gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.06
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нүүрснээс нэрсэн бензин

Эдийн засаг
2008-09-13
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-09-13

-Нүүрснээс бензин гаргаж авах үйлдвэр байгуулах боломж манайд бий-

Газрын тосны нөөц 35-40 жил, байгалийн хийн нөөц 60-70 жил л хүрэлцээтэй бол харин нүүрсний нөөц наана­даж 250 жил хангалттай гэнэ. Энэ байдлаас шалтгаалан нүүрсний баялаг нөөцөнд тулгуурлан, түүнээс гаргаж авах бүтээгдэхүүний үйлд­вэрлэлийг эрс эрчимжүүлэх нь ойрын ирээдүй юм.

Манай гаригийн байгалиас заяагдмал ашигт малтмалаас ОХУ, АНУ, БНХАУ-ууд нүүрс­ний нөөц баялгаар дэлхийд эхний гурван байрыг дараа­лан эзэлж байгаа бол Монгол Улс эхний 12 улсын тоонд багтаж байна.

Монгол улс нүүрсний 300 гаруй орд илэрцтэй бөгөөд манай орны нутаг дэвсгэрт харьцангуй жигд тархсан байдаг. Манай улсын нүүрс­ний геологийн нийт нөөц нь 160 шахам тэрбум тонн бө­гөөд үүний 70 гаруй хувийг хүрэн нүүрс эзэлж байна. Манай эх орон нүүрсний баталгаажсан нөөцөөрөө өөрийн улсын хэрэгцээгээ 300-400 жил хангах болол­цоотой.

Нүүрс бол Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн үндэс суурь нь бөгөөд манай орны нийт цахилгаан дулааны хэрэглээний 93 хувийг нүүрс­нээс гарган авч байгаа бол бензин шатахууны хэрэглээ 100 хувь гадаадаас хамаа­рал­тай байсаар байна.

Нүүрснээс шингэн түлш гарган авах технологи нь нүүрсийг шингэрүүлэх шууд ба шууд бус гэсэн үндсэн хоёр аргатай. Орчин үед, шууд бус буюу Фишер-Троп­шийн ар­гаар бензин, дизелийн түлш, шингэрүүлсэн байга­лийн хийн бүтээгдэхүүн гар­ган авахаас гадна цахилгаан ду­лааны эрчим хүч үйлд­вэрлэх боломжтой бөгөөд хөрөнгө оруулалт, ашиглал­тын бодит зардал нь шууд аргаа бодвол харьцангуй бага учир давуу талтай.

Нүүрсээр баян АНУ, БНХАУ, Герман, Энэтхэг, ӨАБНУ, ОХУ зэрэг орнууд нүүрсэн дээр тулгуурласан эрчим хүч, түлш шатахууны үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн бодлого барьж бай­на. Нүүрсний цэвэр техноло­гиудын дотроос эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэр - синтезийн хийг гарган авах технологи нь хамгийн ирээ­дүйтэй. Түлш нэрж авах нь аль эрт дэлхийн II дайны үед Герман улсад нүүрсийг шин­гэ­рүүлэх 30 гаруй үйлдвэр ажиллаж, жилдээ дөрвөн сая тонн бензин, дизелийн түлш үйлд­вэрлэж байжээ. Энэ үеэр Их Британи, хуучин ЗХУ, Ойрхи Дорнод, Хойд Америкт мөн нүүрснээс шингэн түлш гар­гах үйлдвэрүүд ажиллаж байв. 1950-иад оноос хямд үнэтэй газрын тос олборлох, түүнээс гаргах бүтээгдэхүү­ний үйлдвэрлэл ид цэцэглэж ирс­нээр нүүрсний шингэн түлш­ний үйлдвэрлэл зогсонги бай­далд орсон юм.

Харин нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэр­лэ­лийг амжилттай хэрэг­жүүлж өнөөг хүрсэн орон бол ӨАБНУ юм. Энэ улсад 1950-1995 онд Фишер-Троп­шийн ар­гаар шин­гэн түлш үйлд­вэрлэх 0.4 сая тоннын хүчин чадалтай Сасол-1 үйлдвэр, 1981 онд 21 сая тон­нын хүчин чадалтай Сасол-2, 1983 онд Сасол-3 үйлдвэрүүд ба­ригд­сан байна. Өнөөдөр эд­гээр үйлдвэрүү­дэд жилдээ 10 сая тонн авто машины шатахуун үйлдвэр­лэн, өөрийн орны хэрэг­цээ­ний 50 шахам хувийг хангаж байна.

Дэлхийн зах зээл дээр газ­рын тос, байгалийн хийн бү­тээгдэхүүний үнэ эрс өссө­нөөр шинэ чиг хандлага бү­рэл­­­дэн тогтож, нүүрснээс шин­­гэн түлш гарган авах үйлд­­вэрүүдийн бүтээн бай­гуу­­лалтын ажлууд өрнөж эх­лэв.

БНХАУ-ын "Шиньхуа" групп, АНУ-ын "Хайдрокарбон Технологи" компаниуд 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нүүрс шин­гэрүүлэх үйлдвэрийг Өвөр Монголд 2003 оноос барьж эхэлсэн бөгөөд тус үйлдвэр нь 2008 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилд таван сая тонн газрын тосны бү­тээг­­­дэхүүн үйлдвэрлэх аж.

Манай улсад ч энэ чиглэ­лээр судалгаа, зураг төслийн хэмжээнд нэлээд ажлууд хийгдэж байна. Саяхан МҮХАҮТ-аас "Нүүрснээс шин­гэн түлш үйлдвэрлэх" төслийн хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулж "Монголын Аж Үйлдвэрийн Корпораци" ХХК-иас Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн эхэн үедээ жилд таван сая тонн нүүрс ол­борлох ил уурхай байгуулах, 600 мега-ваттын ДЦС барих төсөл, хоногт 18000 баррель бензин, 270 тонн хий бо­ловс­руулах нүүрсний шингэн түлшний үйлдвэрийн төслийг хэрэг­жүүлж эхэлсэн байна.

Ойрын жилүүдэд нэг тонн нүүрсний шингэн түлш нь нэг тонн газрын тосны бүтээг­дэхүүнээс хямд болох нь ээ.  Ийм үйлдвэрийг барьж бай­гуу­лахад 6-9 жил хангалттай. Харин манайд цөмийн эрчим хүч ашиглахын тулд атомын цахилгаан станц барьж бай­гуу­лахад наанадаж 20 жил шаардагдана. Тэгээд ч цө­мийн эрчим хүчнээс түлш шатахуун үйлдвэрлэхгүй. Гэхдээ манай орон ураны нөөц баялагтай болохоор цөмийн эрчим хүч нь улсын эрчим хүчний хэтийн бодло­гын хүрээнд заавал байх ёстой.

Шатахуун талхны өөрийн үнийг тогтооно. Ард иргэ­дийнхээ төвшин хангалуун амьдралын үндэс суурийг баттай бэхжүүлэх, хараат бус таатай нөхцөл бүрдэнэ.

Инженер С.Алтанхуяг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан