Хэрвээ урсах нулимстай сан бол уйлж байгаа даа газар
шороо минь. Бүр эхэр татан мэгшүүлж ч байгаа болов уу. Хөөрхий дөө, хөрөнгө мөнгөөр
хахаж цацсан, бяр чадлаа багтааж ядсан баячуудын хүчит техникт элгээ цөмлүүлж,
голоо гогдуулж байгаа эх орон минь.
Харийн орны зах дээр Монголынх хэмээн цоллуулж эрээн цаас болон худалдагдаж
байгаа газар шороо минь. Монгол Улс мандан бадарч ч байсан, уруудан доройтож ч
явсан. Монголын аль л эрдэм чадалтай хөвгүүд харийн гүрэнд амь насаа алдаж
байсан. Тэглээ гээд газар шороогоо харийн улсад худалдаж яваагүй. Алга дарамхан
газрын төлөө амь насаа өгч байснаас өнөөдрийнх шиг бор ходоодоо тэжээхийн төлөө
эх орноо ууталж байгаагүй. Тэд, өвөг дээдэс минь та бидний өлмий дороос өглөө бүр
түшиж угтдаг энэ л газар шорооны төлөө амь насаараа агуу түүхийг бүтээж үлдээсэн
билээ. Гэтэл өнөөдөр Хонконгийн бирж дээр газар шороог минь хээвнэг худалдаж
байх юм. Харамсалтай нь бид юу ч хийж чадахгүй байна. Монголын шороог зарж
баяжсан этгээдүүд ганцхан утасдаад л нийтлэл дотроос минь нэрээ хасуулж чадаж
байна. Газар шороо, эх орноо гэсэн сэтгүүлчийн үг үнэгүйдэж байгаа нь тэр.
Нутаг дэвсгэр нь байтугай нэр нь дэлхийн газрын зураг дээр цэгээр ч тэмдэглэгдээгүй
шахам улс хүртэл манай газар шорооноос худалдаад авчихсан байх юм. Газар
шороо тусгаар тогтнолоо алдана гэдэг буу барьж байлдаад хүчин мөхөсдөхийг зөвхөн
хэлдэггүй бололтой. Оросоос ч юмуу Хятадаас гэнэтхэн л буу шийдэм үүрсэн нөхдүүд
орж ирээд Төрийн ордныг нь эзлээд ард иргэдийг нь алж хядаад эхэлдэггүй юм
байна. Төрийн толгойд шигсэн авлигач нөхдүүдийн халаасанд ахиухан юм хийхэд л
Монгол Улсын газар нутаг тэдний мэдэлд очиж байна. Нэг л өдөр үүргэвч үүрсэн
буруу номтон орж ирээд “Энэ миний худалдаж авсан газар байна. Та одоо эндээс
даруйхан нүү” гэхэд л бид хөөгдөөд гарахад бэлэн байна шүү дээ. Дэлхийн аль ч шүүхэд
очиж заргалдаад бид дийлэхгүй л болов уу. Нэгэнт л манай төрөөс лиценз олгоод түүнийг
нь гадаадын зах дээр дуудлага худалдаанд оруулаад тэр нөхөр мөнгөө төлөөд
авчихсан бол яаж ч заргалдаад нэмэргүй байх. Тэр цагт эх орон, газар шороо гэж
мянга дахин хашгираад яах юм бэ. Өвөг дээдэс минь амиараа дэнчин тавьж үлдээсэн
эх орон гэж уйлаад яах билээ. Ард түмэн нь амьдрах газаргүй болж бусдын боол
болж амаараа шороо үмхэх тэр үед газар нутгийг минь худалдсан түшмэд Европийн
хаа нэгтээ худалдаж авсан тансаг эдлэндээ язгууртны амьдралаар тансаглаж байх
вий. Газар шороо бол гал голомт минь гэсэн үг. Тиймээс гал голомтыг минь
самарч баяжиж байгаа түшмэдүүдэд хатуу бөгөөд үнэн үгээ дайя. Тэднийг нийтэд
зарлая, бичье, гудамжинд дайралдвал чулуу шидье. Үсийг нь хусъя, үнэнийг нь нүүрэн
дээр нь хэлье. Тэглээ гээд тэд шүүхэд өгөг, шоронд хийг. Бүгдийг нь тэд шүүхэд өгч
шоронд хийж чадахгүй шүү дээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд хэнбугайг ч яаж ч шүүмжлэн бичиж чаддаг атлаа
эх орны тухай бичих гэхээр үг хоолойд торж үзэг цаасан дээр гацаад байна. Магадгүй
эх орон, газар шороо гэдэг энэ үг үнэний шидтэй байх. Эх орон газар шорооныхоо өмнөөс
дэндүү оройтож дуугарч байж бас мэднэ. Хэрвээ урсах нулимстай сан бол шороо
минь уйлж байгаа даа. Ай газар шороо минь… гал голомт минь…
Баримтын хайрцаг
Монгол Улсын 1.566.5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийн 40.758.191. 9
га буюу дөрөвний нэгтэй нь тэнцэх газар нутгаа бид лиценз нэрээр 60-100 жилийн
хугацаатайгаар гадаадын иргэдэд алджээ. Лиценз авсан иргэдийг нэрээр нь хөөвөл
-Д.Самбалайбат-247 -”Монголресорсэс эксплорейшл”
-Б.Ганбат-131-“Кью Жи Экс”
-З.Номундарь-119- “Адамсмайнинг”
-Пол Чер 117- “Айвенхоу майнз“
-Жон Даглес Макгей- 110- “Бату майнинг Монгол”
-С.В.Паушок-90-“Алтандорнод Монгол”
-Фөбио Сампайяо Мазотти- 75 -”Тефис майнинг”
-Кийс Ласковский-71-”Галлантминеранд”
-Ли Хун Си-14 “Жен Юан”
-Тиэн Гуан Гу-9 “Деронгмонголиа”
-Монголын газар нутаг харийн ямар ямар улсын мэдэлд лиценз нэрийдлээр хэд
хэдээрээ очсон тухайд
Англи-443
Орос- 248
Хятад-232
Бермуд -156
Япон- 141
Багами- 98
Канад-76
Солонгос- 70
Кеймений арлууд-59
Антигуа Барбода-30
Л.Мөнхбаясгалан