gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Тлейхан: Монгол Улс эрчим хүчний Азийн супер сүлжээнд нэгдэх сонирхолтой байна

Э.Оргил
Эдийн засаг
2018-03-30
0
Twitter logo

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 онд гүйцэтгэсэн ажлыг салбарын яам болон мэргэжлийн байгууллагуудад танилцуулах тайлангийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр тус хорооны дарга А.Тлейхантай Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагын талаар тодрууллаа.

-Манай эрчим хүчний салбар өнгөрсөн онд ямар түвшинд ажиллав?
-Монголын эрчим хүчний салбар өнгөрсөн онд боломжийн ажилласан дүн мэдээ гарч байна. Дотоодын үйлдвэрлэлээр 6 тэрбум гаруй кВт цаг эрчим хүч, 8.5 сая гКал цахтилгаан үйлдвэрлэсэн. Гаднаас 1.5 тэрбум кВт эрчим хүч авч, өнгөрсөн онд хэрэглээгээ бүрэн хангажээ. Нийт 835 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

-Олон жил алдагдалтай ажилласан салбар шүү дээ?
-Алдагдалтай ажилладаг цаг өнгөрч, өөрийгөө авч явдаг хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн жилийн дүнгээр улсын төсвөөс салбарын хэмжээнд таван байгууллагад 15 тэрбум төгрөгийн татаас авсан. Эрчим хүчний салбар татвар шимтгэлийн хэлбэрээр улсын төсөвт 230 тэрбум төгрөгийн төлбөр хийсэн. Говь-Алтай, Ховд аймагт бага хэмжээний дулааны гачигдал гарсныг богино хугацаанд арилгаж чадсан. Цахилгааны хязгаарлалт, тасалдал багассан гэсэн дүн мэдээ гарч байна. Хэрэглэгчдэд эрчим хүч, цахилгааны хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлсэн.

Айл өрхийн сар болгоны хэрэглээний 150 кВт.цагийн хэрэглээний тарифийг 33 төгрөгөөр тооцож, улсын хэмжээнд хэмжээнд бүх айл өрхүүдэд 53 тэрбум төгрөгийн хөнгөлөлт өгсөн байна. Тооцож үзэхэд айл өрх болгон сардаа 6-8 мянган төгрөгийн хөнгөлөлтийг авч байгаа юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шөнийн цахилгааныг Улаанбаатарт 100 хувь, аймгуудын төвд 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ ажилд 6.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. 

Эрчим хүчний салбар 2017 онд 835 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

-Айл өрхийн эрчим хүчний хэрэглээний 150 кВт.цагаас дээшхи  хэрэглэсэн цахилгааны тариф хэд байдаг вэ?
-Айл өрхийн нэг кВт.цаг цахилгааны хэрэглээний дундаж тариф өнөөдрийн байдлаар 147 төгрөг байна.

-Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ манай улсад ямар түвшинд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар эрчим хүчний хэрэглээний 12 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байна. Төрийн бодлогод 2020 онд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг, 2030 онд 30 хувийг хангахаар тусгасан. Энэ оны эцэс гэхэд 21 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Нарны эрчим хүчний эх үүсвэрийг гаргах 29, салхины таван тусгай зөвшөөрөл байна. Нийт дүнгээрээ 1200 мВт-ын хүчин чадалтай эх үүсвэр бий болно. Гэхдээ энэ бүгдийг барих боломжгүй. Яагаад гэвэл үнэ өснө. Төвийн системд өнөөдөр 11 эх үүсвэрээс цахилгаан нийлүүлж байна.

Дулааны цахилгааны станцын нэг кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэлийн дундаж өртөг 89 төгрөг, нарны станцых 430 төгрөг, салхины станцаас гарч байгаа цахилгаан 230 төгрөг байгаа юм. Үнэ өртөг өндөр учир сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг төрийн бодлогын хүрээнд хязгаарлалт хийх ёстой гэж үзэж Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч  байгаа юм. Эрчим хүчний салбар цаашдаа дэмжих тарифын тогтолцооноос татгалзаж, дэлхийн жишгээр өрсөлдөөн зарлах замаар хямд өртөгтэй цахилгаан үйлдвэрлэх этгээдэд тусгай зөвшөөрөл өгөх замаар ажиллаж, эрчим хүчний үнийг бууруулна. Дэлхийн 67 орон өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгож байна.

-Монгол Улс эрчим хүчний Азийн супер сүлжээнд нэгдэх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах судалгааны ажил явагдаж байна, энэ оны сүүлчээр судалгааны дүн гарна. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Францын компани судалгаа хийж байна. Орос, Монгол, Хятад, Япон, Солонгос гэсэн таван орны дунд өндөр хүчдэлийн шугам бариад, эрчим хүч экспортолж, импортлох үйл ажиллагаа явуулна гэсэн үг л дээ. Энэ судалгааны ажлын үр дүн нааштай гарвал бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Монгол орон нар, салхины асар их нөөцтэй. Энэ нөөцөө цахилгаан болгон хувиргаж, Зүүн хойд Ази руу экспортлох том зорилтыг хэрэгжүүүлэх сонирхол байгаа юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨ ЦАХИЛГААН БОЛГОН ЭКСПОРТОЛБОЛ УУЛ УУРХАЙГААС ДУТАХГҮЙ ВАЛЮТ ОРОХ БОЛОМЖТОЙ

-Азийн эрчим хүчний сүлжээнд нэгдэхэд манай улс ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ?
-Манай улс Азийн супер сүлжээнд нэгдэх маш их хүсэлтэй байгаа. Манай улсад 170 тэрбум тонн нүүрсний нөөц, нар, салхины асар их нөөц байна. Эдгээрийг цахилгаан болгон экспортолбол уул уурхайгаас дутахгүй хэмжээний валют орж ирэх боломжтой. Таван улсын дунд судалгааны ажил явагдаж байна. Ялангуяа Солонгосын шинэ ерөнхийлөгч сэргээгдэх эрчим хүчийг импортлох тухай ярьж байна. Япон, Хятад ч ялгаагүй, тиймээс бидэнд том зах зээл байна.

-Манай улсад эрчим хүчний алдагдал их байна гэдэг. Эрчим хүчний нөөцлүүрийн системийг ямар байдлаар шийдэх вэ?
-Манай эрчим хүчний нэгдсэн сүлжээний өглөө, шөнийн ачааллын хооронд 300 гаруй мВт-ын зөрүү байгаа юм. Бид өнөөдөр ОХУ-аас цахилгаан авч, шөнөдөө илүүдлийг нь урсгах замаар системийнхээ тогтвортой байдлыг хэрэгжүүлж байгаа. Усан цахилгаан станц байгуулж илүүдэл эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Эгийн голын усан цахилгаан станц барих тухай олон жил ярьсан боловч харамсалтай нь Байгаль нуурыг бохирдуулах эрсдэлтэй гэж үзсэн учир чадахгүй болсон. Энэ хооронд манай инженерүүд санаачилга гаргаж өөр хэлбэрээр тогтвортой хангаж болох юм байна гэж үзсэн нь хуримтлуур юм.

Манай улсад 170 тэрбум тонн нүүрсний нөөц, нар, салхины асар их нөөц байна. Эдгээрийг цахилгаан болгон экспортолбол уул уурхайгаас дутахгүй хэмжээний валют орж ирэх боломжтой.

Дэлхий дээр хуримтлуурын маш олон чиглэл, долоон төрөл байна. Манайд хамгийн тохиромжтой нь усан цэнэгт цахилгаан станц гэж шөнөдөө хэрэглэгчийн горимоор ажиллаад усаа дээш нь шахдаг, өдөр нь буцааж усаа урсган цахилгаан үйлдвэрлэгчийн горимоор ажилладаг 100 мВт-ын усан цэнэгт цахилгаан станцын тусгай зөвшөөрлийг “Морьт импекс” компани авсан. Нөгөө хэлбэр нь нарны хуримтлуур. Шөнөдөө батерейгаа цэнэглээд, өглөөнийхөө ачааллын үед үйлдвэрлэлийн горимоор нийлүүлдэг 100-гаад мВт-ын потенциал бий болгох зорилттой. Иймэрхүү байдлаар эрчим хүчний салбарын бодлогод хуримтлуурын системийг хэрэгжүүлэх тухай тусгагдсан.

-Дулааны тавдугаар цахилгаан станцыг байгуулах ажил юу болсон бэ?
-Тавдугаар цахилгаан станц барих тухай 2011 оноос яригдаж, таван улсын компани консорциум болж ажилласан ч өнгөрсөн жил энэ консорциум задарч, хөрөнгө оруулалт байхгүй болсон. Хоёрдугаарт, Улаанбаатарт заавал тавдугаар цахилгаан станц барих хэрэг байна уу гэдэг асуудал яригдаж байна. 450 мВт-ын хүчин чадалтай, 500 гКал  дулаан гаргах тооцоотой байсан. 2011 оны энэ шийдвэрийг эргэж харах хэрэгтэй болсон. Өнгөрсөн хугацаанд 300 гКал-ын хүчин чадалтай Амгалангийн ДЦС-ыг барилаа.

Дулааны хэрэгцээ нэмэгдвэл Амгалангийн станцаас хангах боломжтой. Үүнээс гадна Улаанбаатарын төвийн гурван цахилгаан станц байна. IV цахилгаан станцыг 123 мВт-аар өргөтгөсөн. Дахин нэмж, 89 мВт-аар өргөтгөх төсөл хэрэгжиж байна.  III цахилгаан станцын дунд даралтын 48 мВт-ын станцыг нурааж, оронд 250мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл гарч, хөрөнгө оруулагчийн шийдвэр гарсан. Мөн 21 мВт-ын хүчин чадалтай II цахилгаан станцыг нурааж, оронд нь 300 мВт хүртэл хүчин чадалтай цахилгаан станц байгуулах тухай судалгааны ажил эхэлсэн. Ингээд үзэхэд дотоодынхоо хэрэгцээг хангах бололцоо гарна гэж үзэж байгаа юм.

-Эрчим хүчний хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа үед энэ салбар хэрхэн ажиллах вэ?
-Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах ёстой. Өнөөдөр эрчим хүчний алдагдал их байна. Хэмнэлтийн горимд шилжих ёстой. 2018 оны Монгол орны хэмжээнд эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан. Энэ хүрээнд олон зүйлийг хийж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан