gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.10
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гарьд Б.Гончигдамба түрүүлж, арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ

Спорт
2018-11-27
0
Twitter logo

Хаант засаглалыг Бүгд найрамдах засаглалаар сольж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу олон түмний нэрлэж заншсанаар “Улс тунхагласны баяр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан “Спортын төв ордон”-д боллоо.

Тус барилдаанд улсын арслан гурав, улсын гарьд нэг, улсын харцага зургаа, улсын начин 19, аймгийн арслан 57, цэргийн арслан нэг, аймгийн заан 20, аймгийн харцага 21, нийт 128 бөх барилдав.

Нэгийн даваанд улсын начин Ч.Цогбаяр, Б.Сугаржаргал, Б.Бадамсүрэн, Б.Баатарцол, Ба.Батжаргал нар өвдөг шороодсон нь чанга учраатай, чансаа сайтай барилдаан болсны гэрч байв. Энэ даваанд улсын начин Д.Цэрэнтогтох аймгийн заан Г.Бадрахыг шуудагнаас мөргөж хөөхөд дагуулж зайлж мушгиад, аймгийн заан Н.Энхжаргал, аймгийн хурц арслан Э.Ууганбаярыг тавхайлдаад давсан нь үзүүштэй барилдаанууд байлаа.

Хоёрын даваанд “Монгол бахархлын өдөр”-ийн барилдааны хоёрын даваанд таарч барилдсан улсын начин Б.Сангисүрэн, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар дахин таарч, Булганы залуу арслан давав. Мөн өнөө жилийн улсын баяр наадмын хоёрын даваанд таарсан үе тэнгийн хоёр залуу дахин таарч, аймгийн арслан Н.Мустафа залуу начин Д.Цэрэнтогтохоос даагаа нэхсэн юм.

Гурвын даваанд улсын начин Ц.Одбаяр улсын начин Б.Ганхуягийг гар таллаж тахимдаад, улсын начин Д.Анар улсын начин Б.Хишигбаатарыг дагуулж хөмрөөд давсан нь уран барилдаан байлаа.

Оноолтын даваанд өмнөх барилдааны түрүү үзүүр улсын харцага Б.Бат-Өлзий, Д.Анар нар таарч, Д.Анар начин барьц сонгож хашиж хавираад давав. Мөн улсын начин Б.Серик улсын харцага Б.Одгэрэлийг мордоход гар зөрүүлж мушгиад дунд шөвөгт шалгарлаа.

Тавын даваанд улсын арслан Э.Оюунболд улсын начин Ц.Одбаярыг, улсын гарьд Б.Гончигдамба улсын начин Б.Серикийг тус тус төвөггүй давсан бол улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага М.Бадарчийг амлаж, мушгин давав. Энэ хоёр бөх намрын нээлтийн барилдаанд мөн таарч М.Бадарч харцага давсан юм. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва улсын начин Д.Анарыг амлан барилдсан боловч өвдөг шороодов.

Их шөвөгт улсын арслан Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж, гарьд начин нар тунав. Тунасан хоёрын барилдаан удсангүй, гардийн даваагаар өндөрлөсөн бол хоёр арслангийн барилдаан үзүүштэй болов. Улсын баяр наадмын зааны даваанд хүч үзэж явсан хоёр бөхийн барилдаан үзэгчдийг шуугиулсаар Ц.Содномдорж арслан хүнд байдлаас суганд сэжиж эргэн давснаар үзүүрт шалгарав.

Үзүүр түрүү төдий удсангүй. Гарьд арслангийн ард гарсан түрээд өвдөглүүлэн давснаар “Улс тунхагласны баяр”-ын барилдаанд түрүүллээ.

Т.Түмэндэмбэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан