АНУ-ын Astronomer гэх технологийн компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон, мөн тус компанийн хүний нөөцийн асуудал хариуцсан захирал Кристин Кабот нарын Coldplay хамтлагийн тоглолт үзэх үеийн бичлэг дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Бичлэг нь задарсны дараа Энди Байрон ажлаасаа огцорсон тухай BBC мэдээлжээ.
Astronomer компани мэдэгдэлдээ "Энди Байрон огцрох өргөдлөө өгсөн бөгөөд ТУЗ түүнийг хүлээн авсан" хэмээн дурдсан байна. Мөн “Манай компанийн удирдлагууд ёс зүйтэй байдал болон хариуцлага хүлээх жишиг тогтоох үүрэгтэй. Гэвч сүүлийн үед энэ стандарт хангагдсангүй” гэжээ.
Энди Байрон нь гэр бүлтэй бөгөөд Кристин Каботтой тоглолтын үеэр тэврэлдэн зогсож байгаад камераас бултаж, нуугдаж буй нь бичлэгт гардаг. Энэхүү бичлэгийг дэлхий даяар сая, сая хүн үзжээ. Энди Байрон, Кристин Кабот нар камераас бултах үед Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин "Тэд нууц харилцаатай, эсвэл маш ичимхий хүмүүс бололтой" гэж хошигносон байна.
Эх сурвалж: BBC