Эдийн засагч Л.Наранбаатар, Ч.Ганхуяг, хуульч С.Баяр нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Эрдэнэс таван толгой” ХК-ийн (ЭТТ) нийт хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шүүхэд хандсан юм.
Тэд тус компанийн хувьцааны эзэн болсон иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох ёстой гэж үздэг. Үүний тулд Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дүгээр тогтоолын дараах заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг ЭТТ болон Засгийн газарт хандан тавьжээ.
5 дугаар зүйлийн 3-т: Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
Тэдний нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл шүүхээс ЭТТ компанийн санхүүгийн бүртгэлд хувьцаа эзэмшдэг бүх иргэнийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх, тэдгээр иргэдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцуулах үүрэг өгчээ. Ингэснээр иргэд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд саналаа тусгах, санал хураалтад оролцох боломжтой.
Шүүхийн шийдвэр нэгдүгээр сарын 31-нд гарсан байна. ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал жил бүрийн дөрөвдүгээр сард болдог юм.

ЭТТ-Г ЭРДЭНЭТИЙН АРААС ТАВИАД ТУУХГҮЙН ТУЛД ИРГЭД ОДООНООС ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Л.Наранбаатар: "Бүтэн жил хагасын хугацаанд хуулийн хүрээнд уйгагүй тэмцэж байгаадаа баяртай байна. Шүүхийн шийдвэр том эргэлт авчирна. ЭТТ компанийг ногдол ашиг өгөхийг хүлээж байна. Гэвч засаглал нь ойлгомжгүй, өр төлбөр ихтэй. ТУЗ-ийн хараат бус гурван гишүүн нь томилгоогүй ажиллаж байсан. Энэ бүх завхрал нь ямар түвшинд аваачдагийг Эрдэнэтийн жишээнээс харж болно.
ЭТТ-г Эрдэнэтийн араас тавиад туучихгүйн тулд одооноос иргэд хяналт тавих хэрэгтэй болж байна.
2017 оны 4 дүгээр сарын 22-нд хувьцаа эзэмшигчдийн хурал дээр саналын эрхтэй оролцуулах хөдөлгөөн өрнүүлж байсан.
ЭТТ компани хуучин ХХК байсан дүрмээрээ явж байна. Шүүхээс энэ компанийг ХК-ийн дүрмээр явж, ТУЗ-өө хуулийн дагуу бүрдүүлэх шийдвэр гаргалаа.
ЭТТ компани хүсвэл 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй. Гэхдээ ард түмнийхээ эсрэг үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна.
Шүүхээс энэ шийдвэр гарснаар 2 сая гаруй хувьцаа эзэмшигч албан ёсоор бүртгэгдэж иргэд хяналтаа тавих эрхтэй боллоо. Бид урагшаа нэг алхчихлаа. Бүгдээрээ хамтраад 4 дүгээр сарын 1-ний өдөр болох тайлангийн хурал дээр хувьцаа эзэмшигчид хяналтаа тавих боломжийг бий болгоё.
Одоо энэ компани түүхий нүүрсээ хямдхан зараад байна. Цаашид 1,072 хувьцааг үнэ цэнэтэй болгох, болж өгвөл богино хугацаанд ногдол ашиг өгүүлэх тал дээр хамтран ажиллахэд бэлэн байна" гэв.
Эдийн засагч Ч.Ганхуяг "Монгол Шуудангийн 34 хувийг хувийн хэвшил эзэмшихээр тухайн компани ашигтай ажиллаж, ногдол ашиг хуваарилж байна.
ЭТТ компани дээр бидний эзэмшиж байгаа 1,072 хувьцааг үнэтэй болгох, шахааны бизнес хийдэг үгүйд гэрэл тусгах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах бололцоог ойрын хугацаанд хийх асуудлыг судалж байгаад бид ТУЗ-ийн хурал дээр орж, ард иргэдийн хараа хяналт дор, нээлттэй ажиллах боломжууд бүрдэх эхлэл тавигдлаа. Заавал шүүхээр биш ширээ тойрч сууж байгаад Монгол Улсад хэрэгтэй байх талаас нь ажиллая гэж уриалж байна" гэв.
Та тус компанийн хэчнээн ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаа эндээс хараарай. Тус компанийн хувьцааг нийт 2 сая 511 мянга 332 иргэн эзэмшдэг байна.