Герман хэлний “Lumpen” буюу монгол руу буулгавал “уранхай”, “ноорхой” гэсэн нэгэн нэр үг XIX зуунд нэр томъёо болон улс төрд орж ирсэн. Аугаа cэтгэгч Карл Маркс пролетари ангийн хамгийн доод давхаргынхныг төрөлх хэлэндээ ийн оноон нэрлэж, хэвшүүлснээр “Люмпен- Пролетари” гэгч анги цаасан дээр үүссэн түүхтэй.
Хожим ХХ зуунд нийгмийн анги давхаргад үл хамаарагчдыг бөөнөөр нь “люмпен-пролетари” гэх болсон. Тэр давхаргад тэнүүлчид, гуйлгачид, эрүүгийнхэн, гудамжны янхан, хөлсний цэрэг харьяалагдаж байв. Бүр нийгмийг люмпенчлэх гэгч ойлголт гарч, энэ нь нийгмийг хямралд хүргэж, яваандаа нийгэм тэсрэн, хувьсгалд хүргэдэг түүхэн зүй тогтол Октябрийн хувьсгалаар хэвшин тогтсон нь ийм түүхтэй юм.
Люмпенчлэх гэдгийн хамгийн гол аюул нь материаллаг гэхээсээ сэтгэхүйд очиж тусах тусгал нь юм. Октябрийн хувьсгалыг Ленин сэдэж, Троцкий удирдаж, харин жинхэнэ “люмпен- пролетари” биеэрээ болсон Сталин буухиачлан хэрэгжүүлжээ. Архичин, ядуу, гуталчны хүү багадаа тамын амьдрал туулсан залуу ламтан Сталин чухам өсч өндийгөөд зартай хулгайч, хожим нь банк ухдаг дээрэмчин болж явснаа хувьсгалчдын эгнээнд “люмпен- пролетари” ангиа төлөөлөн орж иржээ. Ленин ба хувьсгалчдыг мөнгөөр тасалдаггүй Сталин хожим Ленинийг залгамжлахын тулд хотын сэхээтэн гаралтай бүх удирдагчдыг хядаж дуусгасан. Тэр их хядлага нь 1937 онд дээд оргилдоо хүрч, сүүлдээ “эмч нарын”, “профессоруудын” гэхчлэн төрөл мэргэжлээр нь хядлагаа сэхээтний эсрэг үргэлжлүүлжээ.
1921 онд хувьсгал ялахад бараг нийтээрээ “люмпен- пролетари” болсон
Ийм жишээг Гитлер, Муссолини нараас хайж, адилтгаж болно. Австрийн тосгоны дундаж айлын хүү амьдрахын эрхэнд хотод барлаг болж, элдэв ажил хийж, айл дамжиж явсаар 29 нас хүрсэн.Азаар цэрэгт татагдан дайнд явж нэр усаа мандуулсан ч дахин хямрал дунд амьдарч хэдэн хувцаснаасаа өөр өмчгүй тэнүүчилж явсан. Нэг мэдэхнээ нацистуудын удирдагч болчихсон, шударга сонгуульд намаа ялуулаад Ерөнхий сайд болсон түүх Гитлерт буй. Соёлжиж гэгээрсэн Герман оронд ийм зэргийн “люмпен- пролетари” төр барина гэдэг үнэхээрийн ойлгомжгүй үзэгдэл. Ийм үзэгдэл эртний соёлт, иргэншилтэй Италид 22 жил үргэлжилж, Дуче гэгчийн инээдэмт, эмгэнэлт жүжгийн тайз болсон нь бүр ч оньсого.
Ийм жишээг мөн Мао Зэдунээс хайж болно. Номын санчийн дамжаа дүүргэсэн энэ ядуу тариачин 14 настайдаа гэрлэж, түүнээс хойш гурван удаа эхнэрээ сольсон бөгөөд төрсөн үрсээ хэзээ ч тоож байгаагүй юм. Ингэж явсаар эцэст нь гон бие гозон толгой, хэнийг ч үл хайрлагчаар түүхнээ үлджээ. Сэхээтнүүдийг үзэж чаддаггүй, төр барихаасаа бүр өмнө 1930- аад оноос сэхээтний эсрэг хядлагаа Хятадад эхлүүлсэн.
Манай Монголын хувьд бол 1921 онд хувьсгал ялахад бараг нийтээрээ шахуу “люмпен- пролетари” болсон, нийгэм нь тэр чигтээ люмпенчлэгдчихсэн тухай түүхчид ярьж, бичдэг. Зуугийн нэг нь бичиг үсэгтэй, зургаагийн нэг нь хийдэд, ноорхой ядуусаар дүүрсэн, хог, золбин нохой хот хүрээгээ дарж алах шахсан, бөөн яр тэмбүү, дундаж наслалт 40- өөс давдаггүй, ер нь болохгүй бүхнийг хувьсгалчид хүлээн авсан юм ярьдаг. Тийм орныг өдий зэрэгтэй болгосны гавьяаг мартаж үл болно. Санбэйсийн хүрээний ядуу эмэгтэйн бутач хүү Чойбалсан тэнүүлч амьдрал дунд хувьсгалч болж, өс хонзон авалтаа мөн л сэхээтнүүдээс эхлүүлж байлаа.
Үндэсний сэхээтний эсрэг энэ их яргалал 1937 онд цэцэглэж, цус, нулимстай 1940-өөд оныг угтаж, цөллөг, намын шийтгэлээр үргэлжилсээр бараг 1990 онтой золгожээ. Сэхээтэнд халгаатай байх онолын үндэс нь Ленин багшийн заасан “сэхээтэн бол гуйвагч дайвагч, урвагч анги” гэдэг сургаалиасаа илүүтэйгээр “люмпен-пролетарийн” люмпенчлэгдсэн сэтгэлгээ Монголд голлосон хэрэг болов уу. “Ядуу малчны хүү Дэмбэрэл” баян айлын зарц явснаа хөдөлмөрийн баатар болдог “Хүргэн хүү” кино байна. Сэхээтэн гаралтай, өмч хөрөнгөтэй Хайдав архичин болж, зарлага хийдэг түүх тэнд бас бий.
1970-аад онд МАХ Н-ын Төв хорооноос тусгай тогтоол хүртэл гарч, малчин ажилчны хүүхдийг гадаадад түлхүү суралцуулах хууль хэрэгжиж байв. МАХ Н-д элсүүлэхдээ гарал үүслийг нь их хардаг ба малчин ажилчны гэр бүлээс гаралтай бол ногоон гэрлээр элсдэг байв. Тэр ч бүү хэл оюуны ба биеийн хөдөлмөрийн үнэн цэнийг хавтгайруулж цалинг тэнцүү тогтоож, хотын сэхээтний цалин нормын ажилчныхаас олон дахин доогуур байхаар тогтоож байсан хөгийн түүх ердөө саяхных юм. Чухам ийм бодит хөрсөн дээр люмпен- элит гэгч Монголын нийгмийн шинэ давхарга үүссэн болов уу.
1950-иад онд нэгдэлжиж хөдөөд хөрөнгөтэй малчид устсан, 1960-аад онд хот руу бөөнөөрөө суурьшсан, атрыг эзэмшсэн билээ.Мөн соёлын хэд хэдэн хүчтэй довтолгооноор хир бөөснөөсөө салж, ардын сургуульд кампаничлан элсүүлсэн, СССР руу бөөнөөр нь сургуульд явуулсан гэхчлэн нийгмйн дэвшлүүд орчин цагийн монгол люмпен-элитийн эхлэлийг тавьжээ.
Нэгэнтээ нам-засаг нь “малчин гаралтай” гээд хатуу заачихсан тул социализмын үед тэд засаг төр, яамдын толгойд бөөн бөөнөөрөө, эгнээ эгнээгээрээ гарч ирсэн. Нутгархах жалга довын үзэл төр-засгийн бодлогын хэмжээнд хэвшин тогтсон нь чухам тэдний гарал үүсэлтэй холбоотой, ганц Монгол гэлтгүй коммунист ертөнцөөр тархсан түгээмэл үзэгдэл байлаа. Жишээ нь, Монголд баруун нэгэн аймгийн малчны хөвгүүд люмпен- элитийн маш хүчтэй цуваа үлдээсэн нь эдүгээ ч үргэлжилж байна. Манайд “Увсынхан”, “Завханыхан”, Москвад “Днепропетровскийнхэн”, Бээжинд “Хунанийнхан” гэхчлэн коммунизмын тэр түүх бидний үеийнхний тархинд баттай үлдсэн. Эд бүгд залгамжлалаа зөвхөн тэр “дов” дотроосоо тодруулдаг хуультай байлаа.
Нэг нутаг усны люмпен-элит төр барих нь юунд болохгүй гэж? Харин ч төр тогтвортой, хийдэгдэлгүй явах бус уу. Үүний жишээ бол Цэдэнбал, Батмөнхийн залгамжлал байна.
Энэ бол сайн талыг нь зөвтгөх хариулт гэж бодъё. Гэтэл муу үр дагавар бишгүй байна аа. Цэдэнбал, Батмөнхийн маягийн улс төрийн залгамжлалын орчин үеийн боловсронгуйжсан, дүрсээ өөрчилсөн хувилбар нь “Нутгийн зөвлөл” гэх хагас мафийн сүлжээ хэмээн нэрлэмээр.
Зартай хулгайч, дээрэмчин явсан Сталин люмпен- порлитарийг төлөөлдөг
Монгол люмпен-элитийн үзэгдэл эдүгээ үргэлжилсээр, хэл ам, хэрүүл дагуулсаар байна. Нийслэл хөдөөжиж, хотжисон хөдөөнийхөнд зориулсан соёл, урлаг, уран сайхан, хошин урлаг, яруу найраг, спорт, шашин суртал цэцэглэж, түүх рүүгээ ухарч сэтгэх сэтгэхүй давамгайлж, өнөөгийн нийслэлчүүдийн төрх иймэрхүү байгаа бус уу. Тоогоороо Японы их дээд сургуулиас хол давчихаад, одоо бараадаж буй улсын ба хувийн энэ олон их дээд сургуулиудад зонхилох нь хөдөөнөөс ирэгсдийн үрс байна. Эргээд мал дээр гарахгүй тул хот газрын люмпен-элитийн нөөц эгнээг тэд тэлнэ.
Тэд ба тэдний гэр бүлийнхний замналын график товч тодорхой. Хөдөөнөөс ирээд хувийн дээдэд гайгүй суралцана, оюутан ахуйдаа төр барьж буй, барих аль нэг намын залуучуудын байгууллагад элсэнэ, “дайрагч отряд”-ын маягийн кампанит ажилд (хичээл хаялт, жагсаал, цуглаан, суулт гэх мэт) оролцоно, нутгийн нэг ахаа бараадан намын идэвхтэн болно, энэ бүхэн нь цалингүй ч гүрийгээд байх нь тэр. “Нам дагавал ам тосдоно” гэдэг зарчмаар яваад байна, яваад л байна. Нэг мэдэхэд нам комнь ялна. Тэр өөрөө ч, гэр бүл нь ч жаргана.
Өнгөрсөн 27 жилээр авч үзвэл люмпен-элитийг сөрөх гэсэн алхам хэрэгжүүлж үзсэн. Би энд “1996 он”-ыг жишээлэх дуртай. Ардчилсан нам засгийн эрх авсан нь гол үзэгдэл мөн, гэвч хамгийн гол нь монголчуудын люмпен-хөдөөгийн сэтгэхүйд очиж туссан тусгал нь эгнэшгүй үзэгдэл байсан гэж үздэг. Монголын түүхнээ анх удаа хотын сэхээтний, хотын унаган хүү Ерөнхий сайд болсон ба энэ гараа тасрахгүй явах эхлэл тэгэхэд тавигдсан юм. Хотын сэхээтний хөвгүүд охид олуулаа нийлээд төр барьж болдог гэдгийг тэр сонгууль нотолж, энэ цагаас монголчууд “хөдөөний хүүхэд” хайдаг донтолтоосоо бага ч болов татгалзсан байх. Тэр цагаас хойш төр барьж буй аль ч улс төрийн намын дээд оройг аваад үз. Хотын хүүхдүүд намуудыг залж ирсэн, тэгж ч яваа. Тэр зөв эхлэлийн ачаар 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хотын хөвгүүд, 40 мянгатын нэг довны гурван “цагаан гартан” үзэлцэн нэг нь ялж, тангарагаа өргөж байлаа. Монгол Улсын Төрийн тэргүүний суудал түүхэндээ анх удаа хотын хүүхдийн гарт тийнхүү шилжсэн.
“Увсынхан”, “Завханыхан” гэдгийг “Нэгийнхэн”, “Хорингурвынхан” нэг хэсэгтээ орлосон бус уу. Хотын сэхээтэн гаралтай Ерөнхий сайд нар, одоогийн Ерөнхийлөгч, УИХ - ын дарга, Ерөнхий сайд нар нь Улаанбаатарын унаган иргэд байгаа нь нэг талын дэвшил хэмээн би үздэг. Сэтгэхүй талаасаа XXI зууны даяаршлын эрин рүү Монголын сонгогчид яалт ч үгүй сонголт хийж байгаа тул 2020 оны “76” дотор “тийм аймгийн тийм сумын нутгийн зөвлөл”-ийн төлөөлөл, “уугуул” багахан шиг л сонгогдоосой.
“Ардчилал”, түүний “зарчим”, “шударга сонгууль” гэж эрхбиш байх ёстой бол нутаг усны люмпен-элитийн уламжлалаас татгалзах ёстой юм. XXI зууны даяаршлын эриний хөгжлийн хурд, мэдээллийн хязгааргүй орон зайд дасан зохицож, хөрвөж, өрсөлдөх гэж байгаа бол люмпен сэтгэлгээг ор тас хаяж, нутаг усны гэх бүх юмнаас, тэр ч бүү хэл үндэсний зарим уламжлал соёлоосоо татгалзах дээрээ ч тулж магадгүй. Хамгийн түрүүлээд 4 аймаг, 60 гаруй хошуудын засаг захиргааны шинэ системийг мөрдөж, аймаг сумдын жалга довын үзлийг нураах хэрэгтэй.
Олхонуд Баярхүү