gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.10
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч Өлзийт хааны бунханд зочлов

Улс төр
2012-08-30
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2012-08-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Иран улсын Занжин мужийн Султания хот дахь Ил хаант улсын Өлзийт хааны бунхантай танилцав.

Тус бунхан нь 1302-1312 онд баригдсан бөгөөд 2005 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн юм байна. Өлзийт хаан хаан ширээнд залармагцаа Хонгор улаан гэдэг энэ уужим хөндийд барьсан жижиг тосгоныг хот болгон өргөтгөж Ил хаант улсын нийслэлээр зарлан Султания хэмээх нэр хайрлажээ. Удалгүй Султания хот Ази, Европыг холбосон худалдааны томоохон төв болжээ. Энэ нутаг ан гөрөө элбэг, адуу малын бэлчээр сайтай тул Аргуун хаан хүртэл зуны өргөөгөө бариулж байсан юм байна.

Өлзийт хааны бунхан бол 200 тонн хүнд давхар дээвэртэй, номин цэнхэр бөмбөгөр оройтой, 49 метр өндөр барилга байгууламж юм. Дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт ордог том бунхан аж. Сэргээн босгох, засах ажил ид хийж байгаагаа бунхны захиргааныхан ярьж, анхны байдлаар нь сэргээхийг зорьж буйгаа дуулгав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бунхантай танилцсаныхаа дараа талархлын дэвтэрт нь “Бидний өвөг дээдэс Өлзийт хааны бунханд зочилсондоо баяртай байна. Бунхныг эдүгээ хүртэл хайрлан хамгаалж, сэргээн засварлаж байгаад талархаж байна. Бунхны захиргаанд ажлын амжилт, Султания хотын оршин суугчдад хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүлье” гэж худам монгол бичгээр бичиж дор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэмээн гарын үсгээ зурлаа. Мөн Ерөнхийлөгч бунхны захиргааныханд дурсгалын зүйл гардууллаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан