gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     3.25
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 5
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 3.25
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Туулын хурдны замын байгаль орчны үнэлгээнд аудитын баг томилж, шалгах боломжтой”

О.Батхишиг
Ногоон дэлхий
Өчигдөр
Twitter logo

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн нэг Туулын хурдны замын барилгын ажил долоо хоногийн өмнө эхэлснээр олны нийт ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлж, олон асуудлыг дагуулаад буй. 

Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэлийг 30 хувь бууруулах зорилготой хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл, Богд уулын энгэр дагуу зургаан эгнээ, 32 км урт үргэлжлэх юм.

Ингэхдээ нийслэлийн ундны усны гол эх үүсвэр болох Туул голыг дайран өнгөрч буй. Төслийг дагаад иргэдийн дунд “Туул голоо аврах” хөдөлгөөн өрнөж, байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, зураг төсөлтэй холбоотой олон асуудал хөндөгдөж байна. Ялангуяа судлаачдын нэрийг зөвшөөрөлгүй ашигласан гэх шүүмжлэл, мөн нарийвчилсан зураг төсөл Усны газарт ирээгүй гэх мэдээлэл анхаарал татаж буй.

Энэ асуудлаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор О.Алтансүхтэй ярилцлаа.

-Туулын хурдны замын барилгын ажил эхэлснээс хойш олон нийтийн дунд болгоомжлол үүсэж байна. Судлаачийн хувьд та энэ төслийг хэрхэн харж байна вэ?
-Туулын хурдны замын төсөл анх 2013 оноос эхэлж, зураг төсөл нь өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрсэн юм билээ. Хувь судлаачийн зүгээс Улаанбаатар хотод хурдны зам барих хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна.

Гэхдээ хаагуур, яаж барих вэ гэдэг нь хамгийн чухал. Сэлбэ гол дээр гаргасан алдаа Туул гол дээр давтагдах вий гэсэн болгоомж байна. Хоёр өөр төсөл боловч эцсийн үр дагавар нь ижил гарах эрсдэлтэй. Одоогийн байдлаар авто замын асуудлыг зөвхөн хөгжил, дэд бүтцийн талаас нь харж байна. Харин байгальд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий.

-Туулын хурдны замын түгжрэлийг бууруулна гэх зорилго нь өөрөө оновчтой юу?
-Хотын түгжрэлийг бууруулах гэж байна уу, эсвэл баруун, зүүн тийш хөндлөн гарах автомашины урсгалыг сааруулах гэж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Аль аль нь байж болох ч хоёр тийш зорчиж буй орон нутгийн иргэд хурдны замаар шулуун яваад гарах уу гэдэг нь өөрөө асуултын тэмдэг.

Өөдрөгөөр хараад ирээдүйд Азийн авто замын сүлжээний нэг хэсэг, Транс Сибирийн хурдны зам болно гэж төсөөлбөл, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотоор дайрч, Налайх, Хонхороор дамжин Өмнөговь болон зүүн аймгууд руу чиглэсэн замуудтай холбогдож, цааш Замын-Үүдийн замтай холбогдох магадлалтай харагдаж байна. Туул гол дээгүүр тавих хурдны замын энэ хэсэг нь дээрх зураглалын нэг байж болно. Гэхдээ яагаад заавал голын голдирол дотор энэ замыг хэсгийг төлөвлөж байгаа вэ гэдгийг ойлгохгүй байна.

-Олон улсад ийм төрлийн төслүүд дээр гардаг нийтлэг алдаа юу байдаг вэ, Туулын хурдны зам дээр ямар алдаа ажиглагдаж байна вэ?
-Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улсууд хурдны замаа барихдаа голын голдирол руу оролгүй, далангаа дагуулан барьдаг. Голдирлоо давуулж, гүүрээр хөндлөн гарах байдлаар замаа зохион байгуулдаг. Солонгост голдиролдоо оруулан хурдны зам бариад бурууг нь мэдээд нураасан тохиолдол ч бий.

Японы томоохон хотуудад хот доторх хурдны замууд үндсэн урсгал замынхаа дээгүүр, гурав дөрөвдүгээр давхарт, онгоцны буудлаас хотын төв рүү, хот хооронд явдаг чиглэлүүд бий. Автобусны терминалууд нь хотын төвд байрладаг. Манай улсын зураглал дээр замын байршил ижил логиктой гэж ойлгосон. 

Хурдны зам барих нь зөв ч, Туул голын голдирол дотор Монгол Улсын стратегийн нөөц болох ус, түүний асуудлыг зохицуулдаг Усны тухай хуулийг өөрчлөн, зөрчиж барих нь буруу.

Голын голдиролд өөрчлөлт оруулах бол Усны газраас зөвшөөрөл авах зэрэг нарийн шат дамжлагатай. Голын эргээс 50, 100, 200 метр хүртэлх зай хамгаалалтын, хязгаарлалтын, эрүүл ахуйн бүсэд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Хотын түгжрэлийг бууруулахад хөндлөн огтлолын хоёр гурван баганатай гүүр барих нь өөр хэрэг. Гэхдээ Туулын голын голдирлын дагуу 32 км газарт, голдирол руу орсон 10 гаруй км-т зам тавихад баганын тоо олон болж, байгаль орчинд сөрөг нөлөө ихэснэ. Ийм нөхцөлд уг төслийг БОУАӨЯ яагаад зөвшөөрсөн нь асуулт дагуулж байна.

-Байгаль орчны үнэлгээтэй холбоотой үүссэн асуудал анхаарал татаж байна.  Судлаачийн зүгээс энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд Монгол Улсад хэрэгжих аливаа төсөл, хөтөлбөрийг өмчийн хэлбэрээс үл хамааран зураг төслийн шатанд байгаль орчны төлөв байдлын болон байгаль орчны нөлөөллийнүнэлгээ заавал хийхээр заасан. Үнэлгээ нь ерөнхий болон нарийвчилсан гэсэн хоёр үе шаттай.

Туулын хурдны замын одоогийн трасс нь голын голдиролд орж, нэгдүгээр дэнжийг дамнан өнгөрч байгаа тул урт хугацааны сөрөг нөлөөлөлтэйд тооцогдож, нарийвчилсан үнэлгээ зайлшгүй шаардлагатай.

Гэвч үүсээд буй нөхцөл байдлаас харахад зураг төсөл гарсны дараа төлөв байдлын үнэлгээг нөхөж хийсэн байж болзошгүй, мөн өмнөх үнэлгээг хуулбарласан байх магадлал ажиглагдаж байна.

Хуулийн дагуу БОУАӨЯ-наас эрх авсан байгууллага нарийвчилсан үнэлгээг хийх ёстой. Гэтэл ой, усны судлаачид төлөв байдлын үнэлгээнд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Уг үнэлгээ нь төсөл хэрэгжихээс өмнөх орчны нөхцөл, ургамал, амьтан, усны чанар, урсац зэрэг үзүүлэлтийг тодорхойлж, замын багануудын байршлыг тогтоох суурь судалгаа байдаг.

Иймээс одоогийн нөхцөл байдлаас үзэхэд, зураг төсөл гарсны дараа үнэлгээг нөхөж хийсэн байх магадлалтай. Мөн 2013 оноос хойш хийгдэх ёстой байсан үнэлгээнүүдийг шинээр хийхийн оронд хуулбарласан байх боломжтой гэж судлаачийн зүгээс харж байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхэд эрх бүхий үнэлгээний компани технологийн болон байршлын хувилбар боловсруулдаг.

Энэ зам одоо төлөвлөсөн трассаар явбал ямар сөрөг нөлөөтэй, байгальд ямар хохирол учрах вэ, үерийн далангаар тавибал яах вэ, огт зам тавихгүй бол яах вэ гэх мэт хамгийн багадаа 2-3 хувилбар гаргаж, аль нь байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатай байж болохыг төсөл хэрэгжүүлэгч талд хэлэх ёстой. Тэр хувилбаруудыг дэвшүүлсэн эсэхийг мөн нягтлах хэрэгтэй. Усны газрын дарга нь бидэнд нарийвчилсан зураг төсөл ирээгүй гэх тайлбарыг өгсөн.

Усны газар, Ойн газарт нарийн мэдээллээ өгөөгүй байж яаж төлөв байдал, нарийвчилсан  үнэлгээгээ хийлгэсэн бэ гэдэг том асуудал. Дээрээс нь үнэлгээнд ороогүй судлаачдын нэрийг ашигласан нь бүр ч учир битүүлэг.

Байгаль орчинд нөлөөлөх эсэхийг тодорхойлох эдгээр үнэлгээнүүдийг үнэн зөв хийсэн эсэхийг хуулийн дагуу БОУАӨЯ-аас хөндлөнгийн шинжээчдийн эсхүл байгаль орчны аудитын баг томилж, хянан шалгах боломжтой.

-Буруу төлөвлөлттэй хурдны замаас ямар эрсдэл үүсэж болзошгүй вэ?
-Голын голдирол, эрэг, эргээс далан хүртэлх голын дэнж дээр хурдны зам тавигдвал тухайн голын усанд хүнд металлууд, тухайлбал хүнцэл, хар тугалга зэрэг хортой бодисоор хөрс, хөрсний ус, Туул гол бохирдох эрсдэлтэй. Учир нь энгийн 92 бензин нь хар тугалга, хүнцлийн найрлагатай байдаг.

Автомашины дугуйнууд зам дээр хурдтай эргэлдэх үед хүнд металлууд бодис зам дээр наалдан, бороо ороход усны хаялгаар дамжин Туулын голдиролд шингэх, мөн өвлийн цагт авто зам дээр цацсан давс, голын дэнжийн хөрсөнд бууж, хөрсний давсжилт үүсгэх, ингэснээр ургамал ургах нөхцөлийг хязгаарлана.

Туул голын нэгдүгээр дэнж буюу үерийн далангаар хашигдсан хэсэгт хүнд металлуудын бохирдол үүсэж, урсгалаас доош амьдарч буй хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдэнэ. Үнэлгээний компаниуд энэ эрсдлийг тооцоолсон эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Нөхөн сэргээлт хийнэ, нөхөн сэргээгдэнэ гэх тайлбарыг холбогдох удирдлагууд өгч байна. Харин судлаачийн зүгээс нөхөн сэргээгдэхэд хэр хугацаа зарцуулахыг дараах байдлаар харж байна.

Нөхөн сэргээгдэх орчин нь бүрдвэл мод, бут эргээд ургах боломжтой. Гэвч экологийн шинжлэх ухаанд сукцессийн үе шат гэж бий. Эхлээд хөл газрын буюу хогийн ургамлууд ургана.

Ургамлаа дагаад шавж, хорхой нь бүрдэх замаар явсаар мод, бут ургадаг. Энэ процесс 2-3 жилд нөхөн сэргээгдэх боломжгүй бөгөөд одоогийн түвшинд хүртэл 10-15 жил шаардлагатай. Гурваас таван жилд нөхөн сэргээнэ гэдэг нь зөвхөн байгалийн жамаар хөл ургамал ургаж, зарим байршилд бутлаг ургамлын үр соёолж эхлэх л хугацаа юм.

Туул гол хур борооны улиралд борооны усаар тэжээгддэг бол хаврын улиралд урсгалын хэмжээ багасаж, гүний усаар тэжээгддэг. Гүний болон хөрсний усыг агуулж байгаа зүйл нь голын нэгдүгээр дэнж болон голдирол дахь хайрга, чулуу юм.

Хурдны замын багана суурилуулахын тулд хайрга, чулууг ухсанаар гадаргын урсац ихтэй үедээ гүний усаа тэжээдэг доошоо чиглэсэн урсац, эсрэгээрээ гадаргын урсац бага үед гүний уснаас дээшээ чиглэсэн урсац бүхэлдээ хэсэгчлэн сүйтгэгдэнэ гэсэн үг.

Ургамал тариад нөхөн сэргээх нь зөвхөн харагдах байдлын хэрэг. Харин хөрсний усыг яаж нөхөн сэргээх вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

Мөн хүнд металлуудаас үүсэх байгалийн болон хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг жил бүр нөхөн сэргээх үү? Авто зам дээрх борооны ус замын ус зайлуулах хаялга хоолойгоор дамжин Туул гол болон түүний дэнжид цутгана. Тэр бохир усыг хааш нь урсгах вэ, голын дэнжээс зайлуулсан байдалтай тийм урт хоолой татах боломжгүй.

Ингэснээр тухайн хэсгийн хөрс болон хөрсөн дээрх ургамал сөрөг нөлөөлөлд автана.. Хотын төв хэсэгтээ хурдны авто замаас үүдэлтэй бохирдсон ус нь урссаар, Яармагийн гүүрнээс доош Сонгинын орчим Төв цэвэрлэх байгууламжийн бохир устай нийлж Алтанбулаг чиглэлд эрсдэл үүснэ.

-АНУ-ын Мянганы Сорилын Сангийн дэмжлэгтэйгээр шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар Туул голын бохирдол болон урсцын хомсдолыг шийдэх гэж байгаа ч, авто замын бүтээн байгуулалт нь эргээд энэ үр дүнгээ үгүйсгэж, байгаль орчноо баллах зүйл болоод байна уу?
-Төр засаг маань хийсэн зүйлээ эргээд өөрсдийн гараар сүйтгэх зүйл л хийгээд байна.

Мянганы сорилтын сангаар Улаанбаатар хотын усан санг Туул голын эхэнд байгуулж Туул голоо, ундны усаа хайрлая гэж гэж Туул голын гүнээс авдаг 3, 4 дүгээр цахилгаан станцын усыг хэмнэх шийдэл гаргаж, амжилттай болоод нээлтээ хийлээ. Гэтэл авто зам гэж буцаагаад тэрийгээ сүйтгэх юм хийнэ гэдэг гайхаш барж байна. 

-Хурдны замыг байгальд ээлтэй байдлаар яаж баривал зүйд нийцэх вэ?
-Энгийн байдлаар шийдэж болох хэд хэдэн хувилбар харагдаж байна. Туул голын хоёр даланг хүчитгэх эсвэл өргөтгөх замаар хоёр эгнээтэй хурдны зам барих нэг боломж бий.

Нөгөө боломж нь Улаанбаатар хотын дундуур өнгөрөх төмөр замын трассын дагуу хамгаалалтын бүс гэж газар бий. Үүн дээр  хос баганатай зам тавьж болно. Төмөр замынхаа дээгүүр барих бүрэн боломжтой. Энэ шийдлийг олон улс орон ашигладаг.

Одоогийн Туул голын хурдны зам бол сайн хувилбар хэрхэвч биш. 

Солонгос улсад голынхоо хоёр талын далан дээр хоёр урсгалтай хурдны авто зам тавьж, явган хүн, дугуйн зам хийж, ингэхдээ голын нэгдүгээр дэнжээ байгалиар нь хамгаалж, гол ус нь бохирдолд өртөөгүй дунд нь байгалийн шүүлтүүр болсон ургамлын хэсэгтэй байхаар шийдсэн байдаг.

Байгальд суурилсан ийм л шийдлийг Туулын хөндийд хийчихмээр санагдах юм. Тэр их мөнгийг зөвөөр ашиглах боломжууд бий. 

-Үүссэн асуудлыг зүй ёсны дагуу шийдэх ямар гарц байна?
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хууль болон холбогдох журам дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгаль орчны үнэлгээ хийлгэлгүйгээр төслийн үйл ажиллагааг эхлүүлбэл байгаль орчинд учрах хохирлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

Хэрэв эдгээр үнэлгээг буруу хийвэл үнэлгээний компани хариуцна гэж маш тодорхой заасан байдаг.

Энэ үнэлгээ үнэн, зөв хийсэн үү, өмнөхөө хуулбарласан уу гэдгийг БОУАӨЯ-ны Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөл шинжээч томилж эсхүл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгаль орчны аудитын баг томилж ажлын 14 хоног сунгаад 28 хоногийн дотор өмнөх тайлангуудтай харьцуулж хөндлөнгийн, мэргэжлийн дүгнэлт гаргаж болно.

Төрийн байгууллагад олон нийт эргэлзэж байвал байгаль орчны аудитын эрх бүхий хөндлөнгийн  байгууллагаар магадалгаа хийлгэж болно. Байгаль орчны төлөв байдал, нарийвчилсан үнэлгээн дээр мэргэжлийн хүмүүс мэдэгдэл хийж эхэлсэн энэ үед БОУАӨЯ олон нийтийг дэлгэрэнгүй мэдээллээр хангаж ажиллах нь зүйтэй болов уу. 

Ярилцсанд баярлалаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан