gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Цэрэнпунцаг гарьд Б.Ганбат арсланг аймгийн цолтойд нь амласан тэр жилийн наадам

О.Батхишиг
Хүмүүс
2025-07-12
10
Twitter logo

Дэлгэр зун, налгар намрын заагт Монголчууд бид төрийн их баяр наадмаараа эвлэлдэн нэгдэж, үндэстнийхээ дархлааг илэрхийлэн нааддаг эртний уламжлалтай.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн төрийн их баяр наадам эхэллээ. Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хурсан түмний өмнө, наадамчин олны сэтгэлийг баясгахаар 512 бөх 11-ний өдөр дэвэн халин гарч ирнэ.

Бүтэн жилийн ухаан зүтгэл, хүч тэнхээгээ үзэх тэр мөчид бөхчүүдийн унааг уртасган, цол нэмэх алтан замыг засуулууд түшиж, алхаагаар нь мялаана.

Хурц хараа, торгон мэдрэмж, билэг ерөөл нь тэгширсэн бөхийн засуулуудын төлөөллийг бид онцолж, тэдний цолтон төрүүлж, цол ахиулсан он жилүүдийн дурсамжийг уншигч танд хүргэж байна.

Ц.ЦЭРЭНПУНЦАГ ГАРЬД,  Б.ГАНБАТ АРСЛАНГ АЙМГИЙН ЦОЛТОЙД НЬ АМЛАСАН ТЭР ЖИЛИЙН НААДАМ 

Монголын үндэсний бөхийн манлай засуул Р.Сампилдондов гуайн дурсамжаас 

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын зөвлөх, манлай засуул Р.Санпилдондов 38 насандаа анх улсын наадмын засуул болжээ. 1995 онд засуулын шалгаруулалтад 80 хүн орсноос 20 залууг сонгосны нэг нь тэр байв. “Би өөрөө монгол гутал хийдэг хүн. Монгол гутлаа бөхтэй холбох гэж засуул болж байлаа” хэмээн ярилцлагын эхэнд дурдав. 

Тэр цагаас хойш 30 гаруй жил төрийн их баяр наадамд алтан мөрөн дээрээсээ олон аавын хүүг улсын цолд хүргэж баярыг нь хуваалцсан түүхтэй.

1997 оны улсын наадам түүний сэтгэлд хамгийн тод үлдсэн жил. Шинэхэн засуул байхад нь гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг гарьд, Б.Ганбат арсланг аймгийн цолтойд нь амлаж гэнэ. Хажуугаар нь өнгөрөх ахмад засуулууд “Наад хоёр чинь түрүүлэх бөхчүүд шүү” гэж захиж, хурдан барилдуул хэмээн шавдуулж байсан гэдэг. 40-өөд минут үргэлжилсэн ширүүн барилдаанд Цэрэнпунцаг гарьд давж байсан нь өнөөг хүртэл санаанаас гардаггүй ховор дурсамж. 

Э.Оюунболд аварга болдог жил  тэрээр тавын даваанаас эхлээд найм хүртэл засуул хийжээ. Миний үеийн бөхчүүдээс Ганбат арслан болж, И.Доржсамбуу  гарьд болсон. Анхны улсын цолыг Төв аймгийн Заамар сумын Мандах авч байлаа. Улсын цол гэдэг хүлээн зөвшөөрөгдсөн хүний шагнал гэж үзэх аж. 

Тээр нэг жилийн наадмаар Р.Санпилдондов гуай 16 засуулын 13-д нь зогсдог байжээ. Талын 16 засуулын наймд дандаа том цолтой бөхчүүл очно. Есөөс хойшоо амны бөх таарна. Тэгсэн Доржнямбуу гэж Хэнтий аймгийн засуул чи ес дээр зогсчих хоёулаа сольчихъё гэж. Тэрээр уриалгахан зөвшөөрч гэнэ. Тэгсэн  миний мөрөн дээрээс ганц ч бөх давалгүй наадам дууссан.  Би гэж урвайсан юм харьж билээ.  Тэр жилийн наадмын гунигийг хэлэх юм биш.  Засуул хүн чинь бөхөө давбал баясдаг шүү дээ.

Хамгийн сайхан даваа бол хоёрын даваа. Аймгийн арслангууд хоорондоо таарч, ухаан уралдуулсан, өрсөлдөөнтэй байдаг. “Наадам болгоныг хүлээдэг. Наадам болгон сайхан” гэж хэлнэ. Үнэхээр ч наадам хүн хүний цээжний дурсамж, хөлсний үнэлгээ билээ л.

ХОЁР ЖИЛ ДАРААЛЖ МӨРӨН ДЭЭРЭЭС МИНЬ АРСЛАН ЦОЛТНУУД ТӨРСӨН 

Баруун талын ахлах засуул Ш.Гантогоон дурсамжаас... 

Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, үндэсний бөхийн баруун талын ахлах засуул Ш.Гантогоо төрийн их баяр наадмын дэвжээнээ 19 дэх жилдээ засуулын хүндтэй үүргээ гүйцэтгэж байна.

Түүний хувьд хамгийн анхны, мартагдашгүй дурсамж бол 1986 оны Ардын хувьсгалын 65 жилийн ойд тохиосон улсын баяр наадам. Цэргийн албанд байхад нь тэр наадамд Ардын армийн 200 гаруй цэрэг бөхийн аманд гарчээ. 18 настай цэрэг хүү нэгийн даваанд Булган аймгийн заан Лхагвасүрэнтэй таарсан аж. Насны зөрүү их тул засуул нь “залуу хүний хурдаар хаях хэрэгтэй” хэмээн урам өгч дэвжээнд гарган тэрээр нэг давж.

Харин хоёрын даваанд түүнийг Хөдөлмөрийн баатар, Даяар дуурсагдах далай даян, түмнээс төгөлдөр, баяр наадмын магнай, МУ-ын дархан аварга, Дарийн Дамдин  амлажээ.  “Аварга гэж сүрлэг, хаяж боломгүй аугаа хүн юм байна” гэж тэрээр  эрхгүй биширсэн гэдэг. Тэр цагаас хойш бөхөөр амьсгалж, хүүхэд байхаасаа дурласан тэр л мөн чанараараа замнаж яваад засуул болжээ.

16 засуул бүрэн бүрэлдэхүүнээрээ тавын даваа дуустал ажиллана. Зургаагийн даваанаас залуу засуулууд сууна. Үзүүр түрүүний барилдаанд  босож ханарна.  Ийн засуулын эрэмбэ ахиснаас хойш 2022 онд Хангай аварга түрүүлдэг тэр жилийн наадам түүний сэтгэлд тод үлдэж. 

Тэр жил Мөнхбат аварга наймын даваанд Хангайг амлахад  тэрээр засуулын хувиар ихэд догдолж, “Энэ хүү бол төрийн их баяр наадмын үзүүр, түрүүнд барилдах хэмжээний залуудаа” хэмээн бэлгэшээж, мөрнөөсөө гаргажээ. Шөвгийн дөрөвт Батсуурь аварга Б.Орхонбаярыг амлахад ч тэрээр адилхан сэтгэлээр, итгэл өгч дэвжээнд гаргасан аж.

Б.Орхонбаяр маань уртай сайхан барилдаж аваргыг даваад төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө анх надад  үнсүүлсэнд би их талархаж, сэтгэл гийж явдаг юм. Төрийн их баяр наадамд найм, есийн даваанд засуул болсон хоёр бөх  үзүүр түрүүнд гарч ирсэн. Тэр бол их сайхан наадам, ер мартагддаггүй. 

Дараа жил шөвгийн дөрөвт Батсуурь аварга Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгоныг амлаж, Ц.Бямба-Отгон давж үзүүр түрүүнд үлдэж байлаа.  Од хийморь нь гийсэн, бэлтгэл сургууль нь ханасан, төрийн том цол хүртэх хэмжээний амны хишигтэй аавын хүүхдүүд гүйж ирж хоёр жил дараалан улсын арслан болсон. Засуул хүний хувьд хамгийн том бахархал энэ юм даа” хэмээв.

ХОЁР ХАРЦАГА ТӨРҮҮЛСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ

Зүүн талын засуулуудын ахлагч, улсынхүндэт засуул Дэмбэрэлийн хүү Сэргэлэнбадрахын дурсамжаас 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, улсын хүндэт засуул Балжингийн Дэмбэрэлийн бага хүү Сэргэлэнбадрах энэ жил улсын наадамд 25 дахь жилдээ бөхийн засуул хийж байна. Түүний хувьд наадам бол амьдралынх нь салшгүй хэсэг, цээжний гүнд нэвчсэн халуун дурсамж.

“Хэл, хөлд орсон цагаасаа л би бөхтэй холбогдсон” хэмээн тэр дурсана. Наадмын өглөө бөхчүүд аавыг нь ирж авна. Тэгэхтэй түүнийг нэг нь мөрөн дээрээ суулгаад талбайруу авч явна. Хуушуур, зайрмаг амтархан идэж, бөхийн дэвжээг тойрон гүйн наадмын уур амьсгалыг мэдэрч өссөн түүний сэтгэлд тэр бүхэн “дархлаа” болон үлджээ. Тэрээр жил бүрийн наадмыг хоног тоолон хүлээдэг байсан гэв.

Аав минь наадмын урд орой хувцсаа зэхэж ээжээр шинэ цай чануулаад ёсолгоо хийнэ. Бөхчүүд бэлтгэлээ базаадаг шиг засуул ч мөн өөрсдийгөө бэлддэг юм гэж аав захина. 

Мөр, хүзүүний хуянгаа бариачаар тараалгана.  Тэр сайхан эрчтэй бөх мөрөн дээр гараа тавиад дэвж байхад засуул хүн биедээ хуянтай, өвчтэй байж болохгүй. Нойр сайтай, биеийн алжаалгүй байх хэрэгтэй гэж аав захидаг байлаа.

Хүндэт засуул Б.Дэмбэрэл өөрийн таван хүүгээ бөхийн засуул болгожээ. 

2001 онд Б.Сэргэлэнбадрах өсвөрийн барилдаанд анх засуул хийхэд Ч.Санжаадамба аварга анхлан барилдаж байсан гэх.

-2020 оны улсын баяр наадам. Тэр жилийн зургаагийн даваа надад онцгой тод үлдсэн. Харцага цолны төлөө барилдсан Б.Зоригтбаатар, Э.Мөнх-Эрдэнэ хоёул миний мөрөн дээрээс начин цолыг хүртсэн. Зургаагийн даваанд мөн Зоригтбаатарын засуул хийхэд тэрээр Төв аймгийн харьяат Д.Хүдэрбулгаар давж харцага цол хүртсэн.

Зоригоо давчхаад “ах минь, ах минь харцага болчихлоо гэж үнсүүлэх гэхэд нь миний хүү дараагийн даваа гэж бий. Сэтгэлээ дар, өшөө цаашаа явна. Тултал явсан үед чинь баяр хүргэе гэж билээ. Эр бяр нь тэгширсэн хоёр сайхан бөхийг харцага цолд хүргэхэд засуул нь болсон тэр наадмаа би  дурсах дуртай гэв.

Долоодугаар сарын 11-ны өглөө бөхийн засуулууд есөн цагт цэнгэлдэхэд цуглана. Барилдаан нэг цагаас эхлэх ёстой байтал ийн эрт ирсэн нь учиртай. Эрт цагаас ахмад засуулууд уяачид морио шинждэг шиг наадмын  их шөвгийн бөхийг шинжиж цэц булаалдах заншилтай.

Өнөөдөр хэн өнгөтэй байна, хэний бэлтгэл таарч, хэнийх хэтэрч гэдгийг өнгө зүс, жин, хөлийн явдал, чих, нүүр царайны борлосон зэргээр ажиж шинжинэ. Тэгээд энэ л юм дуулна гэхтэй яг л тийм байдаг. Тэр мундаг алдарт засуулуудын мэдлэг чадлыг өвлөж авч үлдэх сэн гэж хүсэж хичээж явдгаа тэрээр хэлж байлаа.

Бөхчүүл хэн гэгч засуулын мөрөн дээрээс дэвж, ямархан цолыг хүртсэнээ мартахгүй. Засуул хүн наадмын уур амьсгалыг урьтаж мэдэн, бөхийнхөө тэр торгон агшны сэтгэл зүйч, хань, тулгуур нь болно. Тэр утга бэлгэдлээр их хариуцлага тээгч, хүндтэй үүрэг ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан