Хан-Уул дүүрэгт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй гурван этгээдийг зөвшөөрөлгүйгээр тас шувуу агнасан хэргээр Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх газарт саатуулжээ. Б.Цэдэв хүү Ц.Пүрэвдоржийнхоо хамт Б.Баярсайханыг гуйж, автомашинд нь тас шувууны чихмэл гэх гурван ширхэг үхсэн шувууг ачин Улаанбаатар хотын төвийн нэгэн рестораны эзэнд үзүүлэхээр ирсэн байна. Хэрэв наймаа тохирвол нэг тасыг 30 мянган төгрөгөөр худалдахаар зогсч байж. Энэ үед нь Чингэлтэй дүүргийн эргүүлийн албаны цагдаа нар тэдний автомашинд шалгалт хийснээр илрүүлжээ. Ц.Пүрэвдорж "Эдгээр шувууг агнаагүй. Чихмэл хийх зорилгоор хүнээс худалдан авсан" гэж мэдүүлжээ. Гэвч тэднийг шувуудыг хууль бусаар агнасан болохыг нь цагдаагийнхан тогтоосон байна. Учир нь тусгай зөвшөөрлөөр агнасан шувууны сарвуунд пайз зүүсэн байдаг аж. Шувуудыг биологийн хүрээлэнд шинжлүүлж жин, насыг нь тогтоосны дараа тус бүрийн үнийг гаргах юм байна. Хэдийгээр тас шувуу нь шонхорыг бодвол бага үнэтэй ч залуу байх тусмаа үнэд хүрдэг аж. "Ямар ч байсан хуулийн дагуу торгох, баривчлах, хорих зэрэг шийтгэлийн аль нэгийг хүлээлгэх байх. Харин эдгээр тасыг шинжлүүлж шаардлага хангавал музейд өгөх юм байна. Хэрэв муудсан бол газарт булахаас өөр аргагүй. Байгальдаа зүгээр нисч яваа ховорт тооцогддог шувууг зугаа цэнгээний газар үзмэр болгож мөнгө олох зорилгоор агнаж байгаа нь харамсалтай юм. Гэхдээ дээрх этгээд өөрсдөө агнаагүй гэж мэдүүлээд байна. "Удалгүй энэ хэргийн эзэн холбогдогчдыг бүрэн тогтооно" хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх газрын хэлтсийн дарга Ш.Мягмаржав хэллээ. Тухайн хэргийн талаар сэжигтэн Ц.Пүрэвдоржоос тодруулга авав.
-Хотын
төвийн рестораны эзэнд энэ тас шувуудыг ямар зорилгоор үзүүлэх гэж байсан юм
бэ?
-Би
амьтны чихмэл хийдэг. Энэ тас шувууг бид агнаагүй. FМ-д амьтны арьс худалдан
авна гэсэн зар өгсний
дагуу надад шувуудыг хүн авчирч өгсөн. Нэгийг нь таван мянган төгрөгөөр худалдаж
аваад чихмэл хийсэн. Түүнээс шууд нисч явсан шувуудыг агнаад ачиж ирээгүй. Тэр хотын төвийн
рестораны эзэн эдгээр чихмэлийг "Ресторандаа тавих боломжтой юм уу
үзье" гэхээр нь аваад ирсэн чинь ийм хэрэг болчихлоо. Энэ сарын 13-ны өдөр
СУИС-ийн орчимд байрлах рестораны эзэнд үзүүлэх гээд машины багажийг
онгойлготол хажуугаар зөрсөн хүн гэнэт ирж харснаа
тасын сарвуу хэрэгтэй байна гэсэн юм
яриад явсны дараахан цагдаа нар гараад ирсэн.
-Хэзээнээс
ийм чихмэл хийдэг болсон бэ. Аав
тань бас чихмэл хийдэг юм уу?
-Үгүй.
Аав зүгээр л намайг дагаад явж байсан юм. Би чихмэл хийгээд хоёр гурван жил
болж байна. Ихэвчлэн FМ-ээр зарлуулж амьтныхаа арьсыг авдаг. Надаас чихмэл
авдаг тодорхой тооны хүмүүс бий.
-Чихмэлүүдийг
гэрийн нөхцөлд хийдэг үү. Ямар багаж хэрэгсэл
ашигладаг вэ?
-Далавчаар
нь төмөр утас гүйлгэж эвхэж дэлгэх боломжтойгоор хийдэг. Хадгалалтын хугацааг
нь уртасгахын тулд шоргоолж, давсны хүчил, эрвээхэйн хор зэргийг ашигладаг юм.
-Яагаад
хууль бусаар агнасан шувууг худалдан авсан юм бэ. Тусгай зөвшөөрлөөр агнасан шувууны сарвуунд пайз
зүүсэн байдаг гэсэн шүү дээ?
-Би
энэ тухай мэдээгүй.
Залуу тасны далавчны урт нь гурван метр хүрдэг
Тас шувуу дэлхийд ховордсон шалтгааны нэг нь дээрх шиг
хэрэг олширсонтой холбоотой. Мөн хөгжилтэй орнуудын байгальд амьтны сэг зэм
тохиолдохоо байсан нь энэ махчин шувууны устаж үгүй
болох үндэс болжээ. Уг нь Мангол, Испани
гэсэн хоёр улс тас элбэгтэйгээрээ дэлхийд онцлогддог байна. Харамсалтай нь гэр
орон, зугаа цэнгээний газраа чимэх зорилгоор агнаад байвал манай орон удахгүй
тасгүй болж магадгүйг судлаачид онцолж байна.
Манай оронд харцагын овгийн хар тас
зонхилдог. 5-10 километрийн зайд нисэх чадвартай энэ шувуу хамгийн ихдээ 10-12
килограмм хүртэл жинтэй байдаг бөгөөд тэд цадталаа хооллосон үедээ хөөрч
чаддаггүй гэнэ. Хараа сайтай энэ амьтан аливаа амьтны сэг зэмийг холоос хараад
л өөр амьтны шүд хүрсэн үгүйг мэддэг бөгөөд бусдын хүрсэн сэгийг тоодоггүй. Тас
шувууд бие биеэ холоос хэрхэн
таньдгийг эрдэмтэд судалсаар байгаа ч өдий хүртэл нарийн учрыг нь тогтоогоогүй гэнэ.
Учир нь тэд хоол хүнсээ харсан бол өндрөөс маш хурдтай газарт буудаг. Үүгээрээ
бусдадаа дохио өгч хоол олсноо мэдэгддэг аж. Түүнчлэн хар тасын үржил тун
удаан. Жилд нэг л удаа өндөглөдөг бөгөөд ангаахай нь 5-6 сарын турш эцэг
эхээрээ тэжээлгэнэ. Тэд идсэн идэшнийхээ гулгидсаар ангаахайгаа хооллодог аж.
Залуу тасны далавчийг дэлгээд үзэхэд гурван метрт хүрдэг байна. Хар тас хад цохио, хайлаас модонд үүрлэнэ. Шигүү ойд
амьдардаггүй амьтад. Хамгийн сонирхолтой нь тас шувуу тарваган тахал хэзээ ч
тусдаггүй. Гэвч тэд шувууны ханиадыг тараагч учир хамаагүй агнах нь байгаль
болоод хүнд хохиролтойг амьтан судлаачид сануулж байна. Монголчууд хар тасаас
жийрхдэг ч хор мөргүй амьтан аж.
Я.Мөнгөнцэцэг