“Эдийн засаг асар хурдтай тэлж байгаа энэ үед хоёр орны бүтээгдэхүүний урсгалыг нэвтрүүлэх судас хэтэрхий нарийхан байгаа нь ачааллаа дийлэхгүйд хүргэж, инфарк үүсэхэд ойрхон байна” хэмээн УИХ-ын гишүүн М.Зоригт Замын-Үүдийн боомтын үйл ажиллагааг тодорхойлсон юм.
Үнэндээ хоёр орны бараа эргэлтийн урсгалын хурдыг Замын-Үүдийн боомт дийлэхгүй байгааг хүн бүхэн мэднэ.
Ялангуяа, бизнес эрхлэгчид ачаа бараагаа авах гэж хоног биш, бүр сараар ч хүлээх тохиолдол гардаг. Үүний үр дүнд тухайн барааны үнэ өсөж, иргэдийн үүрэх ачаа дагаад нэмэгддэг.
Тухайлбал, жимсний наймаачид бараагаа авах гэж Замын-Үүдэд тав хоног хүлээхэд бүтээгдэхүүнийх нь 50-60 хувь нь муудаж, чанарын шаардлага хангахаа больдог. Тэр бүтээгдэхүүнийг нөхөх зардал, ашгаа нэмсэн өртгөөр бид жимс худалдан авч иддэг. Тэгвэл зарим сонирхолтой баримт дурдъя.
Далайд гарах хамгийн дөт зам болно
Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын III багийн нутагт орших олон улсын авто замын шалган нэвтрүүлэх Бичигт боомт улсын хилээс хоёр, хөрш боомтоос 3.2, Эрдэнэ цагаан сумын төвөөс 75, Сүхбаатар аймгаас 295 км зайтай. Юу хэлэх гээд байгааг минь уншигч та анзаарсан байх. Багануур дүүргээс Замын-Үүд ороход 832, Бичигт хүртэл 725 км зайтай. Энэ бол Улаанбаатар хотоос Бичигт орох нь Замын- Үүд рүү явснаас ойрхон гэсэн үг. Зөвхөн нийслэлээр зогсохгүй Дорнод, Хэнтий аймгийнханд ч энэ маршрут хавьгүй ашигтай байгаа юм. Тэгвэл яагаад Эрээнээс бараа авах гээд байхад Бичигтийн боомт руу явуулах гээд байна вэ гэж та бодож болох юм.
Монгол Улсын урд хөршөөс экспортолдог хамгийн чухал бараануудын нэг болох барилгын материал, мебель эдлэлийн төв зах болох Улаанхад нь Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг. Тус хошуу нь Бичигтийн боомтоос 300 гаруйхан км-ийн цаана байдаг аж.
Гэтэл Монголчууд барилгын материал авах гэж Замын- Үүдийн боомтоор гараад Эрээнээр дайрч цааш 800 гаруй км явж байж Улаанхад ордог аж. Хэрвээ Бичигтийн боомтын дэд бүтэц, зам харил цаа шийдэгдчихвэл манай улсад орж ирэх барилгын материалын үнэ хэд дахин буурч ч болох юм. Тус боомтоор Тяньжин хүрэхэд ердөө 800 км зам туулна. Тэгэхээр энэ гарцаар Монгол Улс 1000 хүрэхгүй км яваад л далайд гарах нь. Үүнээс Бичигтийн боомт манай улсад ямар ашигтай болох нь тодорхой байна.
Өөрийн гэсэн захиргаатай цорын ганц боомт
Төрөөс бодлого хэрэгжүүлж, анхаарал тавьсангүй гэж Бичигтийн боомтынхон уруу дорой царайлж суусангүй нь магтууштай. Засгийн газрын 1990 оны шийдвэрээр бай гуулагдсан Бичигтийн боомт олон улсын автозамын байнгын ажиллагаатай гэсэн статустай болоод ердөө таван жил болж буй.
Харьцангуй сүүлд байгуулагдсан гэхэд Сүх баатар аймгийн удирдлагуудын санаачилгын үр дүнд Бичигтийн боомт 2011 онд Ажлын хэсэг буюу захиргаатай болжээ. Ингэснээр Хилийн шалган нэвтрүүлэх алба, Гаалийн хороо, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Тагнуулын алба, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн алба, Татварын төлөөлөгчдөөс гадна Тээвэр зуучийн “Туушин”, ХААН, “Хадгаламж” банкны салбар бүхий нэгдсэн зохион байгуулалттай цорын ганц үлгэр жишээ боомт болон төвхнөсөн байна. Харин уг зохицуулалтыг УИХ-аар хэлэлцэх гэж буй Хилийн боомтуудын тухай хуульд сая нэг тусгаж буйг дурдъя.
Одоогоор тус боомтод 200 орчим иргэн оршин сууж байгаа бөгөөд экспорт, импортын бараа эргэлтийн хэмжээ 2010 оныхоос 6.6 дахин нэмэгджээ. Тамсагийн сав газраас олборлож буй газрын тосыг зөвхөн тус боомтоор урд хөрш рүү хүргэж буй.
“Бичигт” гаалийн хороо улсын төсөвт 2010 онд 432.9 сая төгрөг төвлөрүүлж байсан бол энэ тоо 2012 онд 2.07 тэрбум болж өссөн байна. Нэг жилийн хугацаанд тус боомтын бүсэд нийт 80 айлын орон сууц, захиргааны байр, гаалийн салбар, лабораторийн байр хүртэл барьж байгуулж. Цаашдаа ч дэд бүтцээ сайжруулж, гэр хороолол бус, орон сууц бүхий хот болгох зорилго тавьжээ.
Авто болон төмөр замыг 2016 он гэхэд шийдвэрлэх боломжтой
Зүүн бүсэд хэрэгжиж буй уул уурхайн төслүүд Бичигтийн боомтыг хүссэн хүсээгүй өргөжүүлэхийг шаардана. Гагцхүү авто болон төмөр замын асуудал л өргөжих эсэхийг нь шийдвэрлэх юм.
Өмнөх УИХ төмөр замын бодлогоо гаргахдаа Бичигт хүртэлх төмөр замыг мартаагүй ч энэ дөрвөн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй аж. Гэвч үүнийг шийдэх арга бай байгааг УИХ-ын гишүүн М.Зоригт тайлбарласан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт хүртэлх 270 км замын зургийг энэ зун багтаж гаргаад, ирэх жилийн төсөвт замын мөнгийг суулгах юм байна. Хэрэв чадахгүй бол эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зам барих саналтай компаниудтай хамтран ажилласнаар замын асуудлаа шийдвэрлэх аж.
Харин төмөр замын хувьд нэг, хоёр жилдээ шийдэгдчих асуудал биш. Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь айм гийн Засаг дарга болон БНХАУ-ын Шилийнгол аймгийн боомтын дөрвөн хотын төлөөлөл оролцсон найман талт уулзалт ирэх сард Улаанбаатар хотод болно.
Уг уулзалтын бэлтгэл болгож, өнгөрсөн 10-нд манай талаас Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан Зам тээвэр, Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөл, УИХ-ын гишүүн М.Зоригт, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар Шилийнгол аймгийг зорьсон.
Гол зорилго нь хоёр талын төмөр замын асуудал. Хэрэв уг уулзалтаар төмөр замын асуудлыг шийдвэрлээд, манай Засгийн газар дэмжлэг үзүүлбэл 2016 он гэхэд Бичигтээр галт тэргээр цааш нэвтрэх боломж нээгдэх аж.
Гэвч үүнд бас нэг гацаа үүссэн гэнэ. Сүхбаатар аймгийнхан 50 сая төгрөг гаргаад Бичигтийн ерөнхий төлөвлөгөө гаргажээ. Гэтэл Зам тээврийн яам өөр нэг компаниар 270 сая төгрөгөөр төлөвлөгөө хийлгэчихсэн гэнэ. Уг төлөвл өгөөнд Хятадын төмөр зам Монголынхтой нэлээд хэдэн км-ээр зөрчихөөд байгаа аж.
Төмөр замыг зөрүүлсэн ч гэсэн төлөвлөгөө хийчихсэн болохоор гүйцэтгэгч компани ажлын хөлсөө авахын тулд түүнийгээ батлуулах гээд зүтгээд байгаа гэнэ. Энэ гацааг гаргах шаардлага байгааг тус аймгийн удирдлагууд болон боомтынхон дурсаж байсан.
Бичигтийн боомт бол зөвхөн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн бус, Монгол Улсын чухал ач холбогдол бүхий боомт гэдэг нь ойлгомжтой болов. Хэрэв тус боомтыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал байнга бөглөрч, түгжрэх болсон Замын-Үүдийн ачааллыг багагүй хувиар бууруулаад зогсохгүй эдийн засгийн хөгжлийн томоохон гарц болох нь дамжиггүй. Гагцхүү уг боомтыг Зүүн бүсийн төдийгүй Монголын хөгжлийн үүд хаалга хэмээн харж чадах эсэхээс бүх зүйл шалтгаална.
Замын- Үүдээс:
1.Улаанбаатар-700 км
2.Багануур-832 км
3.Хэнтий-500 км
4.Дорнод-685 км
5.Сүхбаатар-465 км
6.Улаанхад-800 км
Бичигтээс:
1.Улаанбаатар-860 км
2.Багануур-725 км
3.Хэнтий-510 км
4.Дорнод-360 км
5.Сүхбаатар-290 км
6.Улаанхад-540 км
Р.Оюунцэцэг