gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дизайнер нь нэг ёсондоо сэтгэл судлаач болно гэсэн үг юм

Боловсрол
2011-04-30
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2011-04-30
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үйлдвэр урлал дизайны дээд сургуулийн дизайны багш, дизайнер Ц.Батсайхантай уулзаж ярилцлаа. Тэрээр маш олон төрлөөр бүтээл туурвидаг бөгөөд дизайны талаар болоод өөрийнх нь уран бүтээлийн талаар нэлээдгүй сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-Дизайныг уншигчдад ойлгомжтой байдлаар тайлбарлахгүй юу. Дизайнеруудад ямар чадвар байх хэрэгтэй вэ?
-Дизайн гэдгийг энгийнээр хоёр зүйлийн дундах нэгдэл гэж тайлбарлаж болно. Жишээ нь шинжлэх ухаан, урлаг хоёр хүний ертөнц болон бүтээлийн нэгдэл, уламжлал ба орчин үеийн нэгдэл зэргийг нэрлэж болно. Ер нь дизайн нь шинэ ертөнцийг үүсгэдэг. Иймээс өөрийн гэсэн шинэ ертөнцтэй бөгөөд хүнд зориулагдсан гоозүйн шийдэл юм. Үүнээс үүдээд дизайнер гэж ярина. Уран бүтээлээрээ шинэ ертөнцийг бий болгож байдаг тул тэр хэмжээгээр шинийг эрэлхийлэх өөрийн ертөнцтэй байх ёстой.

Дизайнер нь чадварлаг бөгөөд нэг дор олон мэргэжлийг төлөөлдөг байх хэрэгтэй. Ямар нэгэн бүтээл хийлгэхээр захиалга өгсөн хүнийг өөрийнх нь байр сууринаас харах нь нэн чухал. Жишээ нь тухайн хүн юунд дуртайг нь болоод сэтгэл зүйн байдал, ажил мэргэжлийг нь тодорхойлох мэдрэмжтэй байх нь өөрт нь тохирсон бүтээлийг хийхэд нөлөөлдөг. Иймээс нэг ёсондоо сэтгэл судлаач болно гэсэн үг юм. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд амьдралыг мэддэг, танин мэдэх чадвар нэн тэргүүнд тавигддаг. Мөн сэтгэлгээ ур чадвар нь маш чухал нөлөөтэй.

-Сургуульд нь суралцаагүй хүн дизайнер болж болох уу?
-Дизайн харах мэдрэхүй бөгөөд харагдах байдлаар үнэлэгддэг. Ямарваа нэгэн юмыг материаллаг биш харагдах байдлаар сайхан муухайг тодорхойлдог. Хүн болгон өөрөө өөртөө дизайнер байдаг. Хүнд байгалиас авъяас заяасан байвал дизайнер болж болно. Хэрвээ байхгүй бол сургуульд нь суралцаж, ширээний ард сууж боловсрол эзэмших шаардлагатай. Би суралцагчдаа нэгдүгээр курст ороход нь нэг сэдэв өгөөд зурах даалгавар өгдөг. Энэ нь аливаа зүйлийг харагдаж байгаа бодит байдлаар дүрслэхээс нь салгахын тулд ийм даалгаваруудыг өгдөг. Жишээлбэл гар гэсэн сэдвийг өгөхөд гарыг харандаагаар төлөөлүүлж зурсан байгаа юм. Энэхүү сэдвээ харандаа үзүүрлэж байгаад олсон юм билээ. Ингэснээр хүүхдүүд өөрсдийнхөөрөө ургуулан бодож сэтгэж байгаа юм. Бусдаас өөрөөр сэтгэх нь дизайнер хүнд зайлшгүй байх чадвар юм. Шинэлэг сайн дизайн нь бизнестэй холбогддог. Энэ талаарх нэг ном хийж байгаа.

-Дизайн буюу шийдлийг бизнестэй холбох боломжтой гэлээ. Хэрхэн холбогдох вэ?

-Үүнийг амьдралын алхам тутамд төдийгүй бизнест зөв ашиглавал амжилтад хүрэх боломжтой. Орчин үед хүмүүс нэгнийгээ дагаж ямар нэгэн шинэ салбарт хошуурдаг. Тэгтэл зах зээлийн нийгэмд олон боломж байдаг боловч хүмүүс шийдлийг зөвөөр ашиглаж чаддаггүй. Дизайн нь үйлдвэрлэлд маш чухал. Хэрвээ та нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход дизайны шийдэл байхгүй бол 100 төгрөгөөр зарагдана гэж бодъё. Тэгвэл дизайны оновчтой шийдлийг тусгаж өгвөл 1000 болон түүнээс ч өндөр өртөгөөр зарах боломж байгаа юм. Энэ нь хэрэглэгчдийг нэг ёсондоо өөртөө байлдан дагуулж тэдэнд тулгадаг. Үүнийг зөв ашиглаад амжилттай ажиллаж буй олон компаниуд байдаг. Дизайн сайтай бол бусдаас ялгарах боломжтой болж байгаа юм.

Монголд томоохон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөгөөд зарим талаар хоцрогддог. Гэхдээ дизайныг ашиглаж чадвал Монголд үйлдвэрлэсэн гэсэн онцлогоор бусдаас ялгарч болно. Одоогоор хүмүүс загварийн шоунд л дизайн байдаг гэж боддог боловч нийгмийн бүхий л салбарт хэрэглэгддэг. Үүнийг бүр уул уурхайн компаниудад ч ашиглаж болдог. Тэдгээр компаниудад өөрийн гэсэн дүр төрх бий. Үүнийг бий болгохын тулд нэрийн хуудас, оффисийн дотоод тохижилт зэрэг олон зүйлд ашигладаг.

-Одоогоор энэ салбарт тулгамдаж буй ямар асуудал байгаа вэ?
-Нэлээд олон асуудал бий. Нэгдүгээрт бодлого барьж байгаа болон үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс дизайны талаарх мэдлэг хомс байгаа. Мөн хүмүүсийн зөв зохистой хэрэглээ болон энэ талаарх мэдлэг дутуу дулимаг байна. Үйлдвэрлэлд байгууллагын тэргүүлэх бодлого болгож ашиглавал ашигтай. Энэ талаар дээд албан тушаалтнууд дизайны талаар тодорхой мэдлэгтэй байвал бизнес нь өргөжин хөгжинө. Дизайн нь хэрэглээ ба гоо сайхныг хослуулж буйгаар онцлогтой.

-За одоо таны уран бүтээлийн талаарх ярилцъя. Та хэзээнээс уран бүтээлээ туурвиж эхэлсэн бэ?
-За тэгье. 2001оноос эхлэн уран бүтээлээ туурьвиж эхэлсэн. 2003 онд хувцасны загвар зохиож байлаа. Би уламжлалыг орчин үеийн хэлбэрт хослуулахыг зорьдог. Байгальд байгаа хамгийн өндөр нь уул юм. Иймээс уул зурах дуртай. Ялангуяа шовх уул илүүтэй зурдаг. Би дадлагын оюутнуудыг авч явж байгаад одоогийн зурж буй уулныхаа хэв загварыг олсон. Тэрхүү уул маань Тэрэлжид байдаг. Энэ уулыг олон янзаар зурж байгаа. Анх батикаар зурахаар төлөвлөж байсан. Тэгээд үүнийг олон төрлөөр хийж болох юм байна гэсэн санаа төрсөн юм. Одоогоор 10-аад төрлөөр зурсан. Үүнийг цаашид төрөл хэлбэрийг нь олшруулахыг хичээх болно.

-Та уран бүтээлийнхээ онцлогийн талаар хэлэхгүй юу. Хичнээн төрлөөр хийж байгаа вэ?
-Миний уран бүтээлийн онцлог бол материалын шинж чанарт тулгуурлаж түүндээ захирагддаг. Хийх явцдаа шийдэл, өнгөний зохилдлогоо зэргийг зохицуулдаг. Заримдаа хийснээ хөвөх үе ч тохиолддог. Төсөөлж байсанд хүрэхгүй тохиолдолд маш хэцүү эмзэглэмээр байдаг. Яг л олон хүүхэдтэй эх шиг. Заримдаа сэтгэлд хүрээгүй бүтээл хүмүүст таалагдах үед үүнээс гоё болсон байсан бол илүү гоё байх байсан болов уу? гэж маш их эмзэглэдэг.

Би их олон төрлөөр уран бүтээл туурвидаг. "Багажныхаа саванд ганцхан алхтай хүн бүх асуудлыг ганц хадаас гэж хардаг" хэмээх үгэнд дуртай. Миний хувьд олон төрлөөр бүтээлээ туурвидаг учраас хооронд нь хослуулах боломжтой. Одоогоор өөрийн бүтээлийн төрлөөс нэрлэвэл:
-Гобелен (утсаар нэхэгддэг),
-Гар хивс,
-Зээгт наамал(даавуу),
-Чимэглэлийн оёдол,
-Батик,
-Цайруулах техник,
-Patch work (пэтч ворк) даавуугаар зүйж оёно,
-Туузан хатгамал,
-Хатгамал,
-Эсгий урлал,
-Тох маши (Казах үндэсний урлаг),
-Утсан наамал,
-Даавуу сэмлэх техник,
-Нэхий болон савхин наамал (афликаци) зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг.

-Хэрвээ таны зургийн анх төсөөлж зурж байснаас огт өөрөөр тайлбарлавал хэрхэн хүлээн авах вэ?
-Энэ нь зөв гэж бодож байна. Хүнд яаж хүрч байна түүгээрээ ойлговол надад сайхан байдаг. Энэ нь үүргээ биелүүлж байна гэсэн үг. Гэвч ингэж хэлдэг хүн цөөхөн л дөө. Заримдаа юмаа хийж байх үед шавь нар маань орж ирж ингэж хийвэл зүгээр юм уу, та ингээд шинэ юм нэмвэл ямар байна гэх зэргээр шинэ санаа өгдөг. Шавь нар маань ч өөрсдөө томоохон байгууллагуудад зохион бүтээгч, дизайнераар ажиллаж байгаад тэд нараараа бахархдаг.

-Таны хамгийн эрхэм бөгөөд хэн нэгэн хичнээн өндөр үнэ санал болгосон ч зарахыг хүсдэггүй ямар бүтээл байдаг вэ. Мөн хамгийн их хугацааг зарцуулсан бүтээл..?
-Миний хамгийн эрхэм бүтээл бол "Хоёр уул" зураг маань юм даа. Энэ зургаа дахиж зурах гэж хичээсэн ч хүсч байгаа хэмжээнд хүрэхгүй учраас зарахыг хүсдэггүй юм. Учир нь үүнийг зурснаас хойш миний бүхий л уултай зурганд нөлөөлсөн. Харин хамгийн их цаг хугацаа зарцуулсан бүтээлийн хувьд яг энэ гэж онцолж хэлж чадахгүй юм байна. Бүгдэд нь сэтгэлээ зориулж нэлээдгүй цаг хугацааг зарцуулсан.

-Та цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Ганц зургийг олон янзаар туурвих 30 гаруй арга бий. Иймээс бүтээлийнхээ төрлөө олшруулахыг хичээж байгаа. Мөн ойрын жилүүдэд судалгааныхаа ажлаа хийнэ дээ.

Б.Бэлгүүн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан