Шинэ уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолтоо үзэгчдэд хүргэх гэж буй “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч Т.Содгэрэлтэй хэвлэлийн бага хурал хийснийх нь дараа цөөн хором ярилцсан юм.
-Таны тоглолтын нэр анхаарал татаж байгаа юм. Тайлбарлаж өгөх үү?
-Хөгжмийн хэмнэлд бүжиг урлах гэж ойлгож болох юм. Зүгээр нэг бүжиглэх биш, урнаар, утга санаа илэрхийлж бүжиглэх гэсэн үг юм даа. “Хэмнэл Урлахуй” нь монгол үндэсний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж, урлан бүжих онцгой тоглолт байх болно. Хөгжмийн хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ хөгжмийн сэт, видео графикийн шийдлээр тодруулж өгөх давуу талтай.
-Та зөвхөн нэг бүжигчний биш, олон уран бүтээлчийн хамтарсан тоглолт гэж хэлсэн. Хэн хэнтэй хамтарч ямар номер үзүүлэх вэ?
-Бүжиг дэглээч С.Мөнгөнцэцэг, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, бүжгийн багш МУГЖ Д. Энхгэрэл, УДБЭТ-ын балетчин, бүжиг дэглээч Б Одбаяр нарын дэглэсэн язгуур, орчин үеийн шинэ бүжгийг миний бие “Түмэн эх” чуулгын эрэгтэй, эмэгтэй бүжигчидтэй хамтарч бүжиглэнэ.
Гоцлол тоглолтоор ялгардаг хөгжимчид болох ятгачин, Монгол Улсын Консерваторийн багш, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, цохивор хөгжимчин, “UB dram” нэгдлийн ахлагч Б.Ганхөлөг, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, Морин хуурын чуулгын хуурч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр нарын шилдэг хөгжимчид, “Бөртэ” хамтлаг, мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, DenebX продакшны продюсор О.Ганболд (Dj OG) нарын ур чадварыг нэгтгэсэн, бүтээлч хамтын ажиллагааны үр дүнд бий болж буй уран бүтээлийг үзүүлэх юм.
-Бас цэцгийн үзэсгэлэн гаргана гэсэн, тийм үү?
-“Хэмнэл Урлахуй” нь үзэгчдээ дээдэлсэн тоглолт. Тоглолтыг зорьж ирсэн үзэгчдэд барих бас нэгэн бэлэг бол “IKEBANA” буюу Цэцэг амилуулах урлагаар Япон улсад 14 жил сурч, багшилж, уран бүтээл туурвиж буй чөлөөт уран бүтээлч Г.Бурмаагийн цэцгийн ертөнцийн гоо сайхныг тайзны урлагтай хослуулсан цоо шинэ уран бүтээлийг Монголд анх удаа дэлгэн танилцуух болно.
Тоглолт зургадугаар сарын 2-ны үдэш “Корпорэйт конвеншн сентер”-т болно. Хүрэлцэн ирээрэй. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг. Яагаад үүнийг тодруулж байна вэ гэхээр зарим хүн надад “Чиний тоглолтыг хүмүүс их үнэтэй байх гэж ярилцаад байгаа юм билээ шүү” гэж хэлсэн юм. Бид шинэлэг, чанартай уран бүтээлийг боломжийн үнээр үзүүлье гэж зорьсон гэв.