Зеланд, Швейцарын удирдагчид хүнсний тусламж хүлээж байсан иргэдийг хөнөөсөнд Израилийг буруутган, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд дайныг нэн даруй зогсоохыг уриалжээ. 27 улсын Гадаад хэргийн сайд гарын үсэг зурсан мэдэгдэлд "Газын зурвасын иргэд маш их зовлон амсаж байна. Израилийн Засгийн газрын тусламж тарааж буй байдал аюултай бөгөөд тогтворгүй байдлыг өдөөсөн. Тусламжийг дусал дуслаар тарааж, хүүхдүүд, энгийн иргэдийг хөнөөснийг буруушааж байна. Хоол авах гэж 800 хүн амиа алдсан нь маш аймшигтай " гэжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоолны дараалалд зогсож байсан иргэд рүү израил цэргүүд гал нээсэн байна. Энэ үеэр 100 орчим хүн амиа алджээ. Мөн хүмүүс өлсөж үхсэн тохиолдлууд гарсан байна.
Газрын зурваст 2.1 сая хүн бий. Тэднийг бүгдийг нь Рафах бүс рүү нүүлгэх Израилийн төлөвлөгөөг ч дэмжихгүй гэж мэдэгдэлд дурджээ. Иргэдийг хүчээр нүүлгэх нь олон улсын хуулийг зөрчинө. 27 улсын хамтарсан мэдэгдэл Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөд ойртсоныг харуулав. Учир нь барууны орнууд Палестиныг тусгаар улс гэж үздэггүй.
Израилийн Гадаад хэргийн яам 27 улсын мэдэгдлийн хариуд "Та бүхэн бодит байдлыг мэдэхгүй тул Хамас бүлэглэлд буруу мессеж өглөө. Бид олон улсын хуулийг мөрдөж, Газын зурвас руу нэвтрэх хүмүүнлэгийн цувааг хурдан нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэнэтийн аюулыг устгахын тулд сануулах зорилгоор гал нээсэн, олон хүн амь үрэгдээгүй" гэжээ.
Харин Хамас энэ сарын 20-ны өдөр НҮБ-ын тусламжийн цуваа хүлээж байсан 67 хүн алуулсан, 150 хүн шархадсан. Хүмүүс ус, давсаар л хооллож, цуцсан байдалтай байна гэсэн юм. НҮБ сүүлийн хоёр сард 674 хүн тусламжийн төвийн дэргэд буудуулан үхсэн гэжээ.
Газын зурвасын хойд хэсэг дэх эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрч, өвтчөнүүдээ өөр эмнэлэг рүү шилжүүлж байгаа аж.
Эх сурвалж: BBC