Танилтай хүн талын чинээ гэдэг. Энэ үг үнэн болохыг амьдрал дээр харуулж чадсан хүний нэг бол яах аргагүй Түлш эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар аж. Тэрбээр Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиар "танил" Н.Энхбаяртаа тус болж III хороолол дахь "Сайхан төв"-дөө сонгуулийн төв штабыг нь байрлуулж их тус хүргэсэн нэгэн. Уг нь Увсынх боловч Архангайн Н.Энхбаяртай яагаад сүжрээд байдгийг нь хүмүүс ойлгодоггүй. Тэр Увсад төрсөн эр, эм, аль нам, эвслийн хэнбугай байсан ч нутгархдаггүй. "Том ах" Ц.Нямдоржийнхоо үгэнд ордоггүй болохоор нутгийн ах нь ч нэг их сүйд болдоггүй. Тиймээс Ч.Хүрэлбаатарыг ганцхан хүнд насан туршдаа үнэнч явна гэдгийг нь хүмүүс мэддэг аж. Тэр нь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр. Агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө гэдэг шиг Н.Энхбаяр өөрт нь тэгтлээ сайн Хүрлээг үе үе урамшуулдаг бололтой. Түлш, эрчим хүчний сайдад нэр нь хоёр буцсан ч томилогдсон. Салбарынх нь сайдыг "Тендерийн сайд" хэмээн нэрлэдэг. Учир нь түлш, эрчим хүчний салбарт явагдсан бүх тендерийн 10 хувийг Хүрлээ сайд авдаг гэсэн хардлага олны дунд байдгаас дээрх нэр үүдэлтэй аж. Түүгээр ч зогсохгүй хэдхэн жил төрд ажилласан хүн яахаараа орон сууцны хороолол бариулдаг байнаа гэж гайхах хүмүүс ч бий.
Нэг хэсэг хөрөнгө оруулагч нартай хийсэн ашигт малтмалын гэрээний төсөл дээр хамгийн сайн ажилласан мундаг мэргэжилтэн гэж сайшаагдсан. Гэтэл уг гэрээ нь Монголынхоо эрх ашгаас урваж ард түмнийхээ баялгийг харийнханы халаасанд хийчих дөхсөн гэж тендерийн сайдын нэр хүндийг нэлээд унагасан. Энэ бүхэнд шаналж явсан Хүрлээ сайд ажлынх нь өрөөний үүдэнд өлсгөлөн зарласан иргэн н.Лхагвадоржид амьтан хүний чөлөөнөөр багахан хэмжээний мөнгө атгуулах гэж байгаад бүр ч баларсан. Тэгэхээр нь шаралхсандаа шүүхэд өгч сая нэг юм санаагаа амраасан. Сангийн сайдын Төрийн нарийн бичгийн даргаас Түлш, эрчим хүчний сайдаар томилогдох үедээ нэлээдгүй хэл амтай тулгарсан ч танилуудынхаа хүчээр хэдэн сар ч болтугай сайдын сэнтийд заларчихсан хоншоортой аавын хүү. Иймэрхүү намтартай хүн Түлш эрчим хүчний яаманд ирсний ашиг юу байсан юм бол хэмээн хүмүүс ихэд сонирхож таамаглал дэвшүүлсээр удаж байгаа.
Олны үг ортой. Тэдний ярианаас сийрүүлбэл Ерөнхийлөгч Н.Энхбаярт 2009 оны сонгуульд өрсөлдөх мөнгө хэрэгтэй. Дэл сул мөнгө олохын тулд энэ залуугаар дамжуулан тус салбарын тендерээс 10 хувийг нь авдаг. Техникийн хяналт нэрээр өөрсдийн хүнийг тендерийн комисст оруулж "сүлжээ" үүсгэн хувь тоншдог арга нэгэнт тэдний дунд бий болсон. Өөр нэг зүйл нь Эрдэнэтэд цахилгаан станц шинээр бариулах гэнэ. Мянганы замаас ч дутахгүй энэ төсөл хэрэгжсэнээр төвийн эрчим хүчний системээс Эрдэнэт хараат бус болох сайн талтай, хуучин эрчим хүчний систем нь дампуурч эзэнгүйдэх муу талтай гэцгээж буй. Ингэхийг нь Н.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, "МCS"-ийн "сүлжээ" хүлээж байдаг бололтой. Учир нь өөрсдийнх нь боловсруулсан шинэ цахилгаан станц барих төсөл хэрэгжиж эхэлбэл дээрх хүмүүс төслөөс дор хаяж 50 сая ам.доллар "унагах" бололцоотой болох аж. Энэ нь тэдэнд л ашигтай болохоос Монголын ард түмэнд наалдах зүйл огт биш аж. Ийнхүү гэрээ, төсөл боловсруулах нэрээр өөртөө, танилдаа унацтайгаар "ард түмнийхээ төлөө" төрд ажилладаг тендерийн сайд маань энэ удаагийн сонгуульд ХУ намаас Увс аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа шуударсан юм байх.
Ц.Дарь