gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Лхагвасүрэнгээс хар тамхи худалдаж авсан гээд байгаа залуу үүнийгээ нотолж чадахгүй байгаа

2008-02-13
0
Twitter logo
0
Twitter logo
2008-02-13

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг хар тамхины хэрэгт холбог­дуулан удтал шалгасны эцэст долоон жил чанга дэглэмтэй хорих ял оног­дуулсан билээ. Харин “Ганц худаг”-ийн урьдчи­лан хорих төвд болсон шүүх хурлын үйл ажилла­гааг хүний эрхийг хэтэр­хий бүдүүлгээр зөрчсөн явдал боллоо хэмээн дууч­ны өмгөөлөгч А.Энхтөр үзэж байна. Өмгөөлөгч А.Энхтөртэй ярилцлаа. Бидний ярилцлага битүү­ний өмнөх өдөр болсон юм.

-Та дуучин Х.Лхагва­сүрэнтэй хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Би дөнгөж сая уулзаад, “Ганц худаг”-аас ирлээ. Үүнийг бичсэн байна. (Дэвт­рийн цаасан дээр гараар бичсэн бичиг үзүүлэв)

-Юун бичиг вэ?
-Өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг бичсэн байна. Давж заалдана гэж байгаа.

-Бие нь өвдсөн гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар…
-Нойр булчирхайн хурц үрэвсэлтэй. Зүүн талын нүд нь бараг харахгүй байгаа. Эцэж турсан, биеийн байдал нь нэлээн муудсан.

-Шүүх хурлын шийдвэ­рийг дуучин маань яаж хүлээж авсан бэ?
-Ийм шийд гарна гэж ерөө­сөө бодоогүй байсан. “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд болсон шүүх хурлын зааланд дүүрэн хүн байсан. Тэр хүмүүсийн нүдэн дээр шүүх хурлын мэтгэлцээн болсон. Мэтгэлцээн гэж юуг хэлээд байна гэхээр проку­рор яллах баримтаа гаргаад өмгөөлөгч өмгөөллөө хийдэг. Ингээд хоорондоо мэтгэлц­дэг. Шүүх хуралд шинжээч нар оролцсон. Шинжээчид өөрсдийнхөө гаргасан дүг­нэлтийг хамгаалж чадаагүй. Ямар дүгнэлт гаргасан гэдгээ ч ойлгохгүй, хүүхэд шиг улал­заад зогсож байсан л даа. Шинжээчийн дүгнэлт хэрэг шийдвэрлэхэд маш их ач холбогдолтой байдаг. Шин­жээчид маш хангалтгүй ажил­ласан. Дээр нь улсын яллагч, прокурор нь яллах талын нотолгоогоо гаргаж чадаагүй. Яллах талын нотолгоо гэхээр тойруулаад, ач холбогдолгүй зүйл ярьсаар байгаад дуус­сан. Шүүх бүрэлдэхүүн дуу­гүй сонсч, ганц хоёр асуулт асуусан. Ингээд шүүх хурал гурван цаг гаруй завсарласан. Шүүх хуралд оролцсон бүх хүмүүс Х.Лхагвасүрэнг то­дор­­хой хэмжээгээр хэлмэг­дэж байгаа юм байна гэдгийг ойл­госон. “Энэ хүн хэлмэг­дэж байгаа юм байна” гэдэг нь хэний ч нүдэн дээр илт бай­сан. Шүүх хурлаас долоон жил чанга дэглэмтэй хорих ял оногдуулсанд өмгөөлөгч, хуульч хүний хувьд их ха­рамсч байгаа.

-Шүүх хурлын дүгнэлт хүнийг хэлмэгдүүлж байна гэлээ. Тэгвэл хэлмэгдүүл­сэн гэх ямар үндэслэл бай­гаа юм бэ?
-Ял оноохдоо тодорхой тодорхой үйлдэл дээр буруутгаж байгаа шүү дээ. Бу­руутай гэсэн үйлдэл бүрийг нотлох ёстой.

Хөдөлшгүй баримтаар нотолж байж буруутгах ёстой. Хэрэв хөдөлшгүй нотлох барим­таар тогтоогдохгүй, эргэлзээтэй байдал үүсвэл шүүгдэгчид ашигтай шийд­вэр­лэнэ гээд Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулинд заасан байгаа. Үүнийг харгалзах­гүйгээр ял оноож байна гэдэг хүнийг хэлмэгдүүлж байгаа хэрэг. Ялангуяа борлуулсан гэдэг үйлдэл ямар ч нотолгоо байдаггүй. Лхагвасүрэнгээс хар тамхи худалдаж авсан гээд байгаа залуу үүнийгээ нотолж чадахгүй байна. Энэ мэт эргэлзээтэй зүйл их олон байгаа.

-Х.Лхагвасүрэн зарсан гэдгээ өөрөө зөвшөө­рөх­гүй байгаа юу?
-Зараагүй юм чинь яаж зөвшөөрөх юм бэ. Зарсан гэдэг асуудал дээр М гэдэг залуу уг үйлдлийн нотлох цорын ганц гэрч болдог юм. Х.Лхагвасүрэнгээс бодис авсан гэж мэдүүлэг өгөөд байгаа залуу “Авах үед М хажууд байсан” гэдэг. Харин гэрч М “Тийм зүйл огт болоо­гүй ээ. Энэ хүн манайд орж ирээгүй” гэж нотолдог. Тэгээд ч тухайн үйлдэл хэдэн сарын хэдэнд, хэдэн цагт хаана болсон нь тодорхойгүй бай­гаа. Авсан гээд байгаа залуу хоёрдугаар сарын дундуур л гэж багцаа­гаар ярьдаг юм. Гэтэл хоёр­дугаар сард Лхаг­ваа хоёр ч удаа хөдөө чононд явсан байдаг. Энэ үед уг залуу байшингийн орцонд нь орсон тухайгаа бусдадаа тамхи худалдан авсан мэт ойл­гуулж, гүтгэж байвал яах вэ. Тэгээд ч Х.Лхагвасүрэн ху­далд­сан гээд байгаа тэр бо­дисыг урьд нь хэрэглэж бай­сан баримт огт байдаггүй юм. Эх сурвалж байхгүй. Харин ав­сан гээд байгаа хүүхэд өмнө нь өөр хүнээс 30 мянган төгрөгөөр байнга авдаг бай­сан тухайгаа удаа дараа хэ­лээд байгаа шүү дээ.

-Тэгээд бас Х.Лхагвасү­рэнгээс авсан гээд байдаг юм уу?
-Тийм, нэг удаа авсан гэдэг юм.Тэгээд яахаараа 30 мянгаар авдаг байсан зүйлээ Х.Лхагвасүрэнгээс 75 мян­гаар авдаг юм. Хоёрт, гэрчээр нотлогдохгүй байна. Гуравт, авсан гээд байгаа тэр хүүхэд олон удаа мэдүүлгээсээ буц­сан. Гэрч М “Энэ хүн орж ирээгүй” гээд байхаар нь дараа нь хүний ятгалганд орсон мэт нөгөө хүүхэд “на­майг очиход М унтаж байсан” болчихдог. Бүр орон дээр унтаж байсан гэдэг. Үнэндээ Х.Лхагвасүрэнгийн түрээсэлж байсан байранд ор байхгүй байсан. Тэгээд ч хэдэн төгрөг, ямар дэвсгэртээр авч орсноо бүр мэддэггүй юм. Бүх нөхцөл маш эргэлзээтэй байхад нэг хүүхдийн эргэж буцсан, уймар­­сан яриан дээр үндэс­лээд түүнд долоон жил чанга дэглэмтэй хорих ял өгчихсөн. Ямар ч нотолгоогүй ингэж шийдэж байгааг хэлмэгдүү­лэлт гэхээс өөр юу гэхэв. Үнэхээр бага ч гэсэн нотол­сон бол би өнөөдөр ийм юм ярихгүй. Шүүх ингэж хэлмэг­дүүлж шийдвэр гаргахаар жирийн хүмүүс нотлогдсон юм байна л гэж ойлгоно шүү дээ. Өмгөөлөгчийн хувьд дуугарахаас өөр аргагүй болж байна. Өөр ч ярих зүйл бий. Цаг нь ирэхээр гаргана.

-Зарсныг нь нотолж ча­даагүй гэлээ. Тэгвэл хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан юм уу?
-Хэрэглэдэг гэдэг нь бас их бүрхэг асуудал. Намир цэцэг гээд байгаа тэр өвс хар тамхины төрөлд байхгүй л байгаа шүү дээ. Хуулийн байгууллага өөрөө хар там­хины төрөлд орох уу, үгүй юу гэдгийг нь тогтоож чадаагүй. Бүр анх тэр өвсийг Х.Лхагва­сүрэнд Пүрэвсүрэн гээд маа­рамба таван салаа, царван зэрэг ардын уламжлалт ур­гам­лын нэг гээд өгсөн байдаг юм.

-Эмчилгээний зориу­лал­таар уу?
-Тийм. Тамхи шиг татаад өвчнөө намдаадаг юм гээд өгсөн гэдэг. Тэрийг нэг, хоёр удаа хэрэглээд татдаг мэтээр бусдад ойлголт өгснөөс ийм нэр зүүгээд байгаа. Дарханы замаас түүсэн гэдэг асуудал бас байдаг юм. Тэр түүсэн өвс нь ламын өгсөн өвс мөн ч юм уу, биш ч юм уу гэдгийг тогтоогоогүй. Тийм болохоор татсан гэх ойлголт байхгүй байгаа. Пүрэвсүрэн лам ар­дын анагаах уламжлалт эмийн ургамлын нэг гээд өвс өгсөн байна. Тэрийг өвчиндөө эм гэдэг утгаар нь нэг, хоёр удаа хэрэглэсэн. Үүний тулд шийтгэгдэх ёстой юу. Гэмт хэрэг хийсэн гэвэл уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж байх ёстой. Гэтэл тийм юм байхгүй, зүгээр л өөрийн­хөө өвчинд хэрэглэсэн.

-Намир цэцэг гээд бай­гаа тэр өвс Х.Лхагва­сү­рэн­гийн гэрээс олдсон юм уу?
-Ламын өгсөн өвсний үл­дэгдлийг олсон. Тэрийгээ л баримт гээд байгаа.

-Намир цэцэг гэдэг ур­гамал мансууруулах боди­сын төрөлд ордоггүй хэрэг үү?
-Намир цэцэг гэдэг нэр томъёо байхгүй байгаа шүү дээ. Хаана ч байхгүй. Олон улсын хуулийн нэр томъёонд ч байх­гүй, Монголд ч байхгүй. Эм судлал, ургамал судлалд ийм нэр алга. Хар тамхины урга­малтай төстэй л гэж үзээд байгаа болохоос яг тогтоосон юм байхгүй.

-Тэгээд яагаад Намир цэцэг гэж нэрлэсэн хэрэг вэ?
-Яахав, лам л өөрөө тэгж хэлсэн юм билээ.

-Энэ хэргийг шалгах, магадлахад нэлээн хугацаа зарцуулсан. Дараа нь шүүх хурал болж долоон жилийн ял өгсөн. Шүүх хурлын хувьд тухайн хүний хийсэн хэрэгт тохирсон ял өгдөг гэж хүмүүс ойлгодог. Та бол үүнийг эсэргүүцэж бай­гаа юм байна, тийм үү?
-Долоон жил гэдэг Эрүү­гийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 2-оор яллаж байгаа юм. Энэ зүй­лээр бол ялын хэмжээ 5-8 жил байдаг. Долоон жил гэдэг их чанга ял байгаа биз. Шүүх хурал хэргийн бодит байдал дээр ял оноох гэж байгаа бол тухайн үйлдлийг тал бүрээс нь хангалттай нотолж буй нөхцөл байдлыг нэн түрүүнд авч үзэх ёстой. Шүүх хурлын үеэр прокурор нь борлуулсан гэх үйлдлийг нотлох баримт огт гаргаж чадахгүй, өмгөө­лөгч нь ийм юм болоогүй гэсэн барим­туудыг гаргаж тавьсаар байтал тийм шийд­вэр гаргаж байгаа нь харам­салтай. Тэгэхээр шүүх хурал, шүүх бүрэлдэхүүн хан­галт­­тай бус нотлох баримт дээр тулгуурлаж, хэт нэг талыг барь­сан буруу шийдвэр гар­гасан гэж үзэж байна. Ийм эргэлзээтэй нөхцөл байдлын үед ингэж шийдвэр гаргаж болохгүй та­лаар хуулиар хатуу хориглосон байгаа шүү дээ.

-Шүүх хурлын дараа рок, попынхон хэвлэлийн хурал хийхдээ “нэг өвс татсаны төлөө ийм ял оноо­гоод байхдаа яахав” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Хар тамхи бол улс үн­дэст­нийг хөнөөдөг аймшигтай эд. Гэтэл зүгээр нэг өвс гээд яриад, сурталчлаад байх нь зөв үү?
-Ингэж ярьж сурталчлах буруу. Гэхдээ өвс, хар тамхи гэдэг бол ялгаатай. Үүнийгээ ялгахгүй байна. Америк зэрэг оронд өвс нь ийм, хар тамхи нь ийм гээд ялгаад тогтоо­чихсон байдаг. Би өөрөө хар тамхины хэрэглээ гээд энэ чиглэлийг их эсэргүүцдэг хүн. Би хавтаст хэрэгтэй сайн танилцсан. Энэ хэргийг долоо, найман сар өмгөөлсөн өмгөө­лөгчийн хувьд хариуцлагатай хэлье. Х.Лхагвасүрэн өвс та­таад, хар тамхи борлуулаад, бэлтгээд яваад байсан хүн биш ээ. Хүнийг хэлмэгдүү­лээд байна. Яагаад гэхээр, тэр хүн ардын эмнэлгийн ургамал гээд ламаас авсан зүйлээ хэрэглэсэн нь л ийм байдалд оруулчихаад байгаа. Түүнээс биш ганц, хоёр удаа сороход яадаг юм гэсэн ойл­голт байж болохгүй. Хуулиа­раа хориглосон байгаа. Гол нь ламаас авсан өвс хар тамхи лав биш. Мансууруулах төр­лийн өвс байж болно. Түүнийг өвчиндөө санаандгүй хэрэг­лэсэн нь гэмт хэргийн бүрэл­дэхүүнгүй байна. Олон удаа давтаагүй байдаг. Энэ бүх­нээс харахад Лхагвасүрэн ийм ял аваад сууж байх хүн биш. Үнэхээр Х.Лхагвасүрэн хар тамхи хилээр оруулж ирээд, наймаалцаад, байнга хэрэглээд, түүнийг нь тог­тоосон бол би ийм юм ярихгүй. Хавтаст хэрэгт хангалттай нотолгоо байхгүйг би хэлээд байгаа.

Ер нь хар тамхи оруулж ирээд хэрэглэж байсан хү­мүүс баригдсан шүү дээ. Манай толгой баячуудын хүүхдүүд л ийм алхмууд хийж байгаа. Үүнийг таслан зогсоох нь зөв. Гэхдээ Лхагвасүрэнг энэ хэрэгт татаж оруулаад, хэлмэгдүүлэх биш, тухайн хэргүүдийг илрүүлээд зохих ял өгөх нь зүйтэй.

Шууд хэлэхэд, Шүүх хур­лаас өмнө Х.Лхагвасүрэнгийн ял тодорхой болчихсон бай­сан. Үүнийг би нэлээд хүмүү­сийг ярианаас сонсч байсан. Шүүх хурлын өмнөх үйл явц ч харуулж байсан. Батлан даалтаас гэнэт таслан сэр­гийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон. Энэ нь шинэ жилийн баярын урьд өдрүүд байсан. Бид мэдэрч байсан. Гэхдээ нийгмийн цочроож ийм юм явуулж болохгүй ээ. Өнөө­дөр Монгол Улс ард­чилсан, эрх зүйт төртэй. Хү­ний эрх чөлөөг дээдэлсэн орон. Энэ хэргийг шийдэхдээ хамгийн түрүүнд хуулиа ба­рих ёстой. Нотолж чадахгүй бол яллаж болохгүй гээд хуулинд заагаад өгсөн байгаа. Хэрэв хөдөлш­гүй баримтаар нотолсон бол яллаж болно. Хуулийн гадуур юм хийгээд байна.

-Хар тамхитай холбоо­той хэрэг манайд өмнө нь нэг их гарч байгаагүй шинэ зүйл. Харин ийм хэргийг шийдэхэд манай шүүгч­дийн мэдлэг чадвар хэр хангалт­тай байгаа вэ?
-Тогтоож чадахгүй байна. Шүүх хурал дээр шинжээчид хоёр төрлийн дүгнэлт гарга­чихаад түүнийгээ тайлбарлаж чадахгүй зогсч байна. Дүгнэлт гаргасан хүн өөрөө тайл­барлаж чадахгүй байна гэдэг аймшигтай байгаа биз.

Шүүхийн хараат бус бай­дал, хуулийн байгууллагын ажилтнуудын чадвар өндөр байх шаардлага зайлшгүй тавигдаж байгаа. Үндсэн хуу­лиар олгогдсон хүний хамгийн нандин зүйл эрх чөлөөг хасах асуудлыг төрөөс ард түмнээ­сээ уламжлуулан олгосон эрх мэдлийн хүрээнд энэ хүмүүс шийдэж байна. Өнөө­дөр таны эрх ч зөрчигдөж магадгүй болчихоод байна. Хүн болгон үүнд санаа зовох хэрэгтэй.

Дахиад давтаж хэлэхэд эрх зүйт, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн оронд хуу­лийн хүрээнд асуудлыг ший­дэх ёстой. Хуулиар хүмүү­сийг айлгаж сүрдүүлж туг тахина гэдэг байж боломгүй хэрэг. Одоо бид давж заалдах шатны шүүхэд гомдол гарга­на.

-Давж заалдах шатны шүүхэд найдлага тавьж байгаа юу?
-Найдлага тавьж байгаа. Арай бүгдээрээ ийм болчихно гэж байхгүй байлгүй гэж най­даж байна.

-Дуучны маань ээж өн­дөр настай хүн байдаг гэл үү?
-Ээж нь бие муутай хөг­шин бий. Шүүх хурал болж байхад “Ганц худаг”-ийн га­даа ирж, сүүгээ өргөчихөөд явсан. Шүүх хурлыг нээлттэй хийж болох л байсан. Хүнээс нууц­лаад байх юм байхгүй шүү дээ. Хар тамхи хэрэг­лэсэн гээд байгаа юм бол шүүх хурлыг нээлттэй, хэв­лэл мэдээллийнхнийг оруу­лаад хийх хэрэгтэй. Яагаад заавал хэвлэлийнхнээс хаалт­­тай, цэргээр хамгаа­лагдсан, онц­гой бүсэд хийх хэрэгтэй юм. Өнөөдөр та нар шүүх хуралд суусан бол бүх зүйл тодорхой байх байсан. Ийм хэлмэгдүү­лэлт байдаг юм аа гэхээр байсан. Тэнд байсан бүх хү­мүүст ийм л ойлголт төрсөн. Шүүх хурал завсарлахад прокурор нь яллаж чадахаа байсан, шин­жээчид нь юмаа мэдэхгүй уймарсан их хэцүү байсан. Хүний эрх чөлөөг хязгаарлах үгүйг шийдэх хариуцлагатай асуудалд ийм гоомой хандаж болохгүй ээ гэж би олон удаа хэлсэн.

-Асуудлыг үнэн зөвөөр нь шүүсэн бол таныхаар ямар ял оноох боломжтой байсан бэ?
-Хэд хэдэн шийд гарах боломж байсан. Үнэхээр эргэлзээтэй зүйл олон байгаа бол нэмэлт мөрдөн байцаал­тад буцааж болох байсан. Үнэхээр эргэлзээтэй зүйл олон байсан шүү дээ. Эсвэл яг таарсан ялыг нь өгөх ёстой байсан. Татаж үзсэн гээд байгаа бол хар тамхи татаж хэрэглэсэн, хадгалсан гэсэн зүйл ангиар шийтгэж болох байсан. Янз янзын хувилбар байсан шүү дээ.

Д.Оюунтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан