УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 7-р сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн баталгаа гаргаж УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Шинэ тойрог зам буюу нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2025 онд авах 260 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Сангийн яаманд ирүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Нэг км замын өртөг хэд байна вэ? Яагаад ийм яаралтай шийдүүлэхээр оруулж ирэв. Энэ баталгааг гаргаснаар Монгол Улсын өрийн дээд хязгаарт ямар нөлөө үзүүлэх вэ?

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниас замын нийт өртөг 918 сая ам.доллар гэж ТЭЗҮ боловсруулсан. Уг гаргасан төсөв дээр Зам тээврийн яамны мэгрэжлийн магадлалаар орсон баталгаажуулсан. Үүнээс 214 сая ам.доллар нь 3800 нэгж талбар газар чөлөөлөлтийн өртөг. Тунелийн байгууламж бүхий 6 эгнээ, 14 км орчим гүүрэн байгууламж баригдана. НӨАТ, Гаалийн албан татвар, бусад зардлууд багтсан, ажиллах хүчний цалин хөлс орсон гэж танилцуулсан. Үүнийг Засгийн газрын өр гэж үзэх нь буруу байх.

Санхүүжилтийг дэд бүтцийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлдэг банкуудаас босгоно. Ойролцоогоор 10 жилийн дотор төслийн зардлаа төлнө. Төлөгдөж чадаагүй бол Засгийн газрын баталгаа руу шилжих нөхцөлтэй. Тэгэхээр шууд Засгийн газрын баталгаа гэж ойлгож болохгүй.
Өчигдөр гэхэд Улаанбаатар хотын замд 508 мянган машин хөдөлгөөнд оролцсон байна. Өдөрт дунджаар 580 мянган машин хөдөлгөөнд оролцож, түүний 30 хувь нь энэ тойрог зам дээр өдөрт хэдэн ч удаа гарсан нэг удаа л 5000 төгрөгийн төлбөр тооцоход зээлээ 9 жил гаруйн дотор төлөх тооцоо гарч байна. Үүн дээр нэмж хэлэхэд Туулын замтай нийлж, нэгдсэн кольцо болно. Энэ хоёр замын төлбөр нэг төлбөрийн зарчмаар явна.
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Тулгаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар улсын нийт өрийн дээд хэмжээ ДНБ-ий 60 хувьтай тэнцэх дүнгээр буюу номиналь дүнгээр илэрхийлбэл 54 их наяд төгрөг.
2025 оны 1-р улирлын байдлаар манай өрийн хэмжээ 34.6 их наяд төгрөг байна. Энэ зээлийн баталгааг 221.3 сая ам.доллараар гаргаснаар ойролцоогоор 770 тэрбум төгрөг гэж тооцвол өрийн харьцаа 39.5-40.4 хувь буюу өр 0.9 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр өрийн дээд хязгаар дотроо байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Хэдийгээр өнөөдөр чуулган завсарлах гэж цаг хугацаа шахуу байгаа ч Засгийн газар өчигдөр өргөн мэдүүлж, гишүүд бүрэн мэдээлэлгүй байхад өнөөдөр батлуулах гэж байна. Тоо баримтыг харахад 920 сая орчим ам.доллараар 24 км тойрог зам барих гэж байна, Туулын хурдны зам биш.
Нэг км-ийг 130-140-өөд сая төгрөгөөр барих, өр нэмэгдэх төсөл оруулж ирлээ. Тиймээс зураг төслийг хаана хийлгэсэн, магадлалыг хэрхэн хийсэн зэргээр тодруулах зүйл байна. Наадмын урд өдөр өр зээл нэмэх шийдвэр гаргах нь зөв үү? Гэхдээ эсэргүүцнэ гэхээс илүү АН-ын бүлэг 30 минутын завсарлага авч, тодорхой мэдээлэл авч тодруулах шаардлагатай байна гэж 30 минутын завсарлага хүсэв.
АН-ын бүлгийн даргын хүсэлтийн дагуу 30 минутын завсарлага өгөв.