gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад байлдааны туг гардууллаа

Б.Чимэг
Нийгэм
2018-10-03
0
Twitter logo

Сургуулийн жилийн эхэнд жил бүр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг зохион байгуулдаг. Энэ удаад энэ сарын 02-ноос 04-нд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд болж байна.

Энэхүү цугларалтыг Зэвсэгт хүчний 2018-2019 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн агуулга, цаашдын зорилго, зорилтуудыг тодорхойлох зорилгоор зохион байгуулдаг.

Цугларалтын 2015 онд байгуулагдсан, энхийг дэмжих ажиллагааны мотобуудлагын бригад буюу Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардууллаа. Ёслолд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний нийт анги, байгууллагын удирдлага, захирагч, дарга нар, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын харьяа Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг шинэхэн байгуулагдсан Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

Байлдааны туг нь дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсоор ирсэн билээ. Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо болон доор нь монгол бичгээр “Монгол Улсын төлөө” гэсэн байдаг нь зүгээр нэг бичигдээгүй, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө урсгасан цус, өргөсөн амиар бичигдсэн түүхтэй.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн Батлан хамгаалахын багц хуулиуд Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан нь батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажлуудын эхлэл болсон юм.

Зэвсэгт хүчи зөвхөн байлдааны үүрэг төдий бус террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа явуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, байгалийн гамшиг, ослын үед иргэдэд туслах, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох болсон нь өнөө цагт дэлхий нийтэд түгээмэл байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах төдийгүй олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий энхийг дэмжих ажиллагааны бие даасан 3 батальонтой Зэвсэгт хүчний 345 дугаар бригадыг хэдхэн жилийн өмнө анхлан байгуулж байсан бол өнөөдөр энэ бригадад байлдааны тугийг гардуулж байгаа нь танай бүрэлдэхүүнд төдийгүй Зэвсэгт хүчний хэмжээнд тэмдэглэгдэх чухал үйл явдал мөн.

Байлдааны тугаа хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө бие, сэтгэл, оюунаа бүрэн зориулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд итгэлтэй байна.

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн, амжилт хүсье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэжээ.

Зэвсэгт хүчний 345 дугаар бригад нь Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацаанд шилжин байрлаж, байлдааны болон хуулиар хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэх, харьяа батальонуудын байлдааны бэлэн байдал, бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны тооцоо, өгөгдөхүүнийг бэлтгэн боловсруулах, удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах, бригадын зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй юм.

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчаар бригадын генерал Л.Гансэлэм ажиллаж байна гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан