gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -11
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -11
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -11
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэрт чинь сүлжээ унадаг бол үүнийг анхаар

Редакцын бус нийтлэл
Харилцаа холбоо
13 цаг 46 минутын өмнө
10
Twitter logo

Танай гэрийн аль нэг хэсэгт интернэт эсвэл гар утасны сүлжээ унадаг уу? Интернэтийн сүлжээ унадаг бол асуудлаа та өөрөө шийдэж чадна. Зурагттайгаа холбосон интернэтийн төхөөрөмжөө болж өгвөл гэрийнхээ голд байрлуулчих. Болж өгвөл өндөр юман дээр тавь. Тэгээд л боллоо. Уг төхөөрөмжөөс хааш хаашаа сүлжээ жигд цацарч, танай гэрийн аль ч булан тохойд интернэт орно.

Сүлжээ унах шалтгаан: Хүчин чадал

Харин гар утасны сүлжээ унадаг бол шалтгааныг нь эхлээд олоорой. Гар утасны сүлжээ бааз станцаас ирдэг. Бааз станц уулын орой дээр, өндөр барилгын дээвэр дээр, цамхгийн оройд бий. Гар утас бүр хамгийн ойр байрлах бааз станцтай холбоотой байдаг. Гэрээсээ гарч, ажилдаа явлаа. Гэрийн ойролцоох бааз станцын сүлжээнээс чиний утас гарч, замдаа хамгийн ойр байрлах бааз станц бүртэй ээлжлэн холбогдож явсаар, ажлын газрын чинь ойролцоох бааз станцад холбогдоно. Хөдөө явахад уулын орой дээр байрлуулсан бааз станцуудад тэр хавийн бүх хүний гар утас холбогддог. Ийм станцгүй газарт гар утасны сүлжээ тасарна.

Сүлжээ тал тал тийш хэр хол цацрах нь бааз станцын хүчин чадлаас хамаардаг. Хүчин чадлаасаа хамаарч, үүсгэх цахилгаан соронзон орны нөлөө нь ч өөр. Уулын орой дээр хамгийн том, асар их хүчин чадалтай бааз станц байрлуулдаг. Гэхдээ л ямар ч станцад холбогдох гар утасны тоо хязгаартай. Тухайлбал: Нэгэн зэрэг 50 мянган бүлэг яриа үүсгэх хүчин чадалтай станцад 50 мянга 1 дэх хэрэглэгч холбогдох боломжгүй.

Сүлжээ унах шалтгаан: Өндөр 

Тэгвэл хот, суурингийн олон мянган хэрэглэгчийг гар утсаа саадгүй ашиглах боломж бий болгохын тулд 200-300 метр тутамд бааз станц байрлуулах шаардлагатай. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдээллээс үзвэл Монгол Улсын хэмжээнд 2000-аад байршилд 4G, 5G сүлжээний 2000 орчим бааз станц ажиллаж байна. Үүний дийлэнх нь Улаанбаатарт бий. 

Бааз станцыг өндөрт байрлуулах шаардлагатай. Тэгж байж радио долгион агаараар жигд тархан, үүрэн холбооны сүлжээ барилга бүрд орж, хүн бүрийн гар утсанд очдог. Бааз станцыг газарт тавьчихвал эргэн тойрных нь барилгад л сүлжээ ороод, түүний цаадах барилгад сүлжээ хүрэхгүй. Улаанбаатарт 1000 бааз станц байрлуулахын тулд 1000 цамхаг босговол хот ямар харагдах бол? Тийм зай ч байхгүй. Иймд бааз станцыг өндөр барилгын дээвэр дээр байрлуулдаг. Өндөр барилгагүй газарт бол цамхаг босгох, уулын орой дээр байрлуулах зэргээр шийддэг. 

Дээр байгаа бааз станцаас цацарч буй радио долгионы хүч доошлох тусам суларна. Станцаас холдох тусам радио давтамж суларч, тэр хэрээр сүлжээ дагаад багасна.  

Сүлжээ унах шалтгаан: Үүр 

1 бааз станцаас тал тал тийш цацрах долгионыг 1 үүр гэдэг. Бааз станцуудыг байрлуулахдаа үүрүүд хоорондоо давхцахгүй, сүлжээ тасрахгүй байхаар тооцож, зайг нь тохируулдаг. Олимпын 5 цагариг шиг л хоорондоо холбогдож байхаар тааруулдаг. Олон цагариг хоорондоо холбогдохдоо зай үүсвэл тэнд сүлжээ тасарна. 

Танай гэр, сургууль, ажлын аль нэг хэсэгт сүлжээ тасардаг бол тэнд тийм хоосон зай үлдсэн байж болзошгүй. Радио долгионы хүч, газарзүйн байршил, өндөр барилга халхлах гээд янз бүрийн шалтгаанаар сүлжээ жигд биш тархдаг. Танайх, танай хөрш байрны СӨХ дээрээ бааз станц тавиулахаас татгалзсан байх л даа. Хэрвээ барилга дээрээ бааз станц тавиулбал тэр зай нөхөгдөж, сүлжээ тасрах, унах асуудал үгүй болно. 

Сүлжээ унах шалтгаан: Айдас 

Хүмүүс бааз станц аюултай гэж ойлгодог. Тийм, эсэхийг нь судалж үзье. Бааз станцуудыг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) байнга хянаж, шалгадаг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах нэгэн хорооллын байран дээрх бааз станцаас ялгаруулах радио давтамжийг ХХЗХ хамгийн сүүлд шалгажээ. “Юнител” компанийн уг станцаас ялгарах чадлын нягтын үйлчлэгч утга 1 ам метр талбайд 0.0030 Вт, 0.0027 Вт байв. Энэ нь MNS 5594:2020 "Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин” стандартад заасан шаардлагыг хангажээ. 

Бааз станцаас ялгарах цахилгаан соронзон орон 0-300 ГГц байвал байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрчээ. Радио, WiFi, радио, үүрэн холбооны давтамж -300 ГГц цахилгаан соронзон орон үүсгэдэг. Тэгвэл 5G сүлжээний давтамж 0.6-52 ГГц байдаг ажээ. 

Бааз станцаас ялгарах соронзон орныг ийм хэмжээнд байлгахыг Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хороо шаардаж, заасан хэмжээнд байгаа эсэхийг байнга хянахыг улс бүрийн зохицуулах байгууллагуудад даалгадаг. Үүний дагуу манай улсын ХХЗХ бааз станцуудыг зориулалтын багажаар шалгаж, хянадаг юм байна. 

Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хорооны удирдамжийн дагуу Цахилгаан соронзон орны аюулгүй байдлын олон улсын хороо (ICES) “IEEE. C95.1-2005” стандарт баталжээ. НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-аас баталсан “Цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөө, түүний хэмжилт” гэж стандарт бас бий. Эдгээр стандартыг Монгол Улсад ХХЗХ мөрдүүлдэг. 

Тус хорооны өнөөг хүртэл хийсэн хэмжилт, шалгалтаас үзвэл Улаанбаатар хот, орон нутагт бааз станцуудын цахилгаан соронзон орны цацаргалт дунджаар 0.004 Вт/м2 байна. Энэ нь Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хорооноос зөвшөөрсөн хэмжээнээс 100 дахин бага юм. Эргэлзэж байвал та өөрөө шалгаарай. ХХЗХ-ноос хийсэн хэмжилтүүдийн тайлан цахим хуудсанд нь бий. Үүнийг хүссэн хүн бүр үзэх боломжтой. 

Бааз станцаас хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг 0.002-0.2V/m гэж тогтоожээ. Үүгээр бол станцаас ялгарах 50-500 цацрагийн 1 нь хүний биед нөлөөлөх магадлалтай. Энэ бол радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн давтамжаас ч бага.  

Үүрэн холбооны бааз станцын цацаргалтын хэмжээ ямар байвал хүний биед аюулгүй вэ гэдгийг Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хороо тогтоож, стандарт батлан, бааз станц үйлдвэрлэгчдэд мөрдүүлдэг. Үйлдвэрүүд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөө худалдаанд гаргахын өмнө техникийн болон аюулгүй байдлын стандарт хангасан эсэхийг шалгуулна. Шалгалтад тэнцвэл гэрчилгээ авдаг.

Үүрэн холбооны сүлжээ, бааз станцын цахилгаан соронзон орон хүний эрүүл мэндэд хор учруулсан тухай баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа одоогоор байхгүй байгааг ДЭМБ мэдээлжээ. ДЭМБ-ын цахилгаан соронзон орны талаарх бүх судалгааг http://www.who.int/peh-emf/about/en/ хаягаар үзээрэй.

Гар утас халах шалтгаан: Бааз станц, гар утас хоорондын зай

Бааз станц, гар утас хоорондоо хэр ойр байгаагаас хамаарч, гар утаснаас цацрах цахилгаан соронзон орны хэмжээ өөр өөр байдаг. Бааз станцад ойрхон байх тусмаа утас чинь бага чадлаар ажиллаж, цахилгаан соронзон долгион бага ялгаруулна. Ийм үед утас халахгүй. Холдох тусам их чадал гаргаж, цахилгаан соронзон долгион илүү ялгаруулна. Тэр хэрээр утас чинь хална. Сүлжээ муутай газарт явж байхдаа утсаар ярих, интернэт ашиглавал таны гар утаснаас хамгийн ойр байгаа бааз станц руу маш сул дохио очдог. Энэ үед утас бааз станцтай холбогдохын тулд маш их чадал зарцуулж, тэр хэрээр их цахилгаан соронзон орон үүсгэнэ. Үүнээс болоод, утас чинь амархан хална.

Тиймээс сүлжээ муутай газарт утсаа аль болохоор ашиглахгүй байвал зүгээр. Та гар утсаараа маш их ажил амжуулдаг, гэтэл гэрт чинь сүлжээ үргэлж унадаг бол байрныхаа дээр бааз станц байрлуулах хүсэлт гаргасан ч болохгүй гэх юмгүй. Учир нь бааз станц ойр байх тусам таны гар утас үүрэн холбооны сүлжээнд гялс холбогдоно. Тэр хэрээр маш бага цахилгаан соронзон орон үүсгэнэ. Үүнийг ДЭМБ 1996 оноос хойш хийж буй маш олон судалгаагаар тогтоожээ.

Тиймээс орчин үед хүн ам ихтэй, гар утас олонтой газарт бааз станц аль болох олныг суурилуулах замаар цахилгаан соронзон орны нөлөөг бага байлгахыг Дэлхий нийтээр чухалчилдаг боллоо. Харин бид юм бүхнээс айсаар... Мэдэхгүй юмнаас, танихгүй хүнээс л хүн айдаг даа. 

Сэтгүүлч Х.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан