Ирэх сарын 1-н буюу энэ пүрэв гарагаас эхлэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг мөрдөж эхэлнэ.
Манай улсад жилд 5000 гаруй зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 600-650 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байна. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, дүрэм мөрдөөгүйгээс үүддэг гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буй юм.
Тиймээс шинэчилсэн дүрмийг хэрэгжүүлэх нь зам тээврийн ослын тоог бууруулах, хүний амь насыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай талаар хэлж байна.
Манай улсад жилд 5000 гаруй зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 600-650 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг
Шинэчилсэн дүрэмд орсон зарим заалтуудаас дурдвал 10 хүртэлх насны хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгах, жолооч хэт чанга хөгжим сонсох, чихэвч ашиглахыг хориглох, явган зорчигч зорчих хэсгээр явж байхдаа мөн чихэвч ашиглах, утсаар ярихыг хориглох, уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар уруу орохыг хориглох зэрэг болно.
ТЦА-наас жолооч төдийгүй явган зорчигч нарыг шинэчилсэн дүрэмтэй сайтар танилцахыг зөвлөж байгаа юм. Мөн замын цагдаа нар эхний удаад сануулга болгон мэдээлэл өгөх бөгөөд үүнийг тэмдэглэх юм. Харин дараагийн удаад хариуцлага хүлээлгэж ажиллах юм байна.
Ингээд ТЦА-аас гаргасан замын хөдөлгөөний дүрмийн шинээр орсон заалтуудыг хүргэж байна.