Хүн ам олноор оршин суух болсон Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элизабет" хотхоны ойр орчимд сургууль барих газрыг Нийслэлийн засаг дарга шийдвэрлэжээ.
Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалт бүхий 7500м2 газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Шинээр сургууль баригдах энэхүү газрыг өмнө нь зарим иргэн, ААН эзэмшдэг байсан бөгөөд хуулийн дагуу уг субъектуудын газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгож, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Боловсролын газарт гардуулжээ.
Нийслэлийн энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдсан юм. Газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай үргэлжилж байна.