Одоогоос тавин жилийн өмнө хилийн чанад руу ердөө 20 сая хүн амралтаараа зугаалсан байдаг. Тэгвэл дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор 2007 онд 900 саяд хүрсэн байна. Тэрбумд хүрэхэд эрчим хүч болон Америкийн эдийн засгийн асуудал нөлөөлсөн гэж үздэг.
Сүүлийн хоёр жилийн байдлаар дэлхийд 100 саяас дээш хүн аялал жуулчлалаар гадагшаагаа явсан байна. Өнгөрсөн онд Европ жуулчдад хамгийн таатай тив байжээ. Тэнд 480 сая жуулчид орж гарсан бүртгэлтэй байна. Турк, Грек, Португал, Итали болон Швейцар улсад хамгийн их жуулчдын урсгал байжээ.
Жуулчдын нөгөө нэг хэсэг нь харийн хачин орнуудыг сонирхдог болсон байна. Тухайлбал, 2007 онд Ойрхи Дорнодод 46 сая жуулчид аялсан байна. Харин Ази Номхон Далайн орнуудад жуулчдын 10.2 хувь, Өмнөд Америкт б сая, Африкт 3 сая жуулчид бүртгэгджээ. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар хөгжиж байгаа орнууд аялал жуулчлалын төв болж байгаа бөгөөд ойрын хугацаанд хөгшин Европыг гүйцэх магадлал өндөр байна гэнэ. Аялал жуулчлалын хэтийн төлөв байдал тогтвортой байх бөгөөд энэ салбар чөлөөт цагийн хамгийн олонд дэлгэрсэн төрөл хэвээр байна. Гэхдээ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхны үзэж буйгаар 2008 онд энэ салбарын өсөлт буурах төлөвтэй байна. АНУ болон дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, эрчим хүчний нөөц, онгоцны үнэтэй тасалбараас энэ бүгд шалтгаална гэж үзсэн байна.