Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг, Монгол Хазарын найрамдлын нийгэмлэг болон “Даяар Монгол”, “Даяар Хөх Монгол”, “Монгол хас”, “Нэгдсэн Монгол” зэрэг арав гаруй бүлгэмүүд хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд "Пакистанд олноороо бусдын гарт алагдаж, устгагдаж, улмаар монголчууд бидний өмгөөлөл хамгааллыг хүссээр ирсэн хазар монголчууддаа бодит дэмжлэг үзүүлье" хэмээн уриаллаа. Учир нь нэгдүгээр сарын 10-нд Пакистаны Кветта хотын ойролцоо, хазаруудын эсрэг цуврал террорист халдлага болж, 124 хүн амиа алдан 400 гаруй хүн шархадсан байна. Цуврал халдлагыг үйлдсэн гэдгээ "Лашкар-Э-Жангви", "Белужистаны үндэсний арми" хэмээх террорист байгууллагууд мэдэгдээд байгаа бөгөөд тэд хазаруудын монгол төрхийг жигших расист үзлээс болж, олон тооны дэлбэрэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар үйлдсэн байна.
Хазарчууд Иранд нэг сая, Афганистанд хүн амын 20 хувь буюу 6 сая, Пакистанд 500 мянга орчим, Австралид 35 мянга орчим мөн Америк, Европын улс орнуудад суурьшин амьдарсаар иржээ. 2009 оноос Афганистаны хазар гурван оюутан тэтгэлгээр манай улсад ирж суралцаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй хазар оюутан байдаг гэнэ.
"Манай хазарчууд Афганистаны хамгийн боловсролтой, эвтэй бас тайван хүмүүс байдаг. Афганистаны парламентын гишүүнээр 65 хазар хүн ажиллаж байна. Мөн өндөр албан тушаал хашиж байна. Гэтэл өдгөө 10 жилийн хугацаанд 1100 гаруй хазар хүний амь насыг хөнөөлөө" хэмээн МУИС-ийн дөрөвдүгээр курсын оюутан Аббас ярилаа.
Тус нийгэмлэгийнхэн "Хазарын ард түмэн бий болоход монгол овог аймгууд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дэлхийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөг. Тэд өөрсдийгөө монголчуудын ахан дүүс, монголчууд гэж үздэг. Монгол цус, ухамсар, төрх ихтэй, монгол нэртэй овог аймагт хамаарах, монголжуу ястан буюу монгол хазаруудыг монгол туургатанд хамруулж, Төв Азийн өмнийн монголоид угшил ихтэйг ах дүү, холбоотон ард түмэн гэж үзэж болох билээ. Пакистанд болсон аллага хядлагыг олон оронд жигшин буруушааж байна. Монголчууд бид ч монгол цустай зүстэй гэж хядуулж байгаа ах дүү ард түмний гашуун зовлонг зүгээр хараад, гар хумхин сууж болохгүй.
Бидний өмгөөлөл хамгааллыг үгүйлэн хүлээсээр ирсэн тэдэнд бодит дэмжлэг үзүүлэхийн тулд:
1. Хазар монголчуудыг алж хядахыг бүхий л боломжоо ашиглан эсэргүүцэцгээе
2. Хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнес, соёл боловсрол, спорт зэрэг чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өрнүүлцгээе
3. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хазар монголчуудыг хамруулцгаая
4. Хазар түмнээс улс нийгмийн нөхцөл байдалтай уялдсан квотын дагуу уугуулшигч буюу репатриант, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авцгаая
5. Зарим хазар хүнийг зайлшгүй шаардлагатай нөхцөлд Монгол улсын иргэний баримт бичиг олгон хамгаалцгаая
6. Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ахан дүү болох санал дэвшүүлсэн Нили хотынхны сэтгэл зүтгэлийг дэмжицгээе
7. Хазарын төрөлгүйтгэлийг буюу гэноцидийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэлхийн шударга улсууд, байгууллагууд, зүтгэлтнүүдээр хүлээн зөвшөөр үүлцгээе
8. Хазар ахан дүүстээ сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлцгээе
9. Дээрхи зорилтуудыг биелүүлэхийн тулд өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлцгээе" гэсэн есөн уриалгыг гаргалаа.
Б.Соёлмаа