Нийслэлд өнгө үзэмж муутай, эмх замбараагүй хаяг, сурталчилгааны самбар олон бий. Авто замын хажуугаар, дээгүүр гээд хаа сайгүй тааралдах том жижиг нийлсэн зар сурталчилгааны самбаруудаас нийслэл хотын төсөвт багагүй хэмжээний мөнгө төвлөрдөг.
Гэвч эдгээр нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, хэзээ хэзээгүй нурах дөхсөн, аюулгүй байдлын баталгаагүй байх нь элбэг. Замын хажуугаар байрлах сурталчилгааны самбаруудын 30 нь шаардлага хангаж, зөвшөөрөлтэй байдаг аж. Тэр ч байтугай гэрлийн шон дээр самбар байрлуулахыг хориглодог. Журмаар 18 метр квадрат талбайтай сурталчилгааны самбарын хоорондын зай 230, 15 метр квадрат нь 150 байх ёстой гэх.
Гэтэл энэ журмын дагуу байрлуулсан самбар манайд ховор. Өнгөрсөн жил гэхэд эмх замбараагаа алдсан хаяг, рекламуудыг цэгцлэхэд 800 сая төгрөгийг төсөвлөжээ. Гэтэл хотын гудамжаар хэдэн мянган самбар, хөл толгой нь олдохгүй байрласан хэвээр.
Х.Ганбаатар: ЭМХ ЗАМБАРААГҮЙ ХАЯГ САМБАРЫГ ЦЭГЦЛЭХЭД 900 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Улаанбаатар хотын Реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Х.Ганбаатартай ярилцлаа.
-Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хаяг, рекламны самбарыг буулгахаар ямар ажил хийгдэж байна вэ?
-Захирагчийн ажлын албанаас нийслэлийн зургаан дүүрэгтэй хамтран хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хаяг, сурталчилгааны самбарыг сар бүр шалгаж, урагдаж салбайсан, журамд нийцээгүй хаягийг буулгадаг болсон. Өнгөрсөн онд гэхэд 3000 гаруй самбар реклам, хаяганд шаардлага тавьж буулгасан. Энэ онд хийх ажлын төлөвлөгөө ч гарсан.
-Хаяг, рекламанд ямар стандартыг баримталж ажилладаг вэ?
-Хаяг, рекламанд тавих стандарт гэж байхгүй. Бүгдийг стандартад нийцүүлнэ гэж зааж өгвөл утгагүй. Тухайн байгууллага хаягаараа өөрийнхөө өнгө, дизайн, шийдлийг гаргаж өгдөг тул ямар нэгэн стандартад нийцүүлдэггүй. Харин 2006 онд НИТХ-ын шийдвэрээр гарсан журам гэж бий. Тэр журмын дагуу байгууллагуудад шаардлага тавьдаг. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийг мөрдөж ажилладаг. Энэ хуульд орон нутаг, нийслэлийн байгууламжууд зар сурталчилгааны татвар хураамжийг өөрсдөө мэднэ гэж заасны дагуу үнэ төлбөрөө тогтоодог юм.
-Ямар зар сурталчилгаа, хаягийг цэгцэлж буулгаж байгаа вэ?
-Ихэвчлэн хулдаасан материал дээр хэвлэсэн рекламыг буулгаж байна. Мөн гандсан, салбайсан, шүршдэг будаг зэргээр бичсэн тохиолдолд буулгана. Ер нь хулдаасан рекламтай газар цөөрсөн.
-Энэ онд хаяг, реклам буулгаж, цэгцлэхэд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Өнгөрсөн онд 800 сая төгрөгийг нийслэлээс төсөвлөсөн. Энэ жил 900 сая төгрөг гаргаж өгсөн.
-Шаардлага биелүүлэхгүй албан байгууллагад хариуцлага тооцдог уу?
-Захирагчийн ажлын алба төрийн захиргааны байгууллага учраас улсын байцаагчийн эрх гэж байхгүй. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авах тохиолдолд бид Мэргэжлийн хяналтын шийдвэрийг гаргуулдаг. Шаардлагатай тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авдаг. Шийдвэрлэх ёстой асуудлыг шат шатны байгууллагад шилжүүлдэг юм.
-Нэг байранд олон байгууллага байрлах нь бий. Тэдгээр газрын хаягийг яаж зохицуулах вэ?
-Энэ асуудлаар ярьж байна. Эхний ээлжинд төсөл бэлэн болсон. Тухайлбал, Нийслэлийн зургаан дүүрэг, ШӨХТГ зэрэг холбогдох газруудтай хамтран олон байгууллага нэг дор байх, олон улсын брэнд үгсийг хэрхэн бичих талаар боловсруулсан. Үүнд зөрчилдөөнтэй зүйл их байна. Дэлхийд танигдсан брэнд үгийг кириллээр бичихэд гаднынхан мэдэхгүй. Жишээлбэл, Coca Cola гэдэг үгийг кириллээр бичвэл яах вэ. Нэгэнт дэлхий нийтээрээ энэ үгийг мэддэг учраас англиар бичвэл бидний гаргасан журамтай зөрчилдөнө гэх мэт олон асуудал байна. Харин төр захиргааны байгууллагууд гудамж, нийтийн эзэмшлийн талбайд хаяг, рекламыг кириллээр бичиж байхаар болсон. Хангарьд ордон, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын төв газруудад хаягжилт кирилл болсон.
Э.Энхцолмон