gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АХБ эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулав

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-09-30
1
Twitter logo

Малын тоо толгой нэмэгдэж, Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж байна. Эдгээр нь энэ оны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Гэвч нүүрсний экспорт суларч, төсвийн зарцуулалт буурсан тул Азийн Хөгжлийн Банк (АХБ) энэ оны болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа.

Тус банк энэ сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монголын эдийн засаг 2025 болон 2026 онд тус тус 5.7%-иар өснө гэж төсөөлсөн өмнөх төсөөлөл болох 6.6% болон 5.9%-иас буурсан байна. 

Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын гангийн үйлдвэрлэл тарифын өсөлт, худалдааны хязгаарлалтад өртөж, 2025-2026 онд Монголын экспортын ашигт малтмал, ялангуяа коксжих нүүрсний эрэлт сул хэвээр байх төлөвтэй байна. 

Түүнчлэн засгийн газар төсвийн зардлыг танах шийдвэр гаргасан нь 2025 оныг дуустал хэрэглээ, төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулах магадлалтай байна.

Эрсдэлүүд нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд тавигдах хязгаарлалт нэмэгдэж, улмаар Монголын экспортын эрэлтэд сөргөөр нөлөөлөх, Оюу толгой уурхайн олборлолт удаашрах, 2025-2026 оны өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарах зэрэг юм. 

“Дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлжээ. Тэрээр “Эрдэс баялгаас хараат байдал, түүхий эдийн зах зээлийн савлaгаатай холбоотой эмзэг байдлыг шийдвэрлэхэд анхаарахын зэрэгцээ өргөн хүрээ бүхий, төрөлжсөн өсөлтийг дэмжих нь улам чухал боллоо" гэжээ.

Цаг уурын таатай нөхцөл бүрдсэнээр малын тоо өссөн нь манай эдийн засаг 2025 оны эхний хагаст тогтвортой өсөхөд голлон нөлөөлсөн. Зах зээлийн нөхцөл байдал суларсны улмаас нүүрсний экспорт саарч, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх уул уурхайн салбарын хувь нэмэр буурсан. 

Харин эрчим хүч, барилгын салбар тэлснээр уул уурхайн бус салбаруудад өсөлт гарсан юм. Энэ оныг дуустал уул уурхайн бус үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийг дэмжих ч ургац хураалт буурах төлөвтэй байна. 

Энэ нь хөдөө аж ахуйн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. 2026 онд үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 5.7 хувь байх төлөвтэй байгаа бол уул уурхайн салбар өмнөх хүлээлтээс доогуур гүйцэтгэлтэй байх магадлалтай.

Төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөө үргэлжилж, инфляц 2025 оны эхний хагаст төв банкны зорилтот түвшнээс дээгүүр байв. Хэрэглээний үнэ энэ онд 8.6 хувиар өсөх төлөвтэй байгаа ба хэрэглээний сагс шинэчлэгдсэнээр 4-р сард тооцсон 9.1%-ийн төсөөллөөс буурсан байна. Засгийн газрын шийдвэрээр үнэ тарифын өсөлтийг хойшлуулсан нь үнийн нэмэлт дарамтыг мөн дараа жил хүртэл хойшлуулахаар байна. Үүнээс үүдэн 2026 оны инфляцыг 7.2% байхаар төсөөлжээ. Дотоодын хүнс, импортын барааны үнийн түвшин өсөлттэй хэвээр байна.

Урьдчилсан төлөвт нөлөөлж болзошгүй эрсдэлүүд нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд тавигдах хязгаарлалт нэмэгдэж, улмаар Монголын экспортын эрэлтэд сөргөөр нөлөөлөх, Оюу толгой уурхайн олборлолт удаашрах, 2025-2026 оны өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарах зэрэг болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан