Тавхан наснаасаа монгол түмэнд шүтэгдэх болсон бяцхан хүүг монголчууд жинхэнэ гэгээнтэн болгон сурган хүмүүжүүлж, Монголын шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжилснөөр VIII Богд Живзундамба 1911 болон 1921 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг шийдвэртэй дэмжигч, удирдан оройлж манлайлах алдар гавъяатай төр шашны нэрт, удирдагч болж чадсан юм.
Монголчууд Манж гүрний дарлалд 220 жил байсныг мэддэг хэрнээ тэр дарлалаас ангижирч үндэснийхээ эрх чөлөөг олж авсан аугаа их үйл хэргийг оройлон дуудсан гавъяат үйлстнүүдийнхээ талаар хойч үеийнхэн багахан ойлголттой байна. “Монголыг эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй хутагт” гэж хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба хэлжээ.
Аливаа улс орон эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн гурван бодит (объектив) хүчин дээр төрт улс үүсдэг зайлшгүй зүй тогтлоор XIX зууны 11 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол манж чин гүрнээс салж бие даасан улс гэдгээ дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Живзундамба хутагтыг эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Ингэснээр 1604 оноос хойш Монгол төрийн хаан ширээ 308 жилийн дараа эзэнтэй болж, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцсэн монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн түүхэн баяр болсон юм.
Энэ түүхэн үйл явцыг санаачлан, удирдсан хүмүүсийн нэг болох VIII Богд Живзундамба ямар хүн байсныг тодруулж үнэлэх цаг болжээ. Түүхээс үзвэл XV жарны нохой жил буюу 1874 онд Да лам Лувсан-Иш тэргүүтэй найман хүн Богд Живзундамбын VIII дүрийг тодруулан Халхад залах зорилгоор Хүрээнээс Лхаст очиж Далай лам, Ванган эрдэнэ нарт айлтгасан аж. XII Далай лам Пэрэнлэйжамц (1856-1875) Халхын VIII Богд Живзундамбын дүр XV жарны шарагчин могой жил түвдийн ойролцоо 1869 онд мэндэлсэн Далай ламын санхүүч чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн дөрөвдүгээр хүү хэмээн тодруулж, равжун сахил хүртээн Агваанлувсанчойжиннямданзанваанчиг хэмээх алдрыг хайрлажээ.
Түүнийг 1874 оны аравдугаар сард VIII Богд Живзундамбын сэнтийд залах их ёслол хийж, халх дөрвөн аймаг, шавь таван хошууны ихэс дээдэс, сүсэгтэн олон мөргөлчид оролцож, Манжийн хаанаас түрүүчийн Богдод олгож байсан цол хэргэм, “Алтан навчит өргөмжлөл” алтан тамгыг олгожээ. Мөн 17 насандаа Далай ламаас Живзундамба цол өргөмжлөгдөж тамгатай хутагт гэсэн шарын шашны гутгаар хэргэм зэрэгтэй болсон байна. Түүний хэргэмийг бурхны номоор (ЖивБогд, Зун-тойн, Дамба-сүлд) хэмээн тайлбарладаг.
Дарнадын хувилгааны 23 дахь дүр болох VIII Богд Живзундамба таван наснаасаа 53 насны сүүдэр зооглотлоо Монгол Улсын үндэсний эрх ашгийг дээдэлсэн улстөр, шашны удирдагч байсныг монголчууд бараг мартахаа шахсан төдийгүй өнгөрсөн нийгмийн үед шар, хар феодал, сохор гэх зэргээр муучлан доромжилж, ард түмний дайсан байсан мэтээр бичиж гутааж байлаа. Тэгвэл тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэгч, түүхэн цаг үеийг алсын холч хараагаар мэдэрч үндэсний хувьсгалыг толгойлон ялалтад хүргэсэн хүн бол VIII Богд Живзундамба хутагт байсан нь түүхэн үнэн билээ.
1911 оны үндэсний хувьсгалын талаархи гадаад, дотоодын олон эрдэмтний бүтээлд түшиглэн 2007 оноос эхлэн Монгол Улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг үндэсний тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэх болсон нь үндэс угсаа, түүх, соёл, уламжлалаа бид мартсаар байх нь үндэсний ирээдүй улам бүдгэрч болохыг сэхээрсний илрэл. Манжаас анх засгийн эрхийг Богд Живзундамба хутагтын заавар зарлигаар шилжүүлэн авсан монгол төрийн зүтгэлтнүүд 1911 оны өвөл буюу цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын 13-нд Хүрээний түр ерөнхийлөн шийтгэх газраас тусгаар улс болохоор тогтож, “Манж амбан сайд Сандог Да хүрээнээс хөөсөн тул түүний эрхлэх хэргийг бидний зургаан хүн хүлээн авч шийтгэв” хэмээн зарласан бичиг гаргасан байна.
Тэд бол Да түшээ гүн Шагдаржав, Да жүн ван Гомбосүрэн, бэйс Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай, Да лам Цэрэнчимэд болон энэ хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж оролцсон чин ван Ханддорж, гүн Хайсандай нар хэмээн түүхчид үздэг. Манжийн дарлалаас ангижирч үндэсний эрх чөлөөгөө олоход нөлөөлсөн нөхцөл нь:
-Манж чин улсын дарлал, мөлжлөг хэр хэмжээнээс хэтэрч шинэ бодлого гэгчийг Монголд явуулах болсон. Мөн Орос, Япон зэрэг орнууд эл бүс нутагт ноёрхлоо тогтоохыг эртнээс эрхэмлэх болсон нь жирийн монгол хүнийг төдийгүй тэр үеийн Монголын эрх мэдэл бүхий дээд феодал, ноёдын дургүйцлийг хүргэсэн юм. Ийм үед монголчууд тавхан настай бяцхан хүүг жинхэнэ гэгээнтэн болгон сурган, хүмүүжүүлж, Чингис хааны удмаас хаан залах бодол зорилгоо хойш тавьж байж монголын шашин төрийг хослон баригч эзэн хаанаар өргөмжилсөн юм.
-Богд хаан монгол түмэнд танигдаж тэдний сүсэг бишрэлийг хүлээж чадсаныг реализмыг үндэслэгч Балдуугийн Шарав бүтээлээрээ баталсан байдаг. Тэрбээр Богд хааны дүрийг бүтээхдээ, гэрэл сүүдрийн ялгавраар нүдний харц, уруул амны хөдөлгөөн, гар хурууны байрлалыг бодит мэтээр гаргаж чадсаны дээр бурхан шүтээн, номын багш, уул усны эзэн савдаг, өглөгийн эзний дотоод сэтгэлийн мөн чанар, итгэл үнэмшлийг илчлэн гаргасан нь өдгөө ч монгол түмний шүтээн болсоор байгаа билээ. Түүхэн хүн дүр төрхөөрөө үеэс үед уламжлагдан шүтэгдэнэ гэдэг бол түүний аугааг илэрхийлсэн хэрэг юм.
VIII Богд Живзундамба хутагтыг хаан ширээнд залсан төрийн ёслолын түүхээс өгүүлье.
-Манж чин улсаас тусгаарлах тэмцлийн үргэлжлэл оргил үе нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр байлаа. Халх хүрээний газрын бүгд хэргийг түр захиран шийтгэх газраас (ХХГБХТЗШГ) дөрвөн аймгийн чуулганы дарга, жанжин, хүрээний хамба хутагт хувилгаад хан, ван, гүн, олон засгууд, лам нарт хандаж, цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын 17-нд илгээсэн бичигт: Очир дарь Богд гэгээнтнийг хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж, ёслон мөргөх төрийн их ёслолыг гүйцэтгэх маш сайн өдрийг сонгон үзвээс энэ цагаагчин гахай жилийн арваннэгдүгээр сарын 9-ний баасан гаригийн усан тахиа өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэн тул энэ цагт өргөмжлөл хүндэтгэл ёслолыг гүйцэтгэвээс сайн хэмээн лүндэн зарлиг буулгажээ. Ёслолын бэлтгэл болгож Оросын ерөнхий консулд мэдэгдсэн байна.
-Их Орос Улсаас тусламж хүссэн, их Хүрээнээс манж амбан Сандог хөөж, нутагт нь явуулсан, VIII Богд Живзундамбыг өргөмжилж, тусгаар улсаа тунхаглан зарлах ажлын хүрээнд ёслол явуулах төрийн ёслолын ордонг барьжээ. Энэ талаар ахмад түүхч Г.Навааннамжил дурсахдаа, төрийн ордныг Богдын ордны хашаан дотор байсан хуучин /дэчин/ галбын дуган гэдэг алтан дээвэртэй сүмийн зүүн тал, мөн Доржвавааран гэдэг дуганы баруун талын хэсэг сул газрыг шар хашаагаар тэлж, тэрхүү сул зайд барьжээ. Энэ арван ханатай гэрийг шар хамбан торгоор өнгөлж, хөх торгоор мөгшөөрлөсөн зүмбэрлэмэл очир есөн эрдэнэ, долоон тахил тэргүүтнээр гоёмсоглон хээлсэн байна.
-Богд хааныг өргөмжлөх их ёслолын дэг жаяг, ёслолд оролцогчдын хувцсыг нарийвчлан тогтоожээ. Үүнд: Хан, вангаас дотогш тэргүүн зэрэг тайж сул гүн хүртэл цөм эмжээргүй магнаг дээл, урт хүрэм өмсөж, эрхи зүүнэ, туслагч тайжаас дотогш залааны занги хүртэл эмжээргүй магнаг дээл өмсөнө. Хүрэм үгүй. Тэргүүн зэрэг тайжаас дорогш гутгаар зэрэг тайж сумын занги хүртэл үстэй богино хүрэмний үсийг дотогш харуулсан хөх цэнхэр, шулуун дээл өмсөнө.
-Олон ноёд, түшмэдээс дагалдагч хүртэл цөм булга, минж, халиу, үнэгний үстэй дугираг малгай, хэт хутга хэрэглэнэ гэж тогтоосон байна. VIII Богд, их дагина хоёр хар үнэг гэдэг үнэт үстэй малгайд очир жинс хадаж, уул үүлэн хээтэй хормойтой эрээн шар дээл өмсөж, булган цоохор хүрэм өмссөн байхаар тогтжээ. Хааны тамганы эх загварыг бүтээж бэлтгэсэн аж. Энэхүү тамгыг “хар гарт” Лувсангомбо гэдэг хүн хийсэн гэдэг. Богд хааны хаш тамгыг гадны хүнээр хийлгэхгүй монгол дархнаар сийлүүлж, түүхэнд үлдээнэ хэмээн тогтож, Шарга морьтын аманд улаан халзан гэр бариулж, хааны тамгыг хийх хүнээс өөр ямар ч хүн орохыг хориглон байж хийлгэжээ. Хаан өргөмжлөх ёслолыг явуулах төрийн есөн ордныг бэлтгэсэн байна. Богд хааны монгол бичгийн багш “хурц” Магсаржав энэ талаар бичихдээ, монгол төрийн ордон дотоод, гадаад, цэрэг, сан, шүүхийн гэсэн таван яамны байгуулалтын ордонг цагаан эсгийгээр бүгдийг монгол гэрээр үйлдсэн гэжээ. Төрийн сүлд далбааг бүтээж бэлтгэсэн бөгөөд хаан, их дагины ёслолын хувцасны загварыг гаргаж хааны буулгах зарлигийн төслийг бэлтгэжээ. Үүнд:
-Богд Живзундамба хутагтыг хаанд өргөмжилж, зууч түшмэлээс айлтгасан ерөөл,
-1911 оны өвөл хаан ширээнд ёслон сууж, олон ноёд ба ард нийтэд сануулга үгийг тэмдэглэн хэлж, засгийн яамдын толгойлогч сайдуудыг томилон, хишиг тараах зарлигийг бэлтгэжээ.
Ийнхүү Богдыг хаан ширээнд залж, туурга тусгаар улсаа тунхаглах төрийн их баяр ёслолыг ёс төртэй явуулахад урьдаас бэлтгэсэн түүхтэй. Ёслол 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн морин цагийн эхэн хавьд буюу 11 цаг 40 минутад их ёслолыг гүйцэтгэхээр мэдэгдэн, Богд хаан журам ёсоор Туул голын хөвөөн дэх зүүн ордоос төрийн ордонд залрахдаа Цагаандарийн хамт шар өнгийн алтан туг бүхий дөрвөн дугуйтай гоё орос тэргэнд сууж, хиа лам найман хүн тэргийг дамнан хөтөлж иржээ. Богд, их дагина хоёр хар үнэг гэдэг үстэй малгайд очир жинс хадаж, эрээн дээл, булган цоохор хүрэм өмсч явганаар шадар ноён сойвон, донир нарыг дагуулан хойноо шар торгон ба алтан саа луу хээт шүхэр хоёр, тогосны өдөн шүхэр нэг, өмнөө донир ба улаан хуйт сэлэм зүүсэн хоёр ноён хүн удирдан урьдаас бэлтгэсэн шар торгон зам дээгүүр хүрч ирэхэд ордны үүдний хоёр талд хүж барьж жагссан олон угтжээ. Дараа нь Засгийн газрыг байгуулж, Богд эзэн, улсын эх хоёр их хүрээний цогчин дуганд мөргөж, даншиг хүрүүлж, мандал өргөх үед их буугаар буудаж, төрийн ордны дээр гэрэл туяа цацарч байсан гэж зарим судлаачид бичсэн нь бий. Төрийн ордноос хуучин хүрээний монгол сайд байсан бэйс Пунцагцэрэн хишиг тараах зарлиг буув гэж өндөр дуугаар дуудахад Богдыг наран гэрэлт, түмэн наст Богд эзэн, Цагаандарийг улсын эхэд өргөмжлөн, их хүрээг төв нийслэл хүрээ болгон, Монгол Улсыг байгуулан дэлгэр их ёслолыг эхэлсэн тухай зарлан тунхаглажээ. Хаан эзний суудалд залах тухай тунхгийг уншиж, Богд хааны тэргүүнд Да лам сайн ноён хан титмийг өмсгөхөд цугларагсад бүгд баруун
өвдгөөрөө сөгдөн мөргөж ёсолжээ. Энэхүү титэм нь шашир хоргой өнгөтэй, сувдан чимэгтэй, таван талтай, урд талдаа хоёр см сувдан шигтгээтэй байжээ. Дараа нь шашныг мандуулагч амьтныг жаргуулагч олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны зарлигаар төрийн таван яамны сайдыг тохоон томилжээ. Үүнд:
-Хүрээний да лам Цэрэнчимэдэд чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг ширээ, улбар шар жолоо ногоон тэрэг, чин вангийн пүнлүүг хөрөнгөнөөс гаргуулахгүй болгон шадар сайд, дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд.
-Цэцэн хан аймгийн засаг хошууны бэйс Гомбосүрэнд үе улиран эрдэнэ далай цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, цэргийн хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд.
-Түшээт хан аймгийн засаг улсын түшээ гүн Чагдаржавт үе улиран түшээт цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж шагдар сайд бүгдийг захирах сайд, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд. Түшээт хан аймгийн гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж Намсрайд үе улиран эрдэнэ цол төрийн жун ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд бүгд захирах сайд шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд.
-Тулгар төр байгуулах хэрэгт онц хүчин зүтгэж явсан Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран эрдэнэ дайчин цол, хааны ямба давхар пүнлүү, шар хэргэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж шадар сайд, бүгдийг захирах сайд, гадаадын хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоожээ.
-Халхын сайн ноён хаан Намнансүрэнг шашин төрийг хослон баригч наран гэрэлт хаан өргөмжлөх тунхаг бичгийг баруун өвдөг дээрээ сөгдөн сонсгоход оролцогсод баруун өвдөг дээрээ сөгдөн мөргөсөн байна.
Тулгар төр байгуулах хэрэгт хүчин зүтгэсэн ба нийтэд хишиг тараах зарлигийг Да лам Цэрэнчимэд уншсан ажээ. Үүнд: “1911 оны өвөл цаг. Халхын Живзундамба ламаас Монгол Улсын хаан ширээнд ёслон сууж, олон ноёд ба ард нийтэд сануулга үгийг тэмдэглэн хэлж, Засгийн яамдын толгойлогч сайдуудыг томилон тавьж, буулгасны хишиг тараах зарлиг. Олноо өргөгдсөний тэргүүн он арваннэгдүгээр сарын шинийн есөн” гэжээ. Хишиг тараах зарлигаар 70-80 настанд тус бүр гурав, 80-90 настанд тус бүр зургаа, 90-100 настанд тус бүр есөн лан хишиг хүртээжээ.
Богдыг эрдэнийн сууринд залрахад ноёд, лам нар бүгдээр гурвантаа мөргөхийн зэрэгцээ өргөх зоогийн сүү, цай завьяаг соёго нар залж ирмэгц сойвонгууд тосч аваад хундага өргөж ноёд лам нар ерөөл айлтган шар цагаан хадгийн хамт Да лам Цэрэнчимэдийн мутарт дэвшүүлэн өргөж ёслов. Богдыг хаанд өргөмжлөх төр, шашны их ёслолд Богд хаан шар өнгийн магнаг дээлэн дээр алтан үст урт хүрэм өмсөж, хүрэмний урд хойд талд болон баруун мөрөн дээр пүүс тэмдэгтэй, хүрэмний ар талд нь соёмбо тэмдэг хадсан байж. Энэ бүхэн нь тусгаар улс болон тогтнож, эзэн хаант төр ёс сэргэсний бэлгэдэл болсон юм.
Хаан хатан хоёрын сэнтийн арын түшлэг есөн луу сийлбэр хээтэй, Тансан ламын үлгэрийн хэсгээс сэдэвлэн сийлсэн нанжвандан үсэгтэй. Энэ хоёр сэнтий Богдын төрийн шар ордонд байсныг 1924 онд өвлийн ордонд авчирч байрлуулжээ. Үндэсний хувьсгалын төрийн их ёслолын талаар хүрээнд сууж байсан Оросын консул Лавдовски гадаад яамандаа илгээсэн 1234 тоот цахилгаандаа “Өнөөдөр халхын ноёд, олон хүн оролцсон баяр ёслолын цуглаан дээр гэгээнтэнийг бүх халхын хаанаар өргөмжлөв” гэсэн бол Оросын эрдэмтэн И.И.Ломакин “Өглөөнөөс бүхнийг хамарсан цуглаан болж түүнд бүх дээд лам нар, хоёр мянга орчим зэвсэглэсэн казах цэрэг оролцож, Богдын өвлийн ногоон ордноос жагсаалаар Хүрээ рүү хөдлөв. Богд болон түүний эхнэрийг шар өнгийн хаалгатай сүйхэнд суулган өргөж, баяр ёслолд зориулан алтан болон шар өнгөөр бүрсэн асар том гэр хүрч тэндээсээ ордон уруу шар өнгийн материал дэвссэн замаар явахад хоёр талаар нь ноёдууд жагссан байв. Ийм байдлаар цогчин дуган орж товчхон мөргөл үйлдээд буцаж ордондоо залрав. Төрийн ёслолоос хоёр цагийн дараа хааны гэр бүл дахин мөргөл хийхээр нээлттэй сүйхэнд сууж, мандшир сүм рүү явахад дагалдсан ноёд, лам нар бүх хугацаанд лаа асаан барьж явав. Цуваа их бууны дуун дор явж, мөргөл үйлдсэний дараа буцаж ордондоо заларчээ” гэж бичжээ.
Харин консул В.Люба “Төрийн ёслолын торгон агшныг фото зургаар авах ямар ч боломж олдсонгүй. Учир нь Богдыг лам, ноёд, ард олон бүчин тухайн агшинг түүхэнд авч үлдэж чадаагүй” гэжээ. ХХ зууны эхээр бие дааж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан бодитой улстөрийн өөрчлөлт нь зөвхөн улс орнуудаас манжийн эсрэг чиглэсэн тэмцэл бус дэлхийн олон оронд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхийн уриа болсон юм. Улстөрийн ач холбогдлын оросын худалдаачин Корнокова бичихдээ “Ерөө голын сав газраар оршин суугаа монголчууд Богд гэгээнтнийг бүх монголын хаан ширээнд залан суух мэдээ авмагцаа баярын нулимс асгаруулан мөргөж байлаа”. Түүнчлэн Харбинскийн “Вестник” сонинд “Богд гэгээнтнийг хаан ширээнд заларсан өдрийн 12 цагт хиагтын хилийн дагуух монгол хилчид Наймаачин дахь Гэсэр сүмд очиж, шинэ хаандаа мөргөх ёслол хийв. Монголын ард түмний буман наст хааны залрах ширээ хэмээсэн “алтаар” бичсэн нэгэн багаахан самбар тавиад өмнө нь хүж, зул асаан гурвантаа сөхөрч, есөнтөө мөргөцгөөв” гэсэн байна.
VIII Богд Живзундамбын үед Монголын төрийн ёс ёслол цоо шинэ утга агуулгаар баяжиж төрт ёсны хүндэтгэл хэрэгжсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Тэрбээр Монголын төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй, эх оронч, шашин төрийн гарамгай удирдагч, хөрөнгө мөнгө хэргэм зэрэгт хууртагддаггүй нэгэн учраас Манжийн хаанаас 25 удаа цол хэргэм хүртэж, 25 давхар олбогтой шашны их хэргэм зэрэг авсан ч түүний үгэнд хуурталгүй манжийн эрхшээлээс гаргахын төлөө тууштай тэмцэл хийж шоронд орж, амиа хорлуулах гэм туулах зэрэг аюулыг сөрөн туулсан түүхтэй.
Г.Бямбасүрэн /Судлаач, түүхийн ухааны доктор, Ph.D/, профессор/