gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хогоо зүгээр л ангилж эхэлсэн. Дараа нь хэнд хэрэгтэй, өөр юу хийж болох вэ” гэх зуршилтай болсон

О.Батхишиг
Ногоон дэлхий
1 цаг 11 минутын өмнө
172
Twitter logo

Орон сууцныхаа тагтыг дахивраар дүүргэчихсэн байж билээ. Ангилсан хог хаягдлаа шуудай шуудайгаар нь машиныхаа тээшинд хийгээд тушаачхаад гэртээ харина. Байнга үүрдэг даавуун торонд  хүнсний уут, улавч, халбага, савх байж л байна. Гараасаа салгадаггүй усны савтай. Амьдралын  хэв маяг аандаа л байгальд ээлтэй болчихсон. Тэгээд л тэр хэрээр сэтгэл хөнгөн, амьдрал цэгцтэй байдаг гэж тэр хэлнэ. Энэ хэвшилдээ хэдийн дасаад арваад жил болжээ. 

Өдөр тутам хийж буй жижиг үйлдлүүддээ урамшиж, улам ээлтэй нэгэн байя гэх хүсэлд хөтлөгдөн, өөрийгөө хайрлахад суралцаж байна хэмээн ярих энэ эмэгтэйг Б.Бурмаа гэдэг. 

Аав нь бөх учир багадаа орон нутгийн олон наадмыг дамжиж, очсон газар бүрдээ арвай будаагаа цацаж, байгальдаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Мэдээж энэ үе бол түүний хүүхэд насны хамгийн гэгээн дурсамж. Гэртэй нь ойр дахиврын цэг байсанд тэр тааралдсан ундааны сав, хэрэглэсэн шил лаазаа тушаачихдаг  байж.

Ийн өсвөр насандаа Герман улсыг зорьж багагүй хугацааг өнгөрүүлэн хогоо ангилж хаяхад цугаар суралцсан тэр орноос дадал болгоод ирж. Одоо тэр зөвхөн хогоо ангилаад зогсохгүй ахуйн хэрэглээний зүйлсээ илүү хялбараар, хаягдалгүй, хэмнэлттэйгээр шийддэг болоход суралцаж байгаа аж. 

ЭМХ ЦЭГЦ ХОГИЙН САВНААС ЭХЭЛДЭГ 

Хүмүүсийн дийлэнх нь дахивар авдаг газрыг шил, лааз, аккумлятор, ундааны сав гээд цөөн зүйлээр хязгаарлаж ойлгодог. Гэтэл тийм биш. Гялгар уутыг хүртэл дотор нь ангилна. Зөөлөн гялгар уут  дахин боловсруулах боломжтой, байгальд ээлтэй хог хаягдал. 

Түүгээр нүхэн жорлонгийн тор, траншаны таг хийдэг болохыг мэдээд, өөрийнхөө хэрэглээнээс гарсан хог хаягдлыг хаялгүй  хагас жил хураажээ. Ийн хэрэглээгээ хараад алмайрсан ч хаялгүй хадгалсандаа баярласан гэв. Түүний дахивраа тогтмол тушаадаг газар нь Дарь-Эхэд байх “Төвшин сайхан” төв. 

Эхэндээ зүгээр л ангилж эхэлсэн. Харин дараа нь “хэнд хэрэгтэй бол, өөр юу хийж болох вэ” гэж бодох зуршилтай болсон. Нэг мэдсэн хогоо нэг нэгэнгүй нарийн ангилдаг болчхож билээ, донтоно гэдэг шиг л. 

    Анх ангилна гэдэг хогийн савнаас эхэлдэг гэж сонсчхоод  хогийн сав байсан байгаагүй ангилна гэж бодож билээ. Гэтэл эмх цэгц  хогийн савнаас эхэлдэг юм байна. Буруу ойлгосондоо тагтаа тэр чигт нь дахиврын цэг болгочихсон хэрэг. Одоо би хогоо нойтон, хатуу дахивар, дахивар биш гэж ялгадаг. Нойтон хаягдал байгаа учраас л хог үнэр ордог. Тиймээс тусад нь ангилчихвал илүү амар. Нэг юм уу хоёр сар болоод дахивраа тушаана.  

    Сүүлийн жилүүдэд кофе шоп олширсноор нэг удаагийн хаягдал ихсэж байна. Хэрэглээ хэзээ ч дуусахгүй учир аль болох  ухамсартайгаар шийдэх хэрэгтэй. 

    Би усны саваа байнга биедээ авч явдаг. Цүнхний ёроолд заавал нэг даавуун уут байна. Жимс худалдаж авахдаа тус тусад нь уутлуулалгүй, нэг уутанд хийлгээд жингээ наалгана. Ийм жижиг үйлдлүүд нийлээд үнэхээр том зуршил болдог юм билээ. 

    Суурин газрын айл бүр хогоо ангилдаг байгаасаа гэж хүсдэг.  Ангилсан хогийг боловсруулахад амар.  Ангилна, тэгээд тушаана гэдэг хүмүүст төвөгшөөмөөр, хэсэг оролдоод залхчихмаар байж мэднэ. Тийм учраас дахивар авах төвүүд олон олшрох хэрэгтэй. Наанадаж хороо болгон дахиврын цэгтэй болчихвол амьдралын хэвшлээ байгальд ээлтэй болгох хүн нэмэгдэнэ. 

    Мөн дотоодын үйлдвэрүүд дахин боловсруулах боломжтой сав баглаа боодол ашигладаг байгаасай. Нэг жишээ дурдахад ихэнх сүүний үйлдвэр титрабакс савтай сүү үйлдвэрлэдэг. Харин нэг л газар элистер уутанд савладаг. Титрабакс буюу хатуу хайрцгийг дахин боловсруулах боломжгүй тиймээс хүмүүс сүү худалдаж авахдаа аль болох элистер буюу зөөлөн уутанд савласан сүүг авдаг байгаасай.  Энэ мэт жижиг өөрчлөлт л байгальд ээлтэй амьдрал руу ойртуулна гэв. 

    ХЭТ ТУЙЛШРАЛГҮЙ ХЭРЭГЛЭЭНДЭЭ ТААРУУЛЖ ХЭМНЭЖ БОЛНО 

    Химийн бодисоос харшилдаг учир тэр аль болох байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг гарын доорх материалаар хийдэг болжээ. Тухайлбал, комитыг гэртээ өөрөө хийнэ. Сод, техникийн сод (энэ нь шарах шүүгээнд шарж нунтаглаж хэрэглэснээр илүү хүчтэй үйлчилгээтэй болдог), давс, лимоны хүчил, шингэн саван, хэдхэн дусал эфирийн тос хольж, энгийн комитоос илүүг бэлтгэнэ.

    Даршилсан ногооны шилийг цэвэрлэн, хуурай хүнс хадгалах сав болгон ашиглана. Хатуу савангаа дуустал ашиглаж, үлдэгдлүүдийг нь хатааж үрээд угаалгын нунтаг болгон дахин хэрэглэдэг. Хувцас зөөлрүүлэгчийн бодис материалын өнгөн хэсэгт үлддэг учир гэртээ хийдэг болжээ. Цагаан цуунд цитрусын төрлийн жимсний хальсыг дэвтээгээд зөөлрүүлэгч болчихно.  

    Өндөгний хальсыг ч тэр зүгээр хаяхгүй. Хураасан хальсаа нунтаглаж аяга, ус буцалгагчийн ёроолд тогтсон өнгөрийг цэвэрлэнэ. Байгалийн кальцитай энэ нунтаг нь ургамалд хэрэгтэй шим тэжээл болдог учир бордоо болчихно. 

    Химийн бодис хэрэглэлгүйгээр, энгийн байгалийн орцуудыг ухаалгаар ашиглана гэдэг нь зөвхөн байгальд ээлтэй төдийгүй эрүүл мэндэд ч аюул багатай шийдэл аж.

    Мөн тэрээр "Fast fashion" буюу үнэ хямд чанаргүй олон хувцастай байхаас татгалзах болжээ. Тренд хөөхөөс зайлсхийж сүүлийн үед өвөл дулаахан, зундаа сэрүүхэн, биед эвтэй, мэдрэмж нь ч өөр гэдэг утгаар  Монгол дээлээ их өмсөх болсон гэв. 

    Өндөгний хайрцгийг цуглуулж байгаад үрсэлгээ болгон ашиглаж ургамлын бизнес эрхэлдэг найздаа өгнө. Бэлэгний цаасан уутнуудаа цуглуулаад хуучин хувцасны дэлгүүрүүдэд тараана. Ингээд хэтийдсэн хэрэглээ, их зардлаа танаж, юухныг ч юм болгочих арга барилдаа суралцаж байгаад талархалтай байдаг нэгэн. 

    Мөн тэрээр амьтанд дэндүү хайртай учир гээгдсэн амьтдыг өргөж авч, мөн тэднийг эзэнтэй болгохыг зорино. Түүний муурыг “Монки” гэдэг. Зулзага байхад нь өргөж аваад одоо тэдний гэр бүлийн гишүүн болоод 10 жил болжээ.

    “Монки” өвлийн хүйтэнд гадаа байсан учир тэжээж эхлэхэд нэг чих нь аргаж тайруулсан аж. Анх ирэхдээ  айдастай, дэв дав хийдэг байсан бол одоо  өөртөө итгэлтэй, эрх чөлөөтэй, хулгана зурам хөөж тоглодог аз жаргалтай муур болжээ. Өмнөх муураа зуслан дээр зэрлэг нохойд бариулж алдсан учраас жамаараа биднийг орхитол хамгийн сайн эзэн халамжлагч нь байхыг хүсдэг гэв. 

    Том нийгэмлэг, клуб байгуулна гэж бодохоос урьтаж зүгээр л хатуу саван хийгээд сурчих юм сан, явж байгаа газрынхаа хогийг түүдэг болохоор хог түүдэг хавчаартай болно доо гэж бодно. Энгийн хэр нь амьдралд таашаал, талархал мэдрүүлэх зүйлсэд хорхойсно.

    Авахдаа минийх, хэрэглээд хэнийх ч биш болгодог битгий байгаасай үүнийг л хүсэх, бид хэзээнээсээ ул мөргүй, байгальтайгаа шүтэн барилдлагатай нүүдэлчид шүү дээ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан