Н.Алтанхуягийн Засгийн газрыг “адислах” хүртэл таамаглалууд хөвөрсөөр байна. Үнэн хэрэгтээ бараг л сонгуулийн маргаашаас л Н.Алтанхуяг дарга албан тушаал горилогсдын ганцаарчилсан, бүлэглэсэн уулзалтуудын хөлд дарагдаж эхэлсэн.
АН-ын доторхи фракциудын зөрчил дунд голчийг олж, дээр нь “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөллийг багтаан Засгийн газар байгуулна гэдэг амаргүй нь мэдээж. Тухайлбал МоАХ, МҮДН фракцийнхан сонгуульд ялалт байгуулсан үр дүнгээ үндэслэн “тэмцэл” өрнүүлж байгаа бол “Алтангадас”, “Шонхор” фракциуд намын даргынхаа нэр хүнд, цаашид оршин тогтнох үндсээр нь барьцаалах тактикаар сайдын суудлыг олж авч буй.
Харин аль нэг фракцитай нэгдэх гэхээсээ илүү “Ардчиллыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан” гэсэн номинациар албан тушаал нэхэж буй хүмүүс ч цөөнгүй. Тэд аль ч засгийн үед хоосон хоцордоггүй тэр л дадал зуршлаараа нэгэнт хаалгаа хаагаад хөдөлж буй “галт тэрэг”-ний араас зүүгдэх бус УИХ-ын эрх мэдлээр олгодог үнэ цэнэтэй албан тушаалуудыг хөөцөлдөж байна. Овсгоо самбаатай нь бүр нэгийг биш хоёр албан тушаалыг зэрэг хөөцөлддөг давхар мэх хэрэглэж эхэлжээ. Үүний нэг жишээ нь Да. Ганболд.
УИХ-ын 1996 оны сонгуулийн дараахан түүний нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаасан нь Монголын улс төрийн түүхийн сонирхолтой баримтуудын нэгэн болж үлджээ.
Дараа нь тэрбээр Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаалыг хашсан ч улс төр дэх “балархай эгшиг”-үүдийн нэг болж хоцроход тун ойрхон буй. Үүнийг ч УИХ-ын 2012 оны сонгууль харуулж, Сонгинохайрханы сонгогчид түүнийг Д.Сумъяабазар аваргаас ч доогуур үнэлсэн юм. Гэтэл тэрбээр улс төрийн томоохон албан тушаалуудыг хашиж, Монголын ардчиллын 20 гаруй жилийн түүхийг бичилцсэн “лидер” шүү дээ.
Сүүлийн үед Да.Ганболд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ганц үг ганхийхгүй байгааг зарим хүн “ялагдлын шок”-нд орсных хэмээн үзэж буй бололтой. Гэвч үнэн хэрэгтээ яг одоо л түүний улс төр идэвхтэй өрнөж эхэлж байгаа аж. Түүнийг Улсын баатар, хотын мээр Э.Бат-Үүлээр зуучлуулан Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд тэмүүлэх болсон талаар АН-ынхан амны зугаа болгон ярьж байна.
Ийн ярихын учир нь хэрэв Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ шинээр томилохдоо тулбал одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал Д.Мэдрээ нарын “акул”-ууд тэрхүү томилгоог хараад зүгээр суухгүй нь ойлгомжтой. Бараг л банкир болгоны мөрөөдөл нь төв банкны ерөнхийлөгчийн суудал байдаг юм гэнэ билээ. Гэтэл хэнд ч, хэзээ ч барьцаалагдаж байгаагүй “хийгүй” банкируудын хувьд түүнд байр сууриа тавиад өгөх нь юу л бол.
Дашрамд дурьдахад Д.Мэдрээ бол ардчиллын анхдагчдын нэг гэдгээс гадна МоАХ, МҮДН фракциудын алинд нь ч тал алдахгүй нэр нүүртэй хүн. Мөн “унаж” яваа байгууллагыг өөд татаж ашигтай ажиллуулдаг түүний практик туршлагаараа түүхээ бичсэн нэгэн гэдгээрээ онцгой. Харин Н.Золжаргалын хувьд зах зээлийн эдийн засгийг нялх балчраас нь удирдалцаж яваа, мэдлэг боловсрол, чадвар чадамжийн хувьд “VIP” зэрэглэлийн банкир.
Улс төрд Н.Золжаргал фракци хөөцөлдөөд, албан тушаал гуйгаад явж байсан удаагүй ч 20 жилийн өмнө Хөрөнгийн бирж гэгч цоо шинэ байгууллагын босголцсон туршлага нь түүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудалд хөтөлсөн гэж хэлж болно. Тэгэхээр дээрх хоёр кандидатад хүсэх л юм бол Монголбанкны ерөнхийлөгч болох боломж бий. Харин хүсээд байгаа хэрнээ боломж нь хомс байгаа нь Да.Ганболд л болчихоод байна. Үүнийг ч тэрбээр мэдрээд төмөр замыг бас “сонирхоод” байгаа бололтой юм. Гэвч төмөр замыг “сонирхох” нь аюултай. Ардчилсан намын байтугай монгол даргыг хүлээж авахгүй гээд оросууд гэдийчихнэ.
Уг нь хотын дарга болсон Э.Бат-Үүл найз нь орлогчоороо авах саналыг түүнд тавьсан гэж дуулддаг. Гэвч тэрбээр саяхан дөрвөн орлогчоо сонгочихлоо. Тэгэхээр Да.Ганболд түүний саналыг хүлээж аваагүй бололтой. Нийслэлийн нэг дүүрэгт нь ялалт байгуулж чадаагүй байж нэлэнхүйд нь удирдалцана гэхээс нэрэлхсэн үү, эсвэл эрт урьдын зөрчилдөөн маргаанаас болоод хол байхыг хүссэн үү, бүү мэд.
Гэтэл УИХ-ын 2008 оны сонгуульд өөртэй нь өрсөлдөж байсан “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар хүртэл эдүгээ УИХ-ын гишүүн болчихсон байдаг. Харин Да.Ганболдод баахан “асан” гэх тодотголоос өөр юу ч үлдсэнгүй. Ямартай ч тэрбээр Монголбанк, Төмөр зам гэдэг хоёр том “туулай”-г зэрэг хөөхөөр шийдсэн бололтой. Лав л хоёуланг нь гүйцнэ гэж үгүй. Харин хоосон хоцрох эрсдлээ зөв л тооцоолсон байгаасай.
У.Оргилмаа /www.ipost.mn/