gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Дэлгэрцэцэг: Мөрөөдөл дотроо амьдарч байна

Соёл урлаг
2011-06-18
0
Twitter logo

Daisy буюу дуучин Д.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

-Daisy гэдэг нэрний талаар ярилцлагаа эхэлье?

-Уг нь намайг Дэлгэрцэцэг гэдэг. Уран бүтээл хийж эхлэх үед хийлч Н.Дэлгэрцэцэг, дуучин Т.Дэлгэрмөрөн нар Дээгий нэрээр олны танил болчихсон байсан. Тиймээс нэрээ өөрчилсөн. Daizy гэдэг нь хонин нүдэн цэцэг гэсэн үг. Тэгээд ч Дээгийтэй ойролцоо сонсогддог.

-Та олон жилийн өмнө уран бүтээлийн гараагаа эхэлсэн байх аа?
-”Madness” хамтлагийг санаж байгаа хүмүүс бол миний уран бүтээлийн гараа тэндээс эхэлсэн гэдгийг мэдэх байх. Бараг арваад жилийн өмнө л дөө. Дунд сургуульд байхдаа л гитар тоглодог, хөгжимд дуртай хүүхэд байсан. Тэгээд жүжигчний мэргэжил эзэмшсэн юм. Ер нь жүжигчин, дуучин болохыг багаасаа мөрөөдсөн.

-Мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу?
-Тийм хүсэл бага. Багш, найруулагчид “Мэргэжлээрээ ажиллах болсон юм биш үү” гэж хэлдэг. Рок, попын тогоонд ортлоо олон давааг тууллаа. Хүссэндээ хүрэхийн тулд өөрийгөө маш их дайчилсан. Тийм болохоор дуулах нь л сайхан. Энэ замыг сонгосондоо хэзээ ч харамсаж байсангүй. Хүсэл мөрөөдөл дотроо амьдарч байна.

-Ирээдүйд кинонд тоглооч гэсэн санал ирвэл хүлээж авах уу?
-Оюутан байхдаа тоглосон хэдэн кино бий. Гэхдээ их голдог юм. Сайн боловсроогүйнх юм уу эсвэл зохиолдоо байсан юм уу нэг л дутуу санагддаг. Байнга панк, жижигхэн үстэй байхаас уйдаж байна шүү дээ (инээв).

-Яагаад амьд хөгжим сонирхох болов
-Намайг бага байхад бараг бүх айл гитартай байсан. Эгч нар маань гитар, ёочин, шанз тоглодог байлаа. Надад ч зааж өгдөг байсан.

-Тэгвэл Таныг урлагийн гэр бүлээс төрсөн гэж ойлгож болох уу?

-Аав ээж маань багш, сэхээтэн хүмүүс. Гэхдээ аавыгаа мэргэжлээ буруу сонгосон гэж боддог. Аав маань урлаг, спортод авьяастай хүн байсан. Тийм болохоор бид хөгжимд дуртай, урлагт хайртай байх. Шинэ хөгжим заасныг нь маш хурдан сурна. Манайх урлагийн уур амьсгалтай, гэгээлэг айл байжээ.

-Охидын амьд хөгжмийн хамтлагтай байсан гэж сонссон?
-”Уруулын будаг” хамтлаг байгуулагдахдаа хамтарч уран бүтээл хийх санал тавьсан юм. Би ч найзууддаа тусалж нэг уран бүтээл дээр хамтарч ажилласан. Ингээд 2005 онд “Сансара” хамтлагийг байгуулсан юм. Охидын хамтлагтай болохыг багаасаа мөрөөдсөн. “Сансара” өндөр амжилтад хүрэх байсан. Харамсалтай нь, хамтлаг дотроо их зөрчилддөг байлаа. Сүүлдээ шантраад хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн дээ.

-Хувийн уран бүтээл хийх болсноос хойш бие даасан тоглолт хийгээгүй байх аа?
-Тийм ээ, одоо л хийх гэж байна. Энэ сарын 25-нд “I loft function house”-д анхны бие даасан тоглолтоо хийнэ. Амьд хөгжмийг хүндэлж, таашаадаг хүн бүрийг ирээсэй гэж хүсч байна

-Өөрийн уран бүтээлээс гадна гадаадын хамтлаг дуучдаас сонсдог уу?
-”Madness” хамтлагт дуулдаг байхдаа гадаадын амьд хөгжмийн дууг сонсож, дагаж дуулдаг байлаа. Одоо барууныхан тодорхой барьцгүй болсон юм шиг санагддаг. Дээр үед тэд биднийг байлдан дагуулдаг байсан бол одоо бид дутахааргүй чадвартай болсон. Харин үргэлж сонсдог хайртай дуучин бол Жони Митчелл.

-Үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулдаг болж. Та үндэсний ямар нэгэн хөгжим тоглож чадах уу?
-Өмнө нь “Хар чоно” хамтлаг рок хөгжмийг үндэсний хөгжимтэй хослуулдаг байсан. Анх сонсоход гоё санагддаг байлаа. Гэхдээ одоо “Хар чоно” шиг хамтлаг гарч ирээгүй л байна. Сурагч байхдаа сургуулийнхаа гоцлол ёочинчин байсан.

-Амьд хөгжмийн олон урсгал байдаг. Та ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?
-Үүнийг олон хүн асуудаг юм. Уран бүтээлч өөрийнхөө урсгал, чиглэлийг зарлах ёсгүй. Үүнийг урлаг судлаач нар тодорхойлох ёстой. Миний CD-нд альтернатив, панк рок зэрэг олон урсгалын дуу багтсан. Тэр бүгдийг өмчлөх эрхгүй шүү дээ.

-Амьд хөгжим тоглодог, сонирхдог хүмүүс бусдаас содон байдаг. Яагаад заавал хар нүд, хар хувцас гэж?
-Амьд хөгжим дотоод ертөнцөөрөө аялах боломж олгодог. Бидний дээд үеийн ах нар яагаад орцонд гитар тоглож, америк жинс өмсөх гэж хичээдэг байсан юм бол. Өөрийгөө илэрхийлэх гэж л тэр шүү дээ. Соёлын нэг илэрхийлэл. Гэхдээ Монгол дээл өмссөн хүнийг соёлгүй гэж хэлэхгүй л дээ. Би ч дээл өмсдөг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Ер нь гэртээ л байх дуртай. Найзуудтайгаа уулзаж төрсөн өдөр зэрэг баярт үйл явдал тэмдэглэх дуртай. Ажилдаа дуртай болохоор дарамт болдоггүй, ядардаггүй. Ихэнх цагаа гэр бүлдээ зориулдаг юм байна.

-Хүүхдүүдээ урлагийн хүн болгох уу?
-Урлагийн гэр бүлд төрж, өсөж байгаа болохоор урлагт татагдахгүй байх аргагүй. Хувь тавиланг бид хүчээр шийдэж болохгүй. Сонголтыг өөрт нь үлдээх хэрэгтэй. Тийм болохоор би хүүхдүүддээ бодит ертөнц л бэлэглэдэг. Том хүүхэд маань урлагт сонирхолтой мөртлөө өөр зүйл рүү тэмүүлдэг юм. Дунд хүүхэд жүжиглэх авьяастай юм шиг санагдсан.

Э.Нямдулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан