gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Харийн” хүний араг ясны ДНХ-ийн шинжилгээний хариу гарчээ

Д.Багахүү
Дэлхийд
2018-03-23
0
Twitter logo

Одоогоос 15 жилийн өмнө Чилийн Атакамагийн цөлд байх орхигдсон уурхайн тосгоны орчмоос олдсон 14,4 см урттай, хүн дүрст занданшсан шарилын жинхэнэ үнэнийг эрдэмтэд олж мэджээ. Испанийн хувийн цуглуулагч худалдан авсан энэхүү шарилыг анх олсны дараа “Харийн амьдралын ул мөр байж магадгүй” хэмээх баримтат кино хүртэл гарч байсан юм.

Харин Калифорнийн эрдэмтэд Ата хэмээн нэрлэсэн энэхүү занданшсан шарилын дээжээс ДНХ-ийн шинжилгээ авч хариугаа гаргажээ. Ингээд Ата нь өөр гаригаас ирсэн хэн нэгэн зочин биш бөгөөд амьгүй төрсөн бяцхан охины шарил аж. Хамгийн харамсалтай нь охин олон тооны ДНХ-ийн гажгаас болоод ийм этгээд биетэй төрсөн юм байна.

Профессор Нолан “Энэ шарилын түүх анх харийн хүний тухай нийтлэл болж дэлхий даяар тарж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ хүний тухай гунигтай түүх юм

Охины шарилыг 2003 онд Ла Нориад байрлах хуучин уурхайн тосгоны орчмоос олсон бөгөөд цагаан даавуунд ороож, ягаан туузаар бүсэлсэн байжээ. Учир битүүлэг шарил бусдын анхаарлыг татсан хэд хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт ердөө 14,4 см урттай боловч ясны бүтэц нь 6-8 настай хүүхдийнх шиг байсан бол 12 хос хавиргын оронд ердөө 10 хос хавиргатай, гавлын яс нь зууван хэлбэртэй байжээ.

Калифорни дахь Стэндфордын их сургуулийн микробиологийн ухааны профессор Гарри Нолан анх энэхүү шарил дээр судалгаа хийх хүсэлт гаргаж, 2013 онд Ата хүн байсан хэмээх дүгнэлт гаргасан юм. Гэвч тухайн үед түүний тайлбарлаж буй шалтгаанууд өнөөдрийнх шиг хангалттай байсангүй.

Шарилын яснаас авсан ДНХ-ийн шинжилгээгээр Ата охиноос ясны бүтэц, хөгжлийг нь өөрчилдөг долоон төрлийн генийн гажиг илэрчээ. Энэ олон генийн гажиг нь Ата охины биеийн хэмжээ, цөөн тооны хавирга, хачин хэлбэртэй гавлын ясны тайлбар болсон юм.

Энэхүү судалгааны үр дүнгийн ачаар Ата охин шиг ясны гажигтай, генийн гажуудлыг эмчлэх боломж бүрдэж магадгүй хэмээн профессор Нолан үзэж байгаа аж. Судалгааны тайлан бүтнээрээ “Геномийн судалгаа” сэтгүүлд нийтлэгдсэн юм байна.

Профессор Нолан “Энэ шарилын түүх анх харийн хүний тухай нийтлэл болж дэлхий даяар тарж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ хүний тухай гунигтай түүх юм. Хөөрхий эмэгтэй бие давхар болсон боловч хүүхэд нь төрөлхийн гажигтай, бидний ихэнх нь мэдэхгүй тийм байдалтайгаар хорвоод мэндэлжээ. Генийн түүхээс нь бид бусдад хэрэгтэй олон мэдээлэл авч чадсан гэдэгтээ эргэлзэхгүй байна. Охин бурхны оронд амар амгалан нойрсог” гэжээ.

Эх сурвалж: Telegraph

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан