gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сүхбаатар дүүрэгт “цэнхэр хантаазтан”-ууд ажиллаж эхэллээ

Нийгэм
2011-04-12
0
Twitter logo

Манай сонин нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд орчны тохижилтын байцаагч үгүйлэгдэж буй талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Дүүргүүд орчны тохижилтын байцаагчтай болсноор аж ахуйн нэгж, байгууллага, иргэд угаадас, үнс, хогоо хааш нь асгах, хэзээ ачуулах, хэн нь ил задгай хаяж байгааг хянах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, хэн буруутай нь түүнийхээ хариуцлагыг хүлээж нийслэл цэвэр цэмцгэр болно гэсэн үг.

Гэхдээ эдгээр байцаагч ажиллаж эхэллээ гээд төр, засгаас цалин нэхэж татвар төлөгчдийн нуруунд ачаа үүрүүлэхгүй. Учир нь байцаагч нар зөрчил илрүүлж, торгуулийнхаа тодорхой хувиар цалинжих хуулийн заалттай. Мөн хотын дарга Г.Мөнхбаяр хэсгийн ахлагч нартай уулзах үеэр "Дүүргүүдэд орчны тохижилтын байцаагчтай болох шаардлага тавьж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд хотоос хангалттай дэмжлэг авдаг. Тиймээс тэд cap бүр тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал бий болгож үүгээрээ байцаагчаа цалинжуулж хотоо цэвэр цэмцгэр байлгахын тулд нэг нэгэндээ хяналт тавихад болохгүй юм байхгүй" хэмээсэн юм.

Бид энэ удаа Сүхбаатар дүүрэг орчны тохижилтын байцаагчтай болж байгаа эсэх, энэ талаар ямар ажил өрнүүлж буйг тодруулсан юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэртэй уулзлаа.

Б.БАТДЭЛГЭР: НЭГ ХҮНИЙ ЭРХ АШГИЙН УЛМААС НИЙТЭЭРЭЭ Х0ХИР0Х УЧИРГҮЙ

-Хотын дарга дүүргүүдэд орчны тохижилтын байцаагчтай болох шаардлага тавьж байгаа. Танай дүүрэг энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Нийтийн эзэмшлийн гудамж талбайг "шар хантаазтан"-ууд цэвэрлэчихдэг. Харин хороолол доторх зам талбай эзэнгүйддэг. Уг нь хороолол доторх зам талбайг 1990-ээд оны үед "цэнхэр хантаазтан"-ууд цэвэрлэдэг байсан. Манай дүүргийн хувьд эдгээр "цэнхэр хантаазтан"-уудын эрх, үүргийг дахин сэргээн ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс "цэнхэр хантаазтан"-ууд ажилдаа орсон.

-Эдгээр "цэнхэр хантаазтан" ямар эрх, үүрэгтэйг тодруулахгүй юу?
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс түр ажлын байр гаргаж орлогогүй, амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага орлоготой 60 хүнийг жилийн турш ажиллуулахаар тогтсон. Эдгээр "цэнхэр хантаазтан" хорооллын доторх зам талбайд цэвэрлэгээ хийдэг. Мөн ямар аж ахуйн нэгж, байгууллага, иргэд угаадас, үнс, хогоо хааш нь асгах, хэзээ ачуулах, хэн нь ил задгай хаяж байгааг хянаж байгаа.

-Дүүргийн хэмжээнд орчны тохижилтыг 60 хүн хянана гэдэг амаргүй. Хүн хүч нэмэх боломж бий юу?

-Орчны тохижилтын байцаагч буюу "цэнхэр хантаазтан"-уудаас гадна дүүргийн хэмжээнд хог орлогын байцаагч ажиллаж байгаа. Цэвэрлэгээний хүртээмж, чанарыг сайжруулахаар эдгээр хүмүүсийг ажиллуулж байгаа хэрэг. Эдгээр байцаагч нарт ажлын багаж хэрэгсэл авч өгч, цэнхэр хантааз захиалчихсан. Тэд удахгүй энэхүү ажлын хувцсаараа жигдэрнэ. Эдүгээ нэг хороонд 2-3, гэр хорооллын том нутаг дэвсгэр бүхий газруудад 5-6 хүн ажиллаж байна. Мөн хэсгийн ахлагч нар энэ онд дүүргийн Засаг даргын Тамгын газартай үр дүнгийн гэрээ байгуулж тухайн хороог хог хаягдалгүй байлгах үүрэг хүлээсэн.

-Хотоо хэрхэн хог хаягдалгүй болгох талаар туршлага судлав уу?

-Манай дүүрэг өнгөрсөн онд төрийн бус байгууллагатай хамтарч ажиллан 20 байцаагчийг үнэмлэхжүүлэн, хувцсаар жигдрүүлж туршиж үзсэн. Cap гаруй хугацаанд ажиллаад тухайн
санаачлагыг зогсоосон юм. Ер нь сайн бэлтгэгдсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүмүүст олон нийтийн байцаагч байх эрх өгөх хэрэгтэй юм билээ. Тухайн үед зарим нэг байцаагч үнэмлэхээ үзүүлэн ажилтайгаа холбоогүй чиг үүргийн ажил хийсэн тохиолдол гарсан.

Тиймээс байцаагч томилоод шууд иргэдийг торгох эрх өгнө гэдэг сөрөг үр дагавар гарах магадлалтай. Манайд цаашид нийтийн эрх ашигт халдаж байгаа иргэдийг байцааж, торгодог тогтолцоо бий болох нь дамжиггүй. Гадны орчин үеийн томоохон хотууд иргэд хогоо хааш нь асгах, хэзээ ачуулах, хэн нь ил задгай хаяж байгааг камерийн системээр хянадаг. Бид өнгөрсөн онд БНСУ-д ажиллаж Сычау дүүргийн ажилтай танилцаж, хог хаясан хүмүүсийг эрэн сурвалжилж, хэрхэн арга хэмжээ авдаг талаар туршлага судалсан. Тус дүүргийн холбогдох байгууллагууд хог хаяж орчноо бохирдуулсан хүнийг 72 цагийн дотор олж, нилээн өндөр торгууль тавьдаг юм билээ.

-Иргэд, аж аж ахуйн нэгжүүд хогны асуудал дээр бие биедээ хяналт тавих боломж хэр байдаг вэ?
-Иргэдийн зүгээс зөвшөөрөлгүй газар хог асгаж байгаа талаарх гомдлыг манай холбогдох хэлтэс, албадад гаргадаг. Уг нь орчны тохижилтын байцаагч гэлтгүй, иргэд, аж ахуйн нэгжүүд бие биедээ хяналт тавьбал хоггүй хот болоход дөхөмтэй. Төр, засгийн зүгээс энэ талаарх үнэн зөв, баримттай мэдээлэл өгсөн хүнийг тодорхой хэмжээгээр урамшуулах зэрэг бодлогуудыг гаргаж шийдвэрлэх хэрэгтэй байна.

Манай хэлтэс үйл ажиллагаа нь сэргээд удаагүй байгаа "цэнхэр хантаазтан"-уудаа жил ажиллуулаад үзнэ. Ирэх онд ямар эх үүсвэрээр цалинжуулж хэрхэн ажиллах талаар судлах шаардлагатай байгаа. Мөн хотоо хоггүй болгоход иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах шаардлага байна. Түүнчлэн иргэдийн ухамсарт нөлөөлөх ажлыг илүү хийх хэрэгтэй. Уг нь мал хүртэл өөрсдийн гаргасан жимээр явдаг. Гэтэл нийслэлчүүд ногоон байгууламж, хашаа хайс, хашлага байсан ч үл тоомсорлон дээгүүр нь гишгэж, машинаар давхиад гардаг. Миний эрх таны эрхээр, таны эрхээр миний эрх хязгаарлагддаг учраас иргэд нийтийн эрх ашгийн төлөөх ажилд оролцох үүрэгтэй. Гэр хорооллын иргэд хогоо далан руу асгачихдаг.

Өөрөөр хэлбэл, манай хашаа цэвэрхэн байвал боллоо гэсэн сэтгэхүйгээр ханддаг. Эдгээр иргэн асгасан хог нь эргээд агаар, орчны бохирдлоор дамжин эрүүл мэндэд нь сөрөг үр дагавартай гэдгийг ухамсарладаггүй. Гэр хороолол, орон сууцны алинд нь ч амьдардаг байсан хамаагүй та нийслэлийн иргэн бол үүргээ биелүүлэх учиртай. Улаанбаатар хотын нэг сая гаруй оршин суугч нэг бүл болон амьдарч байгаа учраас ганц нэг хүний эрх ашгаас болж нийтийн эрх ашиг хохирох ёсгүй.

Т.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан